Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 321/ШШ2025/00129

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 321/ШШ2025/00129

Хэнтий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гуамж-28, .................... байрлах, М. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Өндөрхаан ....................... тоотод оршин суух, Хоролдой овогт ........................ холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 540,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М. ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................ нь М. ББСБ ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ............... дугаартай зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 удаагийн хүсэлтээр 680,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч зээлийн гэрээний дагуу эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 343,655 төгрөг, зээлийн хүү 175,022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,400 төгрөг, нийт 540,077 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М. ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжилсэн 540,077 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. ББСБ ХХК нь хариуцагч .................. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 540,077 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн, хариуцагчийн уг зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч ........................ нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,852 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч ................... 8,426 төгрөгийг, улсын орлогоос 8,426 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М. ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч М. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 540,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М. ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................... 8,426 төгрөгийг, улсын орлогоос 8,426 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .................... нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА