Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 158/ШШ2025/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.*******,

Хариуцагч: Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал,

Хариуцагч: Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын дарга нарын хоорондын “Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгон, оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал, хариуцагч Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын дарга Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ганзул, гэрч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч П.******* нь Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал, мөн Хурлын даргад тус тус холбогдуулан “Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг гаргуулах”-аар маргаж байна.
  2. Тэрээр Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдааны 03 дугаартай тогтоолоор тус Хурлын даргаар сонгогджээ.
  3. Гэвч тус Хурал нь ээлжит 3 дугаар хуралдаанаа оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрүүдэд хийхдээ гаргасан “05” дугаартай тогтоолоор Хурлын даргын албан тушаалаас П.*******ыг чөлөөлж, Н.*******г сонгосон байна.
  4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 05 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн байх ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар зарим нэг төлөөлөгчдийн улс төржсөн болон дарамт шахалтын улмаас хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

- Өөрийн чөлөөлөгдсөн тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаан дээр Хурлын даргаас гардаж авсан буюу хуульд заасан хугацаанд тус тогтоолыг гаргаагүй нөхөж гаргасан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг эс зөвшөөрч байна. ...” гэв.

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн эхний шаардлага буюу оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын хувьд нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уг тогтоолыг гардаж авсан байдаг. Уг 05 дугаартай тогтоол нь П.*******ын ажлаас чөлөөлснөөс гадна Н.******* гэх хүн томилсон гэх зүйл ярьж байна. Гэтэл энэ тогтоол хууль бус байна. Учир нь уг тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдсан агууламжтай, олон тооны хууль, эрх зүйн зөрчлийг агуулсан, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Захиргааны актад ямар шалтгаан болон үндэслэлээр энэ П.*******ыг ажлаас чөлөөлж байгаа гэдгийг дурдах шаардлагатай байсан. Мөн энэ П.******* гэх хүн өөрийг нь ажлаас чөлөөлж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гомдлоо хаана гаргах, гомдол гаргах хугацааг нь дурдаж өгөх ёстой байсан. Гэтэл 05 дугаартай тогтоолын хуулийн зүйл заалтууд нь П.*******тай хамааралгүй, түүнийг чөлөөлүүлэх талаар хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн Н.*******г 4 жилийн хугацаагаар томилсон. Түүнд нэмэгдэл цалин хөлс олгох зохицуулалтыг уг тогтоол дээр тусгасан байна. Захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэрт хувийн хэрэг, хяналтын хуудас дагалдах хуудас зэрэг байх ёстой гэж заасан байтал шүүхийн үзлэгээр маргаан бүхий захиргааны актад холбогдох баримтууд байгаагүй. Хувийн хэргийг хөтөлснөөр хувь хүний ямар эрх ашиг нь хөндөгдөж байна. Оролцогчдын санал нь ямар байсан. Сонсох ажиллагаа, хуралдааны тэмдэглэл, шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг дурдах ёстой байсан. Гэтэл захиргааны актад холбогдох дагалдах баримт бичгүүд байгаагүй тул хууль зөрчсөн нөхцөл байдал байна гэж үзэж байна.

Маргаан үүсгэсэн захиргааны акт хоёр өөрөөр гарч ирсэн. Нэхэмжлэгч П.******* өмнөх шүүх хуралдааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн болон Н.*******г сонгосон тогтоолыг би өөрөө гардаж авсан. Гэтэл ******* 2025 оны 03 дугаар сард болсон ******* ******* Хурлын хуралдаан дээр энэ таны тогтоол байсан байна. Б.-э хот руу аваад явсан байна. Гэнэт цүнхнээс нь гарч ирсэн гэдэг байдлаар танилцуулсан байдаг. Хэрвээ тухайн тогтоолыг нөхөж гаргаж ирсэн эсэх, эсхүл өмнөх алдаагаа зассан эсэх нөхцөл байдалд байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд танилцуулж, засвар оруулж, мэдэгдэх хууль зүйн зохицуулалттай байсан. Гэтэл сүүлд гарч ирсэн тогтоол хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Гэрч Б.-ийн мэдүүлгээр Н.******* надтай утсаар ярьж уг тогтоолыг авхуулахаар хүн явуулж,  би өгч явуулсан гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт шуудангаар явуулсан гэх ойлгомжгүй нөхцөл байдал байна. Хариуцагч энэ талаар тайлбар хэлэх байх. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл өөрийн дураар тогтоолыг дахин гаргасан байгаа нь эрх зүйн зөрчилтэй хууль бус акт гэж үзэх үндэслэл болж байна. Мөн бүтцэд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх асуудалд дурдаагүй. Гэтэл хэлэлцэх асуудлаар П.*******ыг ажлаас чөлөөлөх асуудлыг оруулж, чөлөөлсөн нөхцөл байдал үүсэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Иргэдийн ******* Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл Н.******* оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэх асуудалд бүтцэд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Уг хурлаар П.*******ыг чөлөөлөх, эсхүл Засаг дарга Бямбажавыг огцруулъя гэх байдлаар тодорхой санал гаргаагүй. оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.******* ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдээгүй байхад хэлэлцэх асуудалдаа оруулсан байдаг. Иргэдийн ******* Хурлын зөвлөл хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоож, Хурлын даргын захирамжаар батламжлуулах ёстой гэж заасан байдаг. Гэтэл хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон боловч өөрчилсөн нөхцөл байдал харагдаж байна. Хэлэлцэх асуудлыг ерөнхий байдлаар л гаргаж, саналаа оруулахдаа Засаг дарга, эсхүл Хурлын даргын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байдлаар хандсан байна.  Хуралд хэлэлцэх асуудал тодорхой байх ёстой. П.*******ыг ажлаа хийж чадаагүй гэдэг байдлаар тодорхойлох ёстой. Гэтэл хуралдаан даргалж чадахгүй байна гэдэг 1 төлөөлөгч санал гаргаж, хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, түүний хууль ёсны эрх ашгийг хөндсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим авагдсан. Гэтэл энэ эрхээ П.******* огт эдлээгүй, түүний эрхийг зөрчсөн. Мөн Н.******* Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг төсөлдөө хавсаргаагүй, судалгаа, лавлагаагаа хуралдаанаар гаргаж өгөөгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 2 өөр захиргааны акт гарч ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл 2025 оны 03 дугаар сард нөхөж, гаргаж ирсэн асуудал байгаа учраас уг захиргааны актыг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.  оны 10 дугаар сард П.*******ыг хуралдааны даргаар томилсон тогтоол байдаг. Гэтэл уг тогтоолын загвараар 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгийг нь томилоод, нөгөөг нь чөлөөлсөн нөхцөл байдал байна. Гэрч Б.-э оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан дууссаны дараа би тогтоолыг гаргаад явсан гэх мэдүүлэг өгдөг. Гэтэл уг Хурал 21 цаг 36 минутад дууссан талаар тэмдэглэлд дурдагдсан байна. 21 цаг 36 минут Хурал дуусаад уг тогтоолыг гаргаад явсан эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэж байна. оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.******* ажлаасаа чөлөөлөгдөж байгаа боловч Хурлын нарийн бичгийн дарга Б.-э нийт 18 төлөөлөгчийн ирцтэй байна гээд гарын үсгээ зурсан байдаг. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан байна. 18 төлөөлөгч оролцсон. Гэтэл П.*******ыг огцруулах тухай саналын үед 19 төлөөлөгч оролцож, санал өгөхөд 10 төлөөлөгч дэмжээгүй гэх нөхцөл байдал яригддаг. Хэргийн материалд авагдсан хуралдааны дэгт ирцэд бүртгэгдээгүй төлөөлөгчийг тасалснаар тооцохоор заасан. 1 хүн ирцэд бүртгэгдээгүй байхад хэлэлцэх асуудал явагдах үед орж ирээд санал өгсөн байдал байна. 18  эсхүл 19 төлөөлөгч байсан эсэх нь эргэлзээтэй байна.  Хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн баримт нь саналын хуудсыг бүгдийг нь канондоод улаан дардас дарсан байна. Үүнийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахдаа үндэслэл, тооцоо, судалгаатай байх ёстой. Асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл Хурлын даргыг өөрчлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал нь мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй нөхцөл байдал байна.

Иймд Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал, тус Хурлын дарга нарт холбогдох “Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах, ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

5. Хариуцагч Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын дарга Н.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  “П.*******ыг ажлаас чөлөөлсөн нь олонхын саналаар шийдвэрлэсэн. Би ганцаараа шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг өөрчлөх саналыг гаргасан байдаг. Тус хуралдаанд П.******* өөрөө байсан. Огт ярихгүй байж байгаад оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэнэт санал гаргаж, шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч П.******* нь энэ талаар мэдэж байсан. 12 хүний гарын үсэгтэй ээлжит бус хуралдаан зарлахыг П.******* өөрөө санаачилсан. Бид ээлжит бус хуралдаанаар Хурлын дарга, бүтэц зохион байгуулалт, Засаг даргын асуудлыг хэлэлцэнэ гэж ойлгосон. Иргэний хөдөлгөөний намын төлөөлөгчдөөс П.*******ыг Хурлыг даргалж чадахгүй байгаа талаар илэрхийлж байсан. Тус хуралдаанаар П.*******ыг дэгээ баримталж Хурлыг удирдахыг удаа дараа сануулж байсан. оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлаар П.*******ыг ажлаас нь чөлөөлөх гэж байгаа талаар мэдэж, ажлаас халахгүй байх талаараа хэлж байсан. Энэ талаар Хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Улмаар намайг Хурлын даргаар томилох төлөөлөгч нар санал гаргаж, үүнийг дэмжсэн байдаг. Би өөрийгөө томилсон зүйл огт байхгүй. Олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн. Мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хурлаар бүтцийн асуудлыг хэлэлцэх талаар санал оруулсан. П.*******ыг ажлаас чөлөөлөх талаар санал оруулсан байдаг. оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлаар бүтцийн асуудлыг хэлэлцэхийг П.******* мэдэж байсан боловч тамга, тэмдгээ аваад явсан байсан. Ирцийн хувьд хөдөө орон нутагт төлөөлөгчид 30 гаруй километрийн цаанаас ирсэн тохиолдол байгаа. Тухайн үед 1 төлөөлөгч дэлгүүр орох гээд гарсан байхад нь тоолсон нөхцөл байдал болсон.

П.*******ыг ажлаас чөлөөлсөн тогтоолыг өөрт нь гардуулж өгсөн гэж бодож байсан боловч өгөөгүй байсан. П.******* тогтоолтойгоо танилцах талаар хэлэхэд нь энэ талаар тогтоол гаргаагүй байгаа талаар нь хэлсэн. Үүнээс үүдэж уг маргаан үүссэн гэж үзэж байна. Би ганцаараа шийдвэр огт гаргаагүй. Харин төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрийг гаргасан” гэв.

5.1. Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ...Тодруулах бус нэмэгдүүлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Учир нь хэрэгт 2 тогтоол авагдсаны нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн буюу оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай 2 заалт бүхий Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын дарга П.*******ыг ажлаас нь чөлөөлж, Н.*******г томилсон тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл цалин нийт 15,860,000 төгрөгийг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хавтаст хэрэгт оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл авагдсан. Уг тэмдэглэлээс үзэхэд Булган аймгийн *******-******* сумын 2025 оны төсвийн орлогыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа буюу хамгийн сүүлд бүтцийн асуудлыг хэлэлцсэн байдаг. Иргэдийн ******* Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх саналыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж, үндэслэлээ тайлбарласан байна. Уг үндэслэлдээ хурлыг удирдан зохион байгуулж чадах чадамжгүй, төлөөлөгч нарыг ажиллах мэдээ мэдээллээр хангаж чадахгүй, анхдугаар хуралдааныг дуусгахгүйгээр тамгаа авч явсан нь төлөөлөгч буюу даргын ёс зүйд нийцэхгүй байгаа учраас түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг гаргасан талаар тусгасан. оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлээс анхдугаар хуралдааныг хаахгүйгээр тамгаа авч явсан үйл баримт харагдаж байна.

Мөн Хурлыг зохих журмын дагуу явуулаагүй, Хурлын дарга чадамжгүй байсан гэх үйл баримт хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Тухайн үед Хурлын дарга нь нэхэмжлэгч П.******* байсан. Тухайн өдрийн хуралдааныг Засаг дарга Бямбажав нь удирдсан нөхцөл байдал уг тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн анхдугаар хуралдааны тэмдэглэл нь оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Уг тэмдэглэлийг ёсчилж баталгаажуулах үүрэг нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар буюу ажлаас халагдах хүртэл оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд нэхэмжлэгч нь уг тэмдэглэлийг ёсчлуулаагүй, баталгаажуулаагүй байгаа нь үүрэгт ажлаа дутуу дулимаг хийж явсныг илэрхийлж байна. 2 сарын хугацаанд Хурлын төлөөлөгчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй гэдэг байдлыг ярьж байна. Ажлаа хийж чадахгүй байсан талаараа нэхэмжлэгч П.******* нь оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн байдал хэргээс харагдаж байгаа буюу хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Хариуцагчийн хувьд П.*******ыг ажлаас чөлөөлөх үндэслэлээ эрх зүйн актад тусгаагүй алдаа байх боловч хууль зүйн үндэслэлээ зөв гаргасан учраас Захиргааны хуульд заасан хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэрэгт ижил дугаар бүхий 2 тогтоол авагдсан. Сүүлд шүүхийн журмаар хэрэгт авагдсан буюу хариуцагчаас гаргуулсан 05 дугаартай 1 заалт бүхий П.*******ыг чөлөөлсөн тогтоол нь оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* ******* Хурлаас гаргасан тогтоол гэдэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн Б.-э болон ******* нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна. Энэ тогтоол нь тухайн хуралдаанаар нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөхдөө нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн буюу Н.*******г томилж, өөрийг нь ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулна гэсэн нэхэмжлэлийг гаргасан учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд уг ижил дугаар бүхий 2 тогтоолыг хүчингүй болгох боломжтой. Хууль бус захиргааны акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тус 2 тогтоолыг хүчингүй болгуулах талаар шаардлага гаргаагүй буюу нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тухайн Хурлаас гарсан тогтоол биш, сүүлд нөхөж гаргасан тогтоол гэдгийг хариуцагч болон хохирогчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ******* ******* Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн. Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт Хурлын даргыг сонгох, чөлөөлөх гэж заасан. Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын даргыг сонгох, чөлөөлөх асуудал нь *******-******* сумын ******* ******* Хурлын бүрэн эрхийн асуудал буюу бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны актыг ...гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хариуцагч нь оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 2 дугаар хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч ирсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Бүтцийн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг 19 төлөөлөгчөөс санал хурааж, 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч нь гар өргөснөөр 52.6 хувийн саналаар буюу олонхын саналаар дэмжиж шийдвэрлэсэн. Хуульд зааснаар *******-******* сумын ******* ******* Хурлын даргын оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай хуралдаан зарлах, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр баталсан. оны 12 дугаар сарын 29-өөс 30-ны өдрийн ******* ******* Хурлаар ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирж, хэлэлцэх асуудлын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед 1 төлөөлөгч нэмж ...ирээд Хурлын ирц 19  болсон байх ба Хурлын дарга П.*******ыг чөлөөлөх эсэх  асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд ирсэн нийт 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч чөлөөлөх санал өгч, 9 төлөөлөгч чөлөөлөхгүй гэсэн санал өгснөөр 52.6 хувийн саналаар П.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоол гарч, тогтоолыг уншин сонсгосон. Иргэдийн ******* Хурлаас ******* ******* Хурлын даргыг ажлаас чөлөөлсөн 05 дугаартай тогтоол гарсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан ******* ******* Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт ******* ******* Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ******* ******* Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж хууль тогтоогчоос тогтоож хуульчилсантай нийцсэн буюу хариуцагч хууль бус эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

6.Гэрч:

    1. Л.******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Хурлын явцад бүтцийн асуудал ярина гэтэл 8 гишүүд татгалзсан ч олонхын саналаар бүтцийн асуудлыг хэлэлцэхээр болсон. Тухайн хурлаар олонх болсон Монгол Ардын Намаас *******г дэвшүүлсэн.Тэгээд олонхоор шийдсэн. Тэгээд хурал тарсан ба тухайн үед тогтоол дээр гарын үсэг зуруулаагүй. Яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. Миний ажил дээр очиж зуруулсан.  Гарын үсэг зуруулах гэж ирэхэд нь би тогтоолын агуулга нь болохгүй, нэг хүнийг ажлаас чөлөөлсөн, нэг хүнийг томилсон нь нэг тогтоолоор гарч болохгүй солих шаардлагатай тогтоол байна гэтэл Хурлын нарын бичиг яаралтай зураад өгөөч гэж явуулсан гэхээр нь зурсан. Тухайн үед надад хууль, эрх зүйн зохицуулалт харах боломжгүй байсан. Дараа нь өөр хүн ирээд *******ыг чөлөөлөх тогтоолыг яг тус тогтоолтой нэг өдөр биш дараа нь гарын үсэг зуруулсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Сүүлд гарын үсэг зуруулсан тогтоолыг нарийн бичиг явах гээд яараад байна гээд гарын үсэг зуруулсан. 2 тогтоол дээр хоёулан дээр нь гарын үсэг зурсан...” гэжээ.
    2. Б.-э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Хурлын даргаар тухайн үед П.******* ажиллаж байсан. Тус хуралдаан дээр бүтцийн асуудал хэлэлцэнэ гэх ерөнхий агуулгатайгаар хэлэлцэх асуудалд баталж оруулсан. Тэгээд уг бүтцийн асуудлын хүрээнд П.*******ыг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ба оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын хамгийн сүүлд хэлэлцсэн. Ингээд тус асуудлаар нууц санал хураалт явуулж олонхын саналаар П.*******ыг Хурлын даргын албан тушаалаас нь чөлөөлнө гэх санал хураалтын дүн гарсан... Хуралдаан даргалагч тодорхойгүй байсан учир тогтоолын төслийг бэлтгэхдээ даргалагчийн нэрийг цэг цэгээр тэмдэглэсэн. Ингээд тус төсөл дээр ******* төлөөлөгч даргалах болсон тул гарын үсэг зурсан. ******* гэж гарын үсгийн тайллыг сүүлд би гараар бичсэн. Тус тогтоол нь 1 заалттай, П.*******ыг ажлаас чөлөөлсүгэй л гэсэн агуулгатай тогтоол байсан. 05 дугаартай тогтоолыг би хот руу санаатайгаар авч явсан зүйл байхгүй. ... Тэгээд ажил хүлээлцэхдээ өөрийн хэрэглэдэг болон ноорог зүйлүүдийг машиндаа ачсан. Тэгээд миний машины арын багаж хэсэгт байсан ноорог бичиг цаасан дундаас 05 дугаартай тогтоол гарч ирсэн. ... 05 дугаартай 03 заалттай тогтоолын хувьд миний мэдэхгүй, хараагүй тогтоол байсан... ноорог цаасан дунд 05 дугаартай 1 заалттай тогтоол байсан ба түүний зургийг болон *******тай чаталсан чатны зургийг дараад  ******* руу явуулсан. Хэд хоногийн дараа ******* над руу яриад одоо шүүх хурал болно наад тогтоолыг чинь авах хэрэгтэй байна, хүн явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд хүн ирэхгүй байж байгаад Тоогий гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ *******гийн хамаатан хүн ирж авсан...” гэжээ.
    3. Т.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдаанд асуулт, хариулт болон шүүмж бичиж оролцсон. П.*******ыг ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг Б.-э уншиж танилцуулсан. Уг тогтоолыг албажуулсан талаар сайн мэдэхгүй байна. оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар хуралдааны 05 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сард бичсэн. Яг хэдэнд бичсэн гэдгээ санахгүй байна. Би өмнө нь нарийн бичгээр ажиллаж байсан Б.-ээс асууж байгаад нэрийг нь сольж гаргасан.  ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч П.******* нь “Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын
  • төлөөлөгч нарын улс төржсөн үйлдэл, дарамт шахалтын улмаас хууль бусаар ажлаас чөлөөлж миний эрх ашгийг зөрчиж байна,
  • “Бүтцийн асуудал” гэдэгт  Засаг дарга, Хурлын дарга, Хурлын зөвлөлийн асуудлын алийг  нь хэлэлцэх гэж байгаа нь тодорхойгүй байсан,
  • Хуралд хэлэлцүүлэхээр оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагыг хангаагүй,
  • намайг Хурлын даргаар томилоод хоёрхон сар болоод чөлөөлсөн. Энэ нь ямар ч ажил хийх боломжгүй хугацаа,
  • оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “05” дугаартай хоёр тогтоолтой болчихсон нь хууль бус,
  • Тооллогын комиссын тогтоол, тэмдэглэл гараагүй гэх агуулгаар тайлбарлан Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан 05 дугаартай “*******-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулахаар маргасан.
    1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ажилд эгүүлэн тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн.
    2. Шүүх хуралдаанд “ оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлсийг олгуулах” гэх шаардлагаа “энэ хугацаанд авах байсан үндсэн цалин, нэмэгдэл бүгд 15,388,000 төгрөгийг гаргуулах” гэж тодруулав.
  1. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал /цаашид “*******-******* сумын *******” гэх/ нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бичгийн хэлбэрээр П.*******т хүлээлгэж өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдлоо.
    1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тогтоолыг гардаж авснаар түүний эрх зүйн үндэслэлтэй танилцах, түүнийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
    2. Мөн хариуцагч нь “П.*******ыг *******-******* сумын *******-ын  даргын албан тушаалаас чөлөөлсөн” шийдлийг агуулсан маргаан бүхий 05 дугаартай тогтоолыг өөр өөр эрх зүйн зохицуулалт, нэмэлт агуулгатайгаар бичгийн хэлбэрээр 2 өөр хувилбараар гаргасан болох нь хэрэгт цугларсан хувиудаар тогтоогдлоо.
    3. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг дээрх 05 дугаартай тогтоолыг хүлээж авсан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс  эхлэн тоолох нь шударга ёсонд нийцнэ гэж шүүх дүгнэв.
  2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
  • *******-******* сумын ******* нь оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж, 03 дугаартай тогтоолыг гарган П.*******ыг тус Хурлын даргаар сонгосон,
  • Хурлын даргын оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “Хуралдаан зарлах, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай” захирамжаар *******-******* сумын *******-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит III хуралдааныг оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд 09-18 цагийн хооронд танхимаар Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд хуралдуулахаар товлон зарлаж, 29-ний өдөр хэлэлцэх асуудал, илтгэгчдийг 1 дүгээр, 30-ны өдөр хэлэлцэх асуудал, илтгэгчдийг 2 дугаар хавсралтаар тус тус баталжээ. /ХХ-ийн 115-117 дугаар хуудас/
  • 1 дүгээр хавсралтад оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсний дотор “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай”[1] гэж,
  • тус Хуралдааны дотоод журамд “.12.29”, “...-Бүтцэд өөрчлөлт оруулах тухай /30 минут/...” гэж, /ХХ-ийн 72 дугаар хуудас/
  • “Сумын *******-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит III хуралдааныг удирдах дараалал” гэх баримтын “9”-д “Хуралдааны даргаас: Бүтцэд өөрчлөлт оруулах тухай танилцуулахыг мэдэгдэнэ” гэж тусгажээ. /ХХ-ийн 74 дүгээр хуудас/
  • Хурлын ээлжит 3 дугаар хуралдаан оны 12 дугаар сарын 29-ний өдөр эхэлж 30-ны өдөр дууссан бөгөөд хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 29-ний өдөр “14” төлөөлөгч оролцож, хуралдаан “66.6 хувь”, 30-ны өдөр “18” төлөөлөгч оролцож, хуралдаан “85.7 хувь” гэсэн ирцийн бүртгэлтэй байна.  /ХХ-ийн 70-71 дүгээр хуудас/
  • оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг тухайн товлосон өдрөө бус маргааш нь буюу 30-ны өдөр хэлэлцэхээр төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэжээ.
  • Улмаар оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хуралдаанаараа тухайн асуудлыг хэлэлцээд маргаан бүхий захиргааны актыг санал хураалтад оролцсон 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгчийн буюу  олонхын саналаар баталж гаргасан болох нь тус гуравдугаар хуралдааны тэмдэглэл, маргаан бүхий 05 дугаартай тогтоол болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдов.
  1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах…орон тооны дараах албан тушаал хамаарна”, 11.1.12-т “Хуульд заасан бусад албан тушаал”, 11.2-т “…сум…-ийн ******* ******* Хурлын дарга…-ийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж заасан бөгөөд тус хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад сумын ******* ******* Хурлын даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага болон нэр дэвшигчийг сонгох, чөлөөлөх, огцруулах нөхцөл шалгуурыг хуульчлаагүй байна.
  2. Тиймээс *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэн “П.*******ыг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудал”-ыг шийдвэрлэх нууц санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхын санал /сонголт/-аар гаргаж буй шийдвэр нь тухайн Хурлаас гаргаж буй  улс төрийн шийдвэр болно. Тодруулбал: Хууль сумын ******* ******* Хурлын даргыг сонгох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхийг тухайн Хурлын төлөөлөгчдийн олонхын сонголтод хадгалуулсан бөгөөд уг шийдвэрийн хүчинтэй байх гол шалгуур нь Хурлын ирц хуульд заасан шаардлага хангасны дээр олонхын саналаар дэмжигдсэн байх учиртай байх тул шүүх тухайн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянахгүй.
  3. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46-48, 51-53 дугаар зүйлүүдээр ******* ******* Хурлын “Хуралдаан” болон “Хурлын дарга”-ыг сонгох үйл ажиллагааг хэрхэн явуулах /хэрэгжүүлэх/ эрх зүйн харилцааг зохицуулжээ.
  4. Иймд *******-******* сумын ******* ******* Хурал нь “Хуралдаан”-аа дээрх зохицуулалтуудад нийцүүлж явуулах учиртай бөгөөд энэ харилцаатай холбогдон үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх нь *******-ын Хуралдааны процессын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  5. Хэргийн оролцогчид нь Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гаргасан “ИТХ-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” 05 дугаартай тогтоолоос бусад шийдвэртэй маргаагүй тул шүүх маргаан бүхий захиргааны актыг гаргасан үйл ажиллагааны хууль зүйн үндэслэл, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлаад хариуцагчид дахин шинэ акт гаргахыг даалган, маргаан бүхий тогтоолыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь:   
    1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.4, 35.1.7 дахь хэсгүүдэд зааснаар ******* ******* Хурал нь Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, тухайн Хурлын хороог байгуулах, хорооны бүрэлдэхүүн, даргыг сонгох, өөрчлөх, тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, хуульд заасан үндэслэлээр огцруулах талаар дээд шатны Засаг даргад санал тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 
    2. Түүнчлэн тус хуулийн 39 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульчилсны дотор 39.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж, хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж заасан бол 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн ******* Хурлын …төлөөлөгч… асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн ******* Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн… олонхын саналаар батална”, 48.2-т “Иргэдийн ******* Хурлын …даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж нарийвчлан зохицуулсан байна.
    3. Мөн дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 болон 46.7 дахь хэсгүүдэд зааснаар *******-******* сумын *******-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь “Хуралдаан” байх ба тус Хурлын хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирснээр тухайн хуралдааныг хүчинтэйд тооцох учиртай.
    4. *******-******* сумын ******* нь 21 төлөөлөгчтэй бөгөөд оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хуралдааны ирцэд 14 төлөөлөгчийг бүртгэсэн хэдий ч “Бүтцийн асуудал” гэх асуудлыг оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаарх санал хураалтад 18 төлөөлөгч оролцон 17 төлөөлөгчийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн, оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд 18 төлөөлөгч ирсэн бүртгэлтэй хэдий ч “Бүтэц зохион байгуулалт” гэх асуудлыг хэлэлцээд *******-ын даргыг “Чөлөөлнө”, “Чөлөөлөхгүй” гэх сонголт бүхий нууц санал хураалт явуулахад Галбадрах, Цогтсайхан гэх төлөөлөгчдөөс бусад 19 төлөөлөгч оролцон “Чөлөөлөх” саналыг 10, “Чөлөөлөхгүй” саналыг 9 төлөөлөгч өгч, санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 52.6%-ийн саналаар П.*******ыг “*******-******* сумын *******-ын дарга”-ын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан болох нь хариуцагчийн оны 12 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийсэн гуравдугаар хуралдааны тэмдэглэл болон оролцогчдын тайлбараар нотлогдов.
    5. “*******-ын дарга”-ын албан тушаалаас П.*******ыг чөлөөлөх, Н.*******г сонгох санал хураалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тус Хурлын хамгийн ахмад настай төлөөлөгч болох Л.******* Хуралдааныг даргалж, гарсан шийдвэрт гарын үсэг зуран баталгаажуулах үүргийг гүйцэтгэжээ.
  6. Нэхэмжлэгч нь “*******-******* сумын *******-ын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Бүтцийн асуудал” хэлэлцүүлнэ гэсэн санал гаргаснаас бус намайг *******-ын даргын албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаагүй. Уг асуудлыг ******* ******* Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн” гэх, хариуцагч *******-******* сумын *******-ын дарга Н.******* “П.******* нь ******* ******* Хурлыг удирдах чадамжгүй болохоор түүнийг чөлөөлөх саналыг гаргасан. Иргэдийн ******* Хурлын нийт төлөөлөгчдийн 1/3 нь санал гаргавал ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна гэсний дагуу нэр бүхий 12 төлөөлөгч “Хурлын даргыг чөлөөлөх эсэх” асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах саналаа бичгийн хэлбэрээр илэрхийлэхэд П.******* ч гэсэн өөрөө гарын үсгээ зурсан. “Бүтцийн асуудал” гэдэг нь Хурлын даргыг чөлөөлөх асуудал гэдгийг нэхэмжлэгч мэдэж байсан” гэх агуулгаар тус тус мэтгэлцэв.
    1. Хариуцагчийн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Бүтцэд өөрчлөлт оруулах” гэх асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх ба тухайн асуудлыг төлөөлөгч Н.******* ээлжит гуравдугаар Хуралдаанд танилцуулсан болохыг тэмдэглэлд тусгажээ. 
    2. Мөн Н.******* нь төлөөлөгчийнхөө тухайд П.*******ыг *******-ын даргын албан тушаалаас чөлөөлөх саналыг тус Хурлын анхдугаар хуралдаан болон ээлжит гуравдугаар хуралдаануудад гаргаж байсан болох нь тэдгээр Хуралдаануудын тэмдэглэлүүдээр тогтоогдов.  
    3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт зааснаар Хурлын төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн асуудалд холбогдох баримтыг гаргаж өгөх, ******* уг баримтуудыг Хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө нийт төлөөлөгч нарт өгч танилцах боломжийг олгох учиртай.
    4. Хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн ******* Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, ...ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий ...Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ” гэж заасан.
    5. Зөвлөлийн “...хуралдааны бэлтгэл хангах” үүрэг нь дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “...саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах...” үйл ажиллагаагаар хэрэгжих бөгөөд Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батлахаар хуульчилсан.
    6.  Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ын 4.1.3-т “******* ******* Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах”, 4.1.4-д “******* ******* Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” гэж журамлажээ.
    7. *******-******* сумын *******-ын ээлжит гуравдугаар хуралдааныг зарлах үед нэхэмжлэгч П.******* нь *******-******* сумын *******-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсныхаа тухайд Зөвлөлийг тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байсан, энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож буй Н.******* нь “Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг Хурлаар хэлэлцүүлэх санал”-ыг гаргасан тус Хурлын төлөөлөгч байсан байна.
    8. Дээрх хууль болон журмын холбогдох зохицуулалтуудаас дүгнэхэд Н.******* болон бусад нэр бүхий төлөөлөгч нар нь П.*******ыг “сумын ******* ******* Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадамжгүй” гэдгийг нотлох тооцоо, судалгаа, лавлагаа зэргийг гарган Зөвлөлд өгөх, Зөвлөл тус баримтуудыг Хуралдаанаас гарах шийдвэрийн төсөлтэй хамтатган төлөөлөгч нарт тараан өгөх үүргийг хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө гүйцэтгэж дуусгасан байх учиртай.
    9. Гэтэл *******-******* сумын ******* ******* Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхдээ Хурлын төлөөлөгчөөс гаргасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг гаргуулан авах боломжоо хэрэгжүүлсэн эсэх болон санал гаргасан төлөөлөгч энэ талаарх баримтыг Зөвлөлд гаргаж өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
    10. Дээр дурдагдсан үйл ажиллагаатай холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчдын хэн аль нь шүүхэд ирүүлээгүйгээс гадна шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэх явцад ч гарч ирээгүй тул *******-******* сумын *******-ын Зөвлөл ажиллах журамд заасан үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхээр байна.
  7. Мөн маргаан бүхий 05 дугаартай тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий этгээд болох хуралдаан даргалагч Л.******* нь хуралдаанаас гарсан шийдвэрийг албажуулах үүргээ биелүүлэхдээ тухайн тогтоолыг хоёр өөр хувилбараар гаргасныг тус бүрийг ёсчлон баталгаажуулсан нь хэрэгт авагдсан. Тус 05 дугаартай тогтоолын хэрэгт ирсэн дарааллаар судлахад:

- Эхний хувилбар[2]-ыгМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, 78 дугаар зүйлийн 78.1, Монгол Улсын Засгийн газрын оны 82 дугаар тогтоолын хавсралт, Булган аймгийн ******* ******* Хурлын ээлжит XIX хуралдааны XIX/08 тоот тогтоолын 10 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын ******* ******* Хурлын даргаар ажиллаж байсан П.*******ыг оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сумын *******-ын төлөөлөгч Н.*******г сумын *******-ын даргаар сонгосугай. 2...” гэх хоёр асуудлыг шийдвэрлэсэн хоёр заалттай,  

- Хоёр дахь хувилбарыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 35.1.2, 48.1, 48.2 дахь заалтыг тус тус үндэслэн” гээд “1. Сумын *******-ын дарга П.*******ыг *******-ын төлөөлөгчдийн олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэх нэг асуудлыг шийдвэрлэсэн нэг заалттайгаар бичгийн хэлбэрээр гаргажээ.  

11. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид, тэр дундаа хариуцагчийн төлөөлөгч Н.******* нь дээрх агуулга бүхий оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолын эхний хувилбарт үндэслэн *******-******* сумын *******-ын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэн, цалингаа авч байгаа ба түүнийг  уг албан тушаалд сонгож, томилсон өөр захиргааны акт гараагүй талаар тайлбарлав.

11.1 Хэдийгээр шүүх *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай тогтоолын үндэслэлийг хянахгүй ч гэсэн тус Хурал нь өөрөөс гаргаж буй захиргааны актаа эрх зүйн зөрчилгүй, асуудлыг салаа утгагүйгээр нэг мөр шийдвэрлэсэн, нэг хувилбараар гаргах үүрэгтэй атал дээрх байдлаар зөрчилтэй байдлыг үүсгэсэн үйл ажиллагааг явуулсан байна.

12. Хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журамд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, нэхэмжлэгч П.*******ыг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл, түүнийг нотлох тооцоо судалгаа, үндэслэлийг тодруулсны эцэст “чөлөөлөх эсэх” асуудлыг дахин хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой байх тул Булган аймгийн *******-******* сумын ******* ******* Хурал болон Хурлын Зөвлөл дээрх ажиллагааг хийж гүйцэтгэн, хуралдаанаар хэлэлцэж, дахин шинэ акт /тогтоол/ гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ. Иймд маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

13. Хариуцагчаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь хүчингүй болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчид тус Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх шууд үүсэх бөгөөд тэрээр өөрт учирсан хохирол гэж шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

14. Нэхэмжлэгчийн Төрийн сангийн дансанд төлсөн 70,200 төгрөгийг тухайн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгох нь зүйтэй байна.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Булган аймгийн *******-******* сумын ******* төлөөлөгчдийн Хуралд дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай “*******-ын даргыг чөлөөлөн, сонгох тухай” тогтоолыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол *******-******* сумын ******* ******* Хурлын оны 12 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 05 дугаартай тогтоол нь хүчингүй болох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчид тус Хурлын даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх шууд үүсэх бөгөөд тэрээр өөрт учирсан хохирол гэж шаардаж буй ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

[1] Илтгэгчийн нэр, албан тушаал тусгагдаагүй.

[2] Маргаан бүхий захиргааны актыг 2 агуулгатайгаар гаргасныг ойлгомжтой болгох үүднээс “Хувилбар” гэх үгийг хэрэглэв.