| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00068/И |
| Дугаар | 321/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 321/ШШ2025/00149
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 321/ШШ2025/00149 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн .............. тоотод оршин суух, Хууз овогт .....................
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............. тоотод оршин суух, одоогоор Багануур дүүрэгт оршин суугч, Харчин овогт ...............
Нэхэмжлэлийн шаардлага: Машины үнэд төлсөн 1,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:.....,
Хариуцагч:.................. /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2022 оны 2 дугаар сарын 18-нд өөрийн эзэмшлийн ............... ХЭА улсын дугаартай Стана маркийн богино микро автобусыг хариуцагч ............... эзэмшлийн ........ УНА улсын дугаартай Стана маркийн урт микро автобусаар сольж, би зөрүүнд нь .............. 1,250,000 төгрөг өгсөн. Тээврийн хэрэгслийн солилцохдоо гэрчилгээ өөр хүний нэр дээр байсан тул сольж чадаагүй юм. Би 1,250,000 төгрөгийг өгөхдөө түүний хүү .............. бэлнээр өгсөн. Машинаа солилцсноос хойш 20 гаруй хоногийн дараа ........... надад ..урт станагаа түр өгч байгаач, Батноров сумруу ямаар самнах ажилтай ажилтай хүмүүс авч явах гэтэл миний машинд багтахгүй байна.. хэмээн машиныг гуйгаад би машинаа өгөөд өөрөө хажууд нь суугаад явсан. ............. уг машиныг барьж яваад Бэрх тосгоноос хойш 30 км орчим явж байхад машин халсан тул ............... машины радиаторлуу худгийн хүйтэн ус хийсэн. Түүнийг ус хийсэн гэдгийг цуг явж байсан хүмүүс гэрчилнэ. ............... машины радиаторлуу худгийн хүйтэн ус хийснээс болж дээд ангийн жийргэвч сэтрээд машин явахгүй бол хэд хоногийн дараа машиныг Батноров сумын айлын хашаанд аваачиж орхисон. Ингээд би ............... чи машинаа өөрөө эвдэлсэн юм чинь би өөрийнхөө машиныг буцааж авья, харин чи надад 1,250,000 төгрөгийг буцааж өгөөрэй гэж хэлээд өөрийнхөө машиныг түүнээс буцаагаад авсан. Машины мөнгийг ажил хийж байгаад өгнө гээд удаа дараа хойшлуулаад байсан тул саяхан дахин нэхэхэд шүүхээр яваад ав, би машины мөнгийг чинь өгөх ёсгүй юм байна лээ гэсэн тул би арга буюу шүүхэд хандсан. Иймд .............. машины үнэд шилжүүлсэн 1,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь би тэр машиныг эвдээгүй гэв.
2. Хариуцагч .............. шүүх хуралдаанд тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:..Бид хоёр өөр өөрсдийн машинаа бие биедээ зарж .................. надад зөрүү 1,250,000 төгрөг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би уг мөнгийг өгөхгүй. Учир нь машиныг унаж явахад ................. цуг явсан, ийм гэмтэл учирна гэдгийг надад хэлээгүй, цуг явсан хүмүүстэй архи ууж согтуурснаас болж би машин барихад аргагүйн эрхэнд хүрсэн.
Харин ч би энэ хүнтэй наймаа хийснээс болж машины эд ангиаараа хохирсон тул моторын үнэ 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.1 хариуцагч талд 1,250,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт (хх-ийн 09 хуудас)
4. Хариуцагч .............. хариу тайлбар ирүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ................... нь хариуцагч .................... холбогдуулан 1,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч ............. нэхэмжлэлийн үндэслэлээ:...хариуцагч ............... бид хоёр өөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг солилцон худалдаж, би зөрүүнд 1,250,000 төгрөгийг өгсөн. Гэвч ............... нь надад зарсан машинаа өөрөө барьж яваад эвдэлсэн тул бид наймаа буцаж би түүнээс өөрийнхөө машиныг буцаан авсан, одоо түүнээс машины зөрүүнд өгсөн 1,250,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж
Хариуцагч ............. татгалзлын үндэслэлээ........... архи ууж согтуурснаас болж би машиныг арга буюу барьж явж өөрийнхөө эд хөрөнгөөр хохирсон тул 1,250,000 төгрөгийг буцаан төлөхгүй...гэж маргаж байна.
4.Зохигчид 1,250,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
5.Нэхэмжлэгч .............., хариуцагч ............. нар нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөр өөрийн эзэмшлийн буюу .............. эзэмшлийн .......... ХЭА улсын дугаатай Стана маркийн тээврийн хэрэгслийг ............ , ............. эзэмшлийн .............. УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн _____ худалдах, худалдан авахаар тохиролцож, машины зөрүү хэмээн нэхэмжлэгч ............... хариуцагч ................. 1,250,000 төгрөгийг өгсөн, хариуцагч ______________1,250,000 авсан гэдэгт маргахгүй байна.
6.Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаанд хамаарч байна.
Талууд гэрээ хэлцлийг хийж, машинаа зөрүүлж авч өгөлцсний дараа хариуцагч ............ хөдөө орон нутагт ноолуур самнах ажилтай, цуг явах хүмүүс нь багтахгүй байна гэх шалтгаанаар ............. шилжүүлсэн .......... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж авч явсан, ................ машиныг барьж явж эд ангийг нь гэмтээснээс болж худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж бие биедээ машинаа буцааж өгсөн хэмээн зохигч тайлбарлан мэтгэлцэж байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, .., зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан ба талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч С.Амгалан уг тээврийн хэрэгслийг барьж явах үед тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан гэдэгт талууд маргахгүй байна.
Тэдгээрийн тайлбараас үзвэл хариуцагч ................. тээврийн хэрэгслийн барьж явах үед тээврийн хэрэгсэл гэмтснээс үүдэн зохигч гэрээний харилцаагаа дуусгавар болж, хэн аль нь машинаа буцааж авсан байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа тээврийн хэрэгсэлд биет байдлын доголдол үүссэн хэдий ч Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаас үзвэл зохигч тээврийн хэрэгслийг аль алинхаа нэр дээр шилжүүлэн өгөөгүй байх үед хариуцагч С.Амгалан тээврийн хэрэгслийг барьж яваад гэмтэл учруулснаас үүдэн гэрээний харилцаа дуусгавар болсон, эрх зүйн үр дагавар нь гэрээ дуусгавар болох нөхцлийг бүрдүүлж байна.
8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол .. хэмээн заажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, хэн аль нь машинаа буцааж авсан байх тул хариуцагч ................ нь нэхэмжлэгчээс машины зөрүүнд авсан 1,250,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй, гэрээний буюу хуульд заасан үүргийн харилцаа дуусгавар болсон тул эд хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч ............... нэхэмжлэгч ............... 1,250,000 төгрөгийг буцаах шаардах эрхтэй юм.
9. Иймд хариуцагч .......... 1,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............. олгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд.
10. Хариуцагч ............... нь нэхэмжлэгч ................ холбогдуулан ............... УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч ................. гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.
11.Аливаа эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах үүргээ хэрэгжүүлэх замаар мэтгэлцэх эрхтэй бөгөөд хариуцагч ................ машины эд ангид гэмтэл учирсан гэдгийг зохигч хүлээн зөвшөөрөн тайлбар гаргасан хэдий ч автомашины мотор хэрхэн гэмтсэн, одоогийн үнэлгээ 4,500,000 төгрөгийн үнэлгээтэй гэдгээ баримтаар нотлоогүй, түүнийг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... 34,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... олгож, хариуцагч .................... сөрөг шаардлагад төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.-д Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах дараах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4.-т заасан бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дээрх хуулийн зохицуулалтад хамаарах тул шүүгч хэргийг дангаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ............... 1,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч . олгож, эд хө...............рөнгөд учирсан гэм хорын хохирол 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 86,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ................ 34,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 07 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА