Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00364

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00364

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг би Ү******* И******* ББСБ ХХК-ийн Г.М******* холбогдуулан гаргасан 3,207,707 төгрөг гаргуулах хүссэн нэхэмжлэлтэй 316/2025/00323/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн И*******" ХХК-иас 50" TV, UE50TU7002UXCE загварын зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-И******* ХХ ХХК-ийн Хаан банкан дах 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг өнөөг хүртэл зөрчсөөр байна. ББСБ-аас энэхүү зээлийг хэвийн төлүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч, удаа дараа зээлдэгчтэй холбогдож зээлдэгчийн нөхцөл байдлыг ойлгон хугацаа олгож байсан боловч зээлдэгч 2024 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлдэгчийн оршин суугаа баталгаат хаягийн дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргав. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь "Зээл эргэн төлөх хуваарь"-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дах хэсгийн 4.2.3 дах хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дах хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэлтэй холбоотой баримт бичгийг хавсаргав. Үндсэн зээл 2,001,937 төгрөг, зээлийн хүү 1,143,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,520 төгрөг, бусад 9,500 төгрөг, нийт 3,207,707 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч Г.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... миний бие Гаваадуламын Мөнхцэцэг нь Ү******* И******* ББСБ ХХК-аас 3,207.707 төгрөгийн нэхэмжлэлтэй энэ дүнг 8 сарын хугацаанд сар бүр 400,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

1.    2025 оны 05 сарын 25-нд 400,000 төгрөг

2.    2025 оны 06 сарын 25-нд 400,000 төгрөг

3.    2025 оны 07 сарын 25-нд 400,000 төгрөг

4.    2025 оны 08 сарын 25-нд 400,000 төгрөг

5.    2025 оны 09 сарын 25-нд 400,000 төгрөг

6.    2025 оны 10 сарын 25-нд 400,000 төгрөг

7.    2025 оны 11 сарын 25-нд 400,000 төгрөг

8.    2025 оны 12 сарын 25-нд 407,707 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Ү******* И******* ББСБ ХХК нь Г.М******* холбогдуулан 3,207,707 төгрөг гаргуулах -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,274 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,137 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 33,137 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 751, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ү******* И******* ББСБ ХХК-ийн Г.М******* холбогдуулан гаргасан 3,207,707 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,274 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,137 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 33,137 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ