| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00245/И |
| Дугаар | 321/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 321/ШШ2025/00239
2025 04 30 321/ШШ2025/00239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Биндэр сум, 2 дугаар багт байрлах, Хиад Боржигон овогт .....................,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булгийн 23-7 тоотод оршин суух, Босоо овогт .............,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ............,
Хариуцагч: .,................
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн Тоёота Пробокс маркийн суудлын автомашины лонжром ханзарч, би 2024 оны 5 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээс Автомашины лонжром гагнана гэсэн зар байхаар нь утас руу нь залгаж ............ гэдэг хүнтэй ярьж 1,000,000 төгрөгөөр гагнана гэхээр нь очиж машиныхаа лонжромыг гагнуулаад буцсан. 5-6 хоногийн дараа бороо орох үед лонжромоор дотогш ус гойжсон, гүйцэт гагнагдаагүй учраас ус гойжсон гэсэн үг. Энэ тухай .................. хэлээд 11 сард дахин гагнуулахад өмнө гагнаснаас өөр газраар ханзарсан байна гээд гагнаж өгсөн. Үүн дээр ямар нэгэн төлбөр яриагүй. Түүнээс хойш миний машин хяхтанаж дугараад байсан. Мөн крелоны боолтын тас мушгисан байсан. Цаана нь гүйцэт гагнагдаагүй байснаас болоод лонжром хойд талаараа ханзарч, урд талаасаа тасарч хугарсан.Иймд би 10 жил лонжром гагнасан туршлагатай гэсэн хүнд итгэж лонжром гагнуулж тэр нь дахин салж ханзарсан, чанаргүй болсон тул би төлбөрөө төлөөгүй байсан. Гэтэл ................. нь цагдаад гомдол гаргаж, намайг прокуророос машин засуулсан мөнгөө өгөхгүй бол шүүхрүү асуудлыг шилжүүллээ гэхээр нь би түүнд 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний машины чанарыг гагначихаад надаас мөнгө авсан тул би одоо дахин 250,000 төгрөгөөр лонжром шинээр худалдан авч, 600,000-750,000 төгрөгийг хооронд солих болон засварын хөлсөнд төлөхөөр болж байх тул .................. өгсөн 1,300,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэл өгснөөс хойш зах зээлийн ханшийг судалж үзсэн, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 550,000 төгрөгийг нэхэмжилж байна, үлдэх 750,000 төгрөгөөс татгалзаж байна... гэв.
2.Хариуцагч .......... шүүхэд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч ............. нэхэмжилж байгаа 1,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 550,000 төгрөгийг ч буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. .....................нь 2024 оны 6 дугаар сард машинаа янзлуулаад явахдаа машиныхаа бүрэн бүтэн байдал болон миний хийсэн ажлыг шалгаад машинаа авч явсан. Мөн дахин 2024 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдөр лонжром задарсан гэхэд дахин гагнуулаад явсан. Тухайн үед миний хийсэн ажлыг шалгаад сэтгэл ханамжтай явсан. .............. нь лонжром гагнасан ажлын хөлсийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
3.1 Оршин суудаг тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаа (хх-ийн 08 хуудас)
3.2 Нэхэмжлэгч................... автомашинд засвар хийсэн гэх гэрэл зураг (хх-ийн 10 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
4.1 Хэнтий аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас (хх-ийн 25-26 хуудас)
4.2 Л.Ганбаттай утсаар холбогдсон гэх гэрэл зураг (хх-ийн 29-32 хуудас) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч.............. хариуцагч .................. холбогдуулан гаргасан машин зассан хөлсөнд шилжүүлсэн 1,300,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт 750,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 550,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч .................. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний машины лонжромыг гагнаж өгсний ажлын хөлсөнд 1,300,000 төгрөгийг ............... өгсөн боловч чанаргүй гагнаас хийснээс болж гагнаас салсан тул буцаан 550,000 төгрөгийг гаргуулна... гэж,
3.Хариуцагч ................... татгалзлын үндэслэлээ: .. би 10 жил уг ажлыг хийж байгаа, гагнуур гэдэг насан туршийн баталгаа биш, би зохих ёсны дагуу гагнаасыг хийж өгснийхөө хөлсөнд уг мөнгийг авсан, машиныг хөдөө орон нутагт дов сондуултай газар үсэргэж давхиал гагнаас сална, мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй.. хэмээн маргаж байна.
4. Зохигч машиныг засварласан гэх үйл баримтад маргахгүй гагцхүү ажлын хөлсийг буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
5. Нэхэмжлэгч ......... нь 2024 оны 5 дугаар сард өөрийн эзэмшлийн Пробокс маркийн автомашины эд анги болох лонжромыг хариуцагч ..... гагнуулахаар авч очиж, ........... нь машины эд ангийг гагнаж өгсөн, ажлын хөлсийг 1,300,000 төгрөгөөр тохирч, нэхэмжлэгч .нь өөри.............йн эзэмшлийн Хаан банк дахь ................. дугаар данснаас хариуцагч .............. эзэмшлийн Хаан банк дахь.................. тоот дансанд 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт зохигчийн тайлбар, Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заажээ.
7. Зохигчийн хооронд буюу нэхэмжлэгч . машина..........а засуулах хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч .................. хүлээн авч, ажлын хөлсөнд 1,300,000 төгрөг байхаар тохиролцсон талуудын тохиролцооноос үзвэл тэдгээрийн хооронд эрх үүрэг үүсэх хэлцлийн харилцаа үүссэн, талууд бичгээр гэрээ байгуулагдаагүй хэдий ч тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна хэмээн хуульчилжээ.
8. .................. нь хариуцагч ..................... машинаа 2024 оны 5 дугаар сард засуулж, ажлын үр дүнг хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын хөлсийг төлсөн атлаа шүүхэд 2025 оны 3 дугаар сард уг мөнгөө буцаан шаардаж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлохгүй байна.
9.Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн машины засуулж, ажлын хөлсийг сайн дураараа төлсөн атлаа машины лонжромын гагнаас салсан гэх үндэслэлээр уг мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлож, тухай машинд дахин гэмтэл учирсан, хариуцагч .............чанаргүй ажил гүйцэтгэсэн гэдгийг баримтаар нотлоогүй, хэний эзэмшлийн гэдэг нь тодорхой бус машины эд ангийг зургийг хавсарган нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
10. Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сард машиндаа гагнуурын ажил гүйцэтгүүлж, мөнгөө 2025 оны 2 дугаар сард төлсөн атлаа 2025 оны 3 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд ч аливаа эд зүйл элэгдэл хоргодол үүсэх бөгөөд тухайн цаг хугацаанд ажлыг чанаргүй гүйцэтгэсэн бол гэрээнээс татгалзах, ажлын үр дүнг дахин шаардах боломжтой байсан атлаа ажлын хөлс шилжүүлснийхэ дараа буцаан шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөд хохирол учирсан, ....................... ажил үүргийг чанаргүй гүйцэтгэсэн гэдгийг баримтаар нотлоогүй тул 550,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1.4.-т заасан шүүгч дангаар шийдвэрлэх тусгай журмын маргаан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч ....................... холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ................. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 07 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА