Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2025/00205

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Ч дүүргийн 00 дүгээр хороо, Ж-ын 9/-н 8 давхарт байрлах С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /улсын бүртгэлийн дугаар: 00000000, РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн З сумын 0 дүгээр баг, 00 хэсэг гудамж 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Б овогт Г-ын  Б /РД:ХА00000000, утас:000000000, 00000000000/-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 1,731,972.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                  Б.Мөнх-Эгшиглэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр БЗГ22-0697 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 3,167,872.34 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,445,200 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,722,672.34 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,731,972.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад “...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж, Цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас илгээхэд хариуцагчийн зүгээс хариу ирээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцож ажиллагаа хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр 0697 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Хариуцагч нь 2022 оны 06 сарын 15-ны өдөр зээлийн гэрээний дагуу төлөлт хийгээгүйгээс  болж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 3,167,872.34 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,445,200 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,722,672.34 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,731,972.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 1-т зааснаар зээлдэг нь авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээдэг учраас хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-т зааж өгсний дагуу хариуцагчаас 1,731,972.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

 Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-С лизинг барьцаалан зээлдүүлэх газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл

- С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн гэрчилгээ

-2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БЗГ22-0697 дугаартай барьцаат зээлийн гэрээ

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь

-Хариуцагч Г.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар

-Зээл төлөлтийн дансны хуулга зэргийг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,731,972.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас хариуцагч Г.Б нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БЗТ22-0697 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,699,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан байна.  

 С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн 1,699,900 төгрөгийг хариуцагч Х.Б-д шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн төлөлтийн данс хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд талуудын хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн байх бөгөөд талууд гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн гэж үзнэ.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,731,972.34 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч с лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон Д аймгийн З сумын 00 дүгээр баг 00 хэсэг гудамж 000 байрны 0 тоот хаягаар хариуцагч Г.Б-д нэхэмжлэлийн хувь гардуулахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолт, бичиг хүргэгч М.Ю-ын мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дурдсан хаягт бүртгэлтэй буюу тус шүүхийн харьяалан шийдвэрлэх газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй байх тул шүүх түүний цахим шуудангийн хаяг болох [email protected] хаягаар нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ.” гэж, мөн зүйлийн 754.3-т “Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.” гэж тус тус хуульчилсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4 дүгээр зүйлийн 754.4-т “Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.” гэж заасны дагуу хариуцагч Г.Б-ийн [email protected] хаягаар нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулан өгсөн өдөр гэж шүүх үзсэн болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч нь хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй бөгөөд  дээрх хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 43,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс 43,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-т олгохоор шийдвэрлэв.

            Шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Б-ийн [email protected] хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаан хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар хариуцагч Г.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 1,731,972.34 төгрөг гаргуулах гаргуулж, нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-т олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 43,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс 43,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-т олгосугай.

3. Хариуцагч Г.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 07 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ