Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00127

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00127

Хэнтий аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ........................ төв байранд байрлах, Х. ХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булаг ................ тоотод оршин суух, Хатигт овогт .............., Буурал овогт ............ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,241,883.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х. ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч ................ нар нь манай банктай 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ........... дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай зээлж авсан. Зээлдэгч ................... дугаартай дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлдэгч нар зээлийн төлбөрт үндсэн зээл 4,744,660.64 төгрөг, хүү 1,889,753.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,682.19 төгрөг төлсөн. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх үүргээ зөрчиж 315 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагч нараас үндсэн төлбөр 10,255,339.36 төгрөг, зээлийн хүү 1,893,130.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,413.98 төгрөг, нийт 12,241,883.51төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........................... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хасбанкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 12,241,883.51 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х. ХК нь хариуцагч ................... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,241,883.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........................ нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч ..................... нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... нараас 105,410 төгрөгийг, улсын орлогоос 105,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. ХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Х. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......................... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,241,883.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х. ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. нараас 105,410 төгрөгийг, улсын орлогоос 105,410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х. ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ....................... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ     Б.УРАНЗАЯА