| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00294/И |
| Дугаар | 316/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 316/ШШ2025/00348
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 316/ШШ2025/00348 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би К******* б******* ХК-ийн Э.Б******* холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл 38,594,613 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй 316/2025/00294/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Б******* нь тус б*******тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр MN410030003095013781 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ" байгуулсан бөгөөд тус гэрээгээр 35,489,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчид 35,489,000.00 төгрөгийн зээлийг олгосноор "Цахим цалингийн зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 1,411,302.79 төгрөг, зээлийн хүүд 4,427,908.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,512.66 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгав. Хариуцагчид "Цахим цалингийн зээлийн гэрээ"-ээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Нэхэмжлэгчийн хариуцагчтай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан MN410030003095013781 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах.
Хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн MN410030003095013781 тоот "Цахим цалингийн зээлийн гэрээ"-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 34,077,697.00 төгрөг, зээлийн хүүд 4,427,908.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 89,007.00 төгрөг буюу нийт 38,594,613.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
ҮНДЭСЛЭХ нь:
К******* б******* ХК нь Э.Б******* холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл 38,594,613 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,124 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 210,562 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 210,562 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар К******* б******* ХК-ийн Э.Б******* холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үлдэгдэл 38,594,613 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,124 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 210,562 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 210,562 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч К******* б******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ