| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/04312/И |
| Дугаар | 197/ШШ2025/06622 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/06622
2025 05 22 197/ШШ2025/06622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6,188,600 төгрөг, алданги 3,094,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,360,799 төгрөгийг хангаж, 922,101 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Б ХХК-иас 2024 оны 10 сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг байгуулж радиаторыг нийлүүлэх үүргээ биелүүлсэн тул төлбөрийн үлдэгдэл 6,188,600 төгрөг, ббиелүүлээгүй үүргийн гүйцэтгэл 6,188,600 төгрөгөөс 0,5 хувиар тооцож 117 хоногийн алданги 3,094,300 төгрөг, нийт 9,282,900 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 10 сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэг 6,188,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 3,094,300 төгрөгийг санхүүгийн боломжгүй байгаа тул төлөхөөс татгалзсан.
4. Зохигч 2024 оны 10 сарын 24-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч А ХХК нь гэрээнд заасан радиатор нийлүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Б ХХК нь гэрээний үүрэгт 31,188,600 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн үйл баримт дээр маргаагүй.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6. Хариуцагч Б ХХК нь 2024 оны 10 сарын 24-ний өдрийн 07 дугаар Худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т үүргийг биелүүлээгүй тохиолдолд 0,3 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагч Б ХХК-иас гүйцэтгээгүй үүрэг 6,188,600 төгрөгт ногдох 117 хоногийн алданги 2,172,199 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн 163,476 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б ХХК-иас 8, 360,799 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 148,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 8,360,799 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 922,101 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 163,476 төгрөгийг улсын болгож, хариуцагч Б ХХК-иас 148,723 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА