Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/67

 

2024            01              10                                       2024/ДШМ/67

                       

Ч.Б, Б.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

хохирогч Ч.Цийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал,

шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал, Э.Уянга, Б.Оюунбилэг,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2209031170392 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ********* овгийн Ч.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** судлаач, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** дүүргийн * дугаар хороо, * тоотод оршин сууж байсан, /РД:**00000000/;

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

2. *************** овгийн Б.Ц, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ******* дүүргийн ** дугаар хороо, ****** хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** амны ** тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

1. Ч.Б нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.Цид “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 85 тоот 507 м.кв талбайтай газрыг 350 саяар зарах гэж байгаа, одоогоор 130.000.000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа, хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5003813994 тоот данс руу:

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130.000.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 193.000.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлэн залилан авч, Ч.Цид их хэмжээний буюу нийт 342.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг:

2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Грийн скай” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,

2022 оны 3 дугаар сарын эхээр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,

2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гарч зугтаалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдан цохиж зодсон,

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж, хамар луу нь мөргөж зодсон буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

3. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (I Рhonе 13 рго mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Хамтран амьдрагч Б.Цтой үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Ц нь хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Ч.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах”, Ч.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Цд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хугацаагаар тус тус оногдуулсан уг хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 7 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг Хан-Уул дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ривер Вилла хотхоны 8/2 байрны 102 тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баас нийт 332.000.000 /гурван зуун гучин хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Цид олгож, шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Цд, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн иштэй хайч 1 ширхэг, хуванцар соруул мэт зүйл 1 ширхэг, хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав 1 ширхэг, амьтны дүрстэй лааны суурь 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй бохир тамхины иш 1 ширхэг, хар улаан судалтай шаргал өнгийн дөрвөлжин төмөр сав 1 ширхэг, жижиг хуванцар соруул 1 ширхэг, хөвөн бамбар 1 ширхэг, зиплок түгжээтэй уутанд хийсэн 0,2451 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн 1 ширхэг гэмтэлтэй I phone 13 рго mах гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Бы нэр дээрх арилжааны банкууд дахь дансны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоож холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод орших гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Б.Цгийн эд хөрөнгийн эрхэд халдсан түүний “IPhone 13 pro max” маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.00 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хуний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан” гэх шинжтэй ба түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчид ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэн шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б нь Б.Цгийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, түүний “IPhone 13 pro max” загварын гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Шүүх дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан” гэмт хэрэг нь гэмт этгээд гэр бүлийн хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ эдлэх боломж нөхцөлийг хязгаарлах, орлого олох боломжийг нь алдагдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулах зэргээр түүний өмчлөх эрхэд гурав буюу түүнээс дээш халдсаныг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Ч.Бы Б.Цгийн өмчлөх эрхэд халдаж түүний гар утсыг гэмтээж байгаа нэг удаагийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжгүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

Мөн шүүх дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульд заасан. Гэтэл шүүх ямар нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ яллах нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусган шийдвэрлээгүй байна.

Дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шийдвэрлээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцож, 7 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь тохиромжгүй гэж үзэж байна. Учир нь, миний бие хохирогч Ч.Цтой урьдын төлбөр тооцоо, өглөг авлагатай байсныг анхаарч үзсэнгүй. Миний бие 3-9 настай бага насны 4 хүүхэд болон өндөр настай саажилттай ээжийн хамт тэднийгээ асран тэжээж амьдардаг байдлыг анхааран үзэж, надад хорихоос өөр төрлийн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэжээ.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хориглосон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур орон байр, агуулах саванд хууль бусаар хадгалсан гэж үзнэ. 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар нь хамт байсан, мөрдөгч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авсан хэрэглүүр, шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын хоорондоо харилцсан чатын хуулбар, шинжээчийн дүгнэлтээр тухайн үед шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон. 3 дугаар хавтаст хэргийн 84-өөс 86 дугаар хуудаст авагдсан 131 дугаартай шүүгдэгч Б.Ц нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, донтой гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч нар тухайн цаг үед мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэн гэртээ хамт байсан нь хамтран үйлдсэн гэж үзэх гол үндэслэл болсон. Шүүгдэгч Б.Ц хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалаагүй гэх хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учралаас гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудаст шүүх хуралдаанд Түвшинжаргал өмгөөлөгч оролцсон гэсэн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад хамт амьдарч байгаа этгээд, 3.2 дахь хэсэгт хамтран амьдарч байсан этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 2 дугаар сарын 10-наас 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 7 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Цгийн аавын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Гэр бүлийн хүчирхийлэл нь нууц далд аргаар үйлдэгддэг, гэрч байх магадлал бага тул хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг нотолж буй нотлох баримтуудын хүрээнд байнгын үйлдэгдсэн байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Ч.Б хохирогч Б.Цг удаа дараа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Ц нарын урьд хийсэн тохиролцоо, үнийн дүнд тооцоо нийлсэн тохиролцооны нотлох баримт авагдаагүй тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 342.000.000 төгрөгийг нийт учирсан хохиролд тооцуулах нь зүйтэй. Тухайн гэмт хэрэг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд хохирогч Ч.Ц нь шүүгдэгч Ч.Бд нийт 3 удаагийн гүйлгээгээр 342.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Хэрэг шүүхэд шилжих хүртэл хохирол нөхөн төлөгдөөгүй. Анхан шатны шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж 10.000.000 төгрөг нөхөн төлсөн. Шүүгдэгч Ч.Б хохирогчоос авсан 342.000.000 төгрөгөөс өрөө төлж үлдэгдэл мөнгийг өөртөө ашигласан гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Ч.Быг хамтран амьдрагч Б.Цг 2022 оны 02 дугаарын 10-ны өдөр хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж зодсон, 2022 оны 3 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж зодсон, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үснээс нь зулгааж, гар руу нь цохиж зодсон, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үснээс нь зулгаан, өшиглөж, багалзуурдаж зодсон, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр багалзуурдан үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр толгой болон бие рүү нь гараараа цохиж зодсон, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамар руу нь мөргөж зодсон гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн. Б.Ц нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буюу март-8-ны баярын өдөр эмнэлэг дээр ирэхдээ цэцэг, бэлэг авч ирсэн, тэр өдрөө намайг машинд зодсон”, харин Ч.Б мэдүүлэхдээ “2022 оны 3 дугаар сард эмнэлэгт хэвтэж байхдаа толгойн томографт харуулах шаардлагатай гэхээр нь харуулсан, би энэ үед Б.Цтой маргалдаагүй” гэж өөр өөрөөр мэдүүлдэг ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Ц нь толгойн томографт харуулж шинжилгээ хийлгэсэн, мөн 2022 оны 5 дугаар сарын 22, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд хохирогч Б.Ц нь “үснээс зулгаан, өшиглөж, багалзуурдаж зодсон” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байгаа нь гэрч Ц.Алтанхуяг, Г.Тэгшсайхан нарын “ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлгээр, мөн Б.Цгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж зодсон, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр багалзуурдан үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон гэж мэдүүлсэн нь зөвхөн түүний өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогдоогүй буюу Ч.Б мэдүүлэхдээ “энэ өдрүүдэд бидний хооронд ямар ч маргаан болоогүй” талаар мэдүүлсэн болон Б.Цгийн дахин өгсөн мэдүүлэг /3хх 99-100/ зэргээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад шүүх хэргийн үйл баримтыг тогтоогдсон гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” бол энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангах хийгээд хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ч.Б нь Б.Цг байнга зодсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж хэргийн оролцогчийн эрхийг хуульчилсан байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг Б.Цг өмгөөлөгчгүй байхад хуралдуулсан нь оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчил болсон.

Мөн шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар нь 3 хүүхэдтэй бөгөөд Ч.Бг хорих, Б.Цг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж байгаа нь тэдний 3 хүүхдийн эрхийг давхар зөрчиж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Б, Б.Ц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Быг хамтран амьдрагч Б.Цг 2022 оны 02 дугаар 10-ны өдөр, 2022 оны 3 дугаар сард, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зодсон гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн. Б.Ц нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буюу март-8-ны баярын өдөр намайг зодсон”, харин Ч.Б “2022 оны 3 дугаар сард эмнэлэгт хэвтэж байсан, Б.Цтой маргалдаагүй” гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Ц нь толгойн томографт харуулж шинжилгээ хийлгэсэн, шүүгдэгч Ч.Б, хохирогч Б.Ц нарын мэдүүлгүүд зөрүүтэй байна. Мөн 2022 оны 5 дугаар сарын 22, 7 дугаар сарын 10-ны өдрүүдэд хохирогч Б.Ц нь зодсон гэж мэдүүлж байгаа нь гэрч Ц.Алтанхуяг, Г.Тэгшсайхан нарын “ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлгээр, мөн Б.Цгийн 2022 оны 02 дугаарын 10-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зодсон гэж мэдүүлсэн нь зөвхөн түүний өгсөн мэдүүлгээс өөр нотлох баримтаар тогтоогдоогүй. 3 дугаар хавтаст хэргийн 99-өөс 100 дугаар хуудаст Б.Ц нь Ч.Б намайг зодоогүй, би худал мэдүүлэг өгсөн гэсэн утгатай дахин мэдүүлэг өгсөн байдаг. Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа хийж, үйл баримтыг тогтоож, шүүхээс шийдвэр гардаг. Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Түвшинжаргал өмгөөлөгч нь Б.Цгийн өмгөөлөгчөөр оролцоогүй, Б.Ц нь шүүх хуралдаанд хохирогчоор болон шүүгдэгчээр оролцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй” гэж хэргийн оролцогчийн эрхийг хуульчилсан байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг Б.Цг өмгөөлөгчгүй оролцуулсан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд Г.Тэгшсайханыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд гэрч Г.Тэгшсайханд шүүх хуралдааны тов мэдэгдэж чадаагүй гэх шалтгаанаар оролцуулаагүй. Мөн шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар нь 3 хүүхэдтэй бөгөөд оногдуулсан ял нь хүнд байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ял оногдуулсан хэргийн тухайд:

Анхан шатны шүүх Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн атлаа Ч.Бы энэхүү гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан.

Ч.Бы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдлын талаар: Ч.Б нь Ч.Цид газраа 350.000.000 төгрөгөөр худалдахаар амаар ярьж тохиролцсоны дагуу Ч.Ц нь уг газрын үнэд 342.000.000 төгрөгийг Ч.Бы данс руу шилжүүлсэн байдаг. Мөнгөө шилжүүлсний дараа Ч.Ц газрын эрхийг шилжүүлж өг гэх шаардлагыг Ч.Бд тавьсан бөгөөд Ч.Б нь газрын үнийг бүрэн төл, тэгээд газрын эрхийг шилжүүлье гэсэн санал тавьсан. Үүнээс хойш Ч.Б хохирогч Ч.Ц нар өмнөх өр авлагын асуудлаа бүрэн шийдье, газрын төлбөрөө ч бүрэн төлсний дараа л газрын эрхээ шилжүүлэхээр ярилцаж байсан бөгөөд Ч.Ц газрын төлбөрөө бүрэн төлж чадахгүй байдалд хүрч Ч.Б газраа бусдад зарлаа гэдгийг хохирогчид мэдэгдэж газраа зарсан байдаг.

Ч.Б нь Ч.Цид өмнөх өрөө төлөөд тооцоо нийлье, тэгээд газрын мөнгийг буцаан өгье гэж ярилцсаар тохиролцоонд хүрч чадахгүй явсаар шүүх хуралдаан товлогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ц нь Ч.Бд 9.000.000 төгрөгний өртэй, түүнийгээ хасаж тооцоод үлдэгдэл 300.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа байр сууриа илэрхийлсэн. Энэхүү хохирогчийн хохирлын талаар гаргасан саналыг улсын яллагч хүлээн авч, Ч.Баас 333.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цид олгох...” саналыг шүүхэд гаргасан.

Хохирогч Ч.Ц хохирол төлбөрөөс 9.000.000 төгрөгийг хасаж тооцьё гэсэн саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Ц нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авсан талаарх болон төлбөр төлөхтэй холбоотой баримт авагдаагүй гэх дүгнэлт хийж хохирогчийн сайн дураараа хохирол төлбөрөөс хасаж тооцох санал гаргаж байгааг хүлээн аваагүй нь Ч.Бы эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт: “...Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал” гэж,

“учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн байдал” гэж,

хувийн байдалд: “Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, харин Ч.Б гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно” гэж тус тус анхан шатны шүүх Ч.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдлаар хандаж Ч.Бд илтэд хүнд ял шийтгэл оногдуулсан.

Ч.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөөс заримыг төлсөн байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх байр сууринаас хандсан.

Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар гаргасан саналыг ч шүүх харгалзан үзсэнгүй, хүндрүүлэн ял шийтгэл оногдуулсан.

Ч.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Мөн Ч.Бы эрүүл мэндийн байдал хүнд байгаа бөгөөд шүүх хуралдаан товлогдох үед ходоод, улаан хоолой нь түлэгдэж хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болно.

Иймд дээрхи гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүл мэндийн байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэлгүй ял оногдуулсан. Шүүгдэгч Ч.Б нь газрын үнийг бүрэн төл тэгээд газрын эрхийг шилжүүлье гэсэн саналыг хохирогч Ч.Цид тавьсан. Үүнээс хойш шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Ц нар өмнөх өр авлагын асуудлаа бүрэн шийдье, газрын төлбөрөө бүрэн төлсний дараа газрын эрхээ шилжүүлэхээр ярилцаж байсан бөгөөд хохирогч Ч.Ц газрын төлбөрөө бүрэн төлж чадахгүй байдалд хүрч шүүгдэгч Ч.Б газраа бусдад зарлаа гэдгийг хохирогч Ч.Цид мэдэгдэж газраа зарсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ц нь Ч.Бд 9.000.000 төгрөгийн өртэй, түүнийгээ хасаж тооцоод үлдэгдэл 300.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаа байр сууриа илэрхийлсэн. Энэхүү хохирогчийн хохирлын талаар гаргасан саналыг улсын яллагч хүлээн авч Ч.Баас 333.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цид олгох саналыг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэх дүгнэлт хийж хохирогчийн сайн дураараа хохирол төлбөрөөс хасаж тооцох санал гаргаж байгааг хүлээн аваагүй нь Ч.Бы эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт: “Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг, учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн байдал, хувийн байдалд: Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, харин Ч.Б гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно” гэж анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдлаар хандаж, илтэд хүнд ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Ч.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөөс заримыг төлсөн байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх байр сууринаас хандсан гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг ч шүүх харгалзан үзэлгүй хүндрүүлэн ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Ч.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Мөн 3 хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч Ч.Бы эрүүл мэндийн байдал хүнд байгаа бөгөөд шүүх хуралдаан товлогдох үед ходоод, улаан хоолой нь түлэгдэж хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүл мэндийн байдал, хохирлын зарим хэсгийг төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй. Шүүх гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбартаа Ч.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн тухайд “Ч.Б бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авсан, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн газар нь шүүгдэгч Ч.Бы эзэмшилд байсан. Хохирогч Ч.Ц уг маргаж буй газрыг тухайн үед Вьетнамчуудад түрээсэлж, түрээсийн төлбөрийг авч байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Шүүгдэгч Ч.Б, хохирогч Ч.Ц нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Дээрх байдлуудаас харахад хохирогч Ч.Ц нь тухайн газрыг зарах гэж байгааг мэдэж байсан талаар тогтоогоогүй байхад анхан шатны шүүх ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийлдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах гомдлыг үндэслэж байна.

Ч.Б гэгч нь 2018 оноос Б.Цтой гэр бүл болон хамтран амьдарч тэдгээрийн дундаас 3-5 насны 3 хүүхэд төрсөн, тэд гэрлэлтээ батлуулаагүй ба 2022 он хүртэлх хугацаанд Б.Цг байнга дарамталж эрх чөлөөнд халдаж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан байх ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 704 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлж байсан байна.

Гэвч түүнээс хойш дахин давтан 2022 оноос хойш прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн 154 тоот шийтгэх тогтоолд дурьдсанаар 9 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Цг удаа дараа “зодож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Цгийн биед “хөнгөн” гэмтэл учруулсан үйлдэлдээ нэг сарын хугацаагаар “зорчих эрх хязгаарлах” ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүх Б.Цг хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод орших гэртээ “хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Ч.Быг шүүхээс дээр дурьдсанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан атлаа түүний хүчирхийлэл дарамтанд байсан, удаа дараа хүчирхийлэлд автаж байсан Б.Цг түүнтэй “үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж үзэж байгаа нь байж боломгүй бөгөөд энэ нь “зөрчилтэй, үндэслэлгүй” дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Б.Цг буруутгасан үйлдлийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Б нь Б.Цг өөрөө дуудаж “эвлэрье” гэж хэлэн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод орших гэртээ аваачсан ба уг газарт Б.Ц оршин суудаггүй, тэнд очихдоо Ч.Бы гэрт мансууруулах бодис байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Түүнчлэн Ч.Быг сэтгэцэд нөлөөлөх бодис гарган ирж, түүнийг дарамтлан татуулсан тухай өөрийн төрсөн эх Ж.Эрдэнэчимэгт утсаар мессеж бичин мэдэгдэж, улмаар ээж нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр энэ хэрэг шалгагдаж Эрүүгийн хэрэг үүссэн. Ийм байхад Б.Цг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэн түүнд ял оногдуулсанд гомдолтой байна.

Удаа дараагийн хүчирхийлэлд байсан Б.Ц нь Ч.Бтай “эсрэг” байр суурьтай байснаараа цагдаагийн байгууллагад хэлэхийг ээждээ мэдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг удаан хугацаанд шалгаж байсан ба энэ хугацаанд хүртэл Б.Цг удаа дараа “эвлэрье, хүүхдүүдээ бодьё” гэж хуурч мэхлэн сэтгэл санааны тогтворгүй байдалд оруулан, яаж мэдүүлэг өгөхийг нь хүртэл дарамтласнаас Б.Цгийн мэдүүлгүүд хүртэл зөрүүтэй болж хүчирхийлэл үргэлжилж байсан байна.

Иймд Б.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...4 хавтаст хэргийн ихэнх нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгасан баримт байгаа. Шүүгдэгч Б.Ц 3 хүүхэдтэй, өөрөөсөө 20 насаар ах хүнтэй гэр бүл болсон. Нөхөр нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг, удаа дараа зоддог. Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн байранд шүүгдэгч Б.Ц амьдардаггүй. Шүүгдэгч Б.Ч.Б, Б.Ц нар гэрлэлтээ батлуулаагүй. Шүүгдэгч Ч.Б эвлэрье гэж хэлээд шүүгдэгч Б.Ц гэрт нь очиход шүүгдэгч Ч.Б сэтгэцэд нөлөөт бодис гаргаж ирсэн. Тухайн айлд очиход сэтгэцэд нөлөөт бодис байсан гэж мэдээгүй. Шүүгдэгч Б.Ц тухайн байранд амьдардаг нь тогтоогдоогүй байхад хамтран оролцсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Ц гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан бөгөөд тухайн өдөр шүүгдэгч Б.Ц өөрөө цагдаад дуудлага өгсөн. Иймд шүүгдэгч Б.Цг цагаатгаж өгнө үү. Хэрвээ шүүгдэгч Б.Ц сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн бол зөрчлийн арга хэмжээ авна. Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн айснаасаа болоод он, сараа мартаж болно. Тиймээс шүүгдэгч Б.Ц 3 дугаар сарын 7, 8-ны үеэр гэж мэдүүлсэн. Хэн, хэзээ зодсон гэдгийг хэлж байгаа хүнийг онолын хувьд хохирогч гэж үзнэ. Шүүгдэгч Ч.Б, Б.Ц нар удаа дараа 3 хүүхдээ бодоод эвлэрдэг. Эвлэрэх гээд очиход шүүгдэгч Ч.Б Б.Цд энэ хэргийг чи хийсэн гэж хэлээд хариуцлага хүлээчих гэдэг байдлаар ханддаг. Хүчирхийлэлд байж үзээгүй хүмүүс ойлгохгүй. Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Б 3 хүүхэдтэй гэж байгаа боловч хүүхдүүдээ асран халамжилдаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Цийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогч Ч.Ц нь шүүгдэгч Ч.Бтай багын найзууд тул гомдолтой байгаа. Шүүгдэгч Ч.Бы үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хавтаст хэрэгт авагдсан. Хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй. Хохирлоос 10.000.000 төгрөг л төлсөн. Хохирогч Ч.Ц шүүгдэгч Ч.Бд 342.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйгээгээр шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргахгүй оролцож байсан боловч давж заалдах гомдолдоо гэм буруу дээр маргасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн бол” гэж, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа дундын болон хуваарьт эд хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол” гэж заасан байдаг. Шүүгдэгч Ч.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна. Ч.Бы өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдолд шүүгдэгч Ч.Б байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байгааг дэмжиж байна. Шүүгдэгч Ч.Бы өмгөөлөгч Э.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 18-аас 19 дүгээр талд авагдсан шүүгдэгч Б.Цгийн шээснээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн шинжилгээ, 229-өөс 239 дүгээр талд авагдсан шүүгдэгч Б.Ц, Ч.Б нарын цуснаас сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн шинжилгээ, 3 дугаар хавтаст хэргийн 84-өөс 86 дугаар талд авагдсан сэтгэцийн дүгнэлт, 6 дугаар талд авагдсан 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Б.Цгоос дахин сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн баримтууд байна. Сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан санаа зорилго хэнийх вэ гэдгийг шалгаж тогтоолгох хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ гээд хүлээж аваагүй” гэв.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Ч.Бы хохирогч Ч.Цийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний буюу нийт 342.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Цтой маргалдаж, улмаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.Цгийн “I Phone 13pro max” маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хамтран амьдрагч Б.Цтой үйлдлээрээ санаатай нэгдэн 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Цгийн хамтран амьдрагч Ч.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэн 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 6 тоотод буюу гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Б.Цгийн эд хөрөнгийн эрхэд халдсан түүний ай поне 13 про макс (I Рhonе 13 рrо mах) маркийн гар утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан” гэх шинжтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчид ашигтайгаар” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн обьектив шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгох бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу гурван зуун мянган төгрөгөөс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Цгийн гэрчээр өгсөн “...манай нөхөр Гермис төв дээр намайг үлдээгээд 45 минут орчим алга болчихсон. Тэр үед би Ч.Быг хүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдаж авсан гэж бодож байна. ...би Ч.Бы хүчирхийлэлд автаж тус хар тамхинаас нь сорсон..., ...хэргийн газраас илрүүлж хурааж авсан зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн шилэн гуурс... зэрэг нь Ч.Бы эд зүйл...” /3хх 9/, “...тус бодис, хэрэглүүр Ч.Бых...” /3хх 16/, “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Бы мөснөөс хэрэглэсэн...” /3хх 16-17/, Ч.Бы гэрчээр өгсөн “...Б.Ц ариун цэврийн өрөөнд ороод өөрийн хийсэн гуурсаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэж байсан..., ...бодис хэрэглүүр бүгдээрээ Б.Цгийнх...” /3хх 13/, Ч.Бы яллагдагчаар өгсөн “...тус эд зүйл минийх биш...” /3хх 109/ тус тус мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч нарын мэдүүлэгт тусгагдсан нөхцөл байдлын талаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих асуудлуудыг шалгах ажиллагааг хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б, Б.Ц нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлаас үүдэн хэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, шүүгдэгч Б.Ц бусдын дарамт шахалтаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст уг бодисыг хадгалж байсан үйлдлийн үйл баримт, зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн “шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шийдвэрлээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанаас магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал, Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч П.Сарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                     ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР