Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2025/00340

 

 

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 316/ШШ2025/00340

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Ю******* ХХК-ийн Ц.М******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,273,872 төгрөг гаргуулах -ыг хүссэн нэхэмжлэлтэй 316/2025/00259/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ... Хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 2023.07.28-ны өдөр Ю******* ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "SAMSUNG A14" маркийн гар утсыг нийт 858,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023.07.27-2025.01.28 хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 47,667 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023.08.01 өдрөөс эхлэн гар утасны төлбөрөө огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Ю******* ХХК нь хариуцагчид үүргийг нь сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл (2023.08.01-2025.01.28 хүртэл нийт 17 сар) 810,339 төгрөг, Ю*******ийн 89164969 дугаарын ярианы төлбөр (2023 он 08, 09-р сарууд) 58,364 төгрөг, Гэрээний 5.5-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног 3 тутам 0.3 хувиар тооцсон алданги, Иргэний хуулийн 232.4-т заасныг баримталсан болно 405,169 төгрөг. Нэхэмжлэх нийт дүн 1,273,872 төгрөг.

Нэхэмжлэх нийт дүн 1,273,872 /нэг сая хоёр зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Ц.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... миний бие Ц******* овогтой Мөнхцэцэг нь Ю******* ХХК-аас гар утасны лизинг авсан нь үнэн болно. Нэхэмжлэлтэй танилцсан, үүнийгээ төлж барагдуулна. Би энэ мөнгөө сар бүр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөөр төлж барагдуулна. Тэрнээс наана ажил хийвэл мөн төлж байна. Мөн миний хүсэлтийг хүлээн авна уу. 1,273,872 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

 

Ю******* ХХК нь Ц.М******* холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,273,872 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,123 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,561.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17,561.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ю******* ХХК-ийн Ц.М******* холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үлдэгдэл нийт 1,273,872 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,123 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,561.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 17,561.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ