| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00335/И |
| Дугаар | 316/ШШ2025/00317 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 316/ШШ2025/00317
| 2025 оны 04 сарын 28 өдөр | Дугаар 316/ШШ2025/00317 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С*** аймгийн С******* сум Ган зам, * дугаар баг, * дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай Б******* овогт Д******* Э******* /РД: М*******/
Хүсэлтийн шаардлага: Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй, 316/2025/00335/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчаас ...Миний бие 1983.06.13-ны өдөр н/227 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас цэргийн албанд татагдаж 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Анх 1983 оны 01 сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн даргын нээхдээ миний цэргийн батлахыг Данзангийн Э******* гэж миний овгийг буруу бичсэн байна. Гэтэл одоо тэтгэвэрт гарах гэтэл миний цэргийн батлах Д******* овогтой Э******* гэж буруу бичсэн тул эцгийн овгийг зөвөөр тогтоож, 545554 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн лавлагаа Батлах хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08/1031 тоот лавлагаа, багийн даргын тодорхойлолт, Цэргийн батлахын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Т*******, Д.Э******* мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Хүсэлт гаргагч Д******* Э******* нь У******* хотод 1965 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч төрсөн эгч Д******* Т*******, төрсөн ах Д******* Э******* нарын мэдүүлэг, Батлах хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08/1031 тоот лавлагаа зэрэг баримтыг үндэслэн 545554 дугаартай цэргийн батлахыг Д*******гын Э*******ыг гэж буруу бичигдсэн байх тул овог буруу бичигдсэнийг зөвтгөн Д******* Э******* болгож, 545554 дугаартай цэргийн батлахыг жинхэнэ эзэмшигчээр Д******* Э*******ыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д******* Э******* нь У******* хотод 1965 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч төрсөн эгч Д******* Т*******, төрсөн ах Д******* Э******* нарын мэдүүлэг, Батлах хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08/1031 тоот лавлагаа, зэрэг баримтыг үндэслэн 1983 оны 01 сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн даргын нээсэн, №545554 дугаартай цэргийн батлахыг Д*******гын Э******* гэж бичигдсэнийг зөвтгөн, 545554 дугаартай цэргийн батлахыг жинхэнэ эзэмшигчээр Д******* Э*******ыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Д*******гийн Э******* гэж 1983 оны 01 сарын 25-ны өдрийн Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн даргын нээсэн, №545554тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Д******* Э******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ