| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0069/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/74 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Д.О, О.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, О.Энарт холбогдох эрүүгийн 1738004120155 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.О, О.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-05 тоотод оршин суух иргэн Б.Ябайшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн Samsung маркийн зурагт, ДДШ-ийн станц, гитар зэрэг эд зүйлийг хулгайлж 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О, О.Э нар нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-05 тоотод оршин суух иргэн Б.Ябайшингийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн Samsung маркийн зурагт, ДДШ-ийн станц, гитар зэрэг эд зүйлийг хулгайлж 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Э манай ахынх хөдөө явсан эзэнгүй байгаа гээд 4 замаас такси бариад 7 дугаар хорооруу явсан. Тэгээд хөх хаалгатай айлын гадаа зогсоод Э яваад орсон. Тэгсэн Э хар өнгийн телевизор, ДДШ-ийн станц, гитар авч гарч ирсэн..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би Отай нийлж хулгай хийгээгүй. О зурагт, ДДШ-ийн станц зарна гэж байсан. Хаанаас ямар зурагт авчраад зарж байгааг нь мэдээгүй. Эхнэрээсээ салаад зурагтаа зарж байгаа гэж байсан…" гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 15-16, 96-98 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ямөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрээс 43 инчийн Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, ДДШ-ийн цагаан өнгийн станц, удирдлага, дээр үеийн хуучин шар гитар зэрэг эд зүйлс алга болсон. Зурагт, ДДШ-ийг маань О нэг хүнд зарсан байна...Би алдсан бүх зүйлээ буцааж олж авсан тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-26,93-94 дүгээр хуудас/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Гаднаас О ах нэг танихгүй туранхай ахтай хамт орж ирсэн. Орж ирэхдээ хар өнгийн том зурагт, хар өнгийн станц, удирдлага, шаргал өнгийн гитартай ирсэн. Би эхнэрээсээ салчихсан гэрийнхээ юмнуудыг хоорондоо хувааж авсан гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Гаднаас О ах нэг танихгүй туранхай ахтай хамт орж ирсэн. Орж ирэхдээ хар өнгийн том зурагт, хар өнгийн станц, удирдлага, шаргал өнгийн гитартай ирсэн. Би эхнэрээсээ салчихсан гэрийнхээ юмнуудыг хоорондоо хувааж авсан гэж байсан. Зурагт станцаа зарна гайгүй өгнө гэж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч М.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Цагаан өнгийн ДДШ-ийн станц байхаар нь үзэхэд О 20.000 төгрөгөөр зарна шүү гэхээр нь би худалдаж авъя гэсэн. Тэгээд би тэр ДДШ-ийг аваад Баагий гэдэгт 20.000 төгрөг өгсөн. О би гэрээсээ авсан юм минийх гэж байсан. О тухайн үед Лхагваад 100.000 төгрөгөөр зарсан, 50.000 төгрөгийг нь өчигдөр авсан 50.000 төгрөгийг нь өнөөдөр авна гэж байсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Манай дүү Лхагва над руу утсаар залгаад манай нэг найз эхнэр хүүхдээсээ салаад зурагтаа хямдхан зарна гээд байна 100.000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хулгайн юм биш байгаа биз дээ гэхэд биш гэж байсан. Тухайн үед надад 50.000 төгрөг байсныг Лхагваа надаас аваад үлдсэн. Маргааш нь О, Гомбоддорж бас нэг залуугийн хамт ирээд 50.000 төгрөг авсан. Нэмэн дээр ирэхдээ удирдлагагүй ирэхээр нь би авч явсан гитарыг нь авч үлдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Намайг хадмындаа байхад О, Э хоёр орж ирсэн. Ирэхдээ нэг том зурагт хүрэн өнгийн гитар, цагаан өнгийн ДДШ-ийн станц барьсан орж ирсэн. О ярихдаа эхнэрээсээ салчихлаа энэ юмнуудаа зарна гэж байсан. Оаас зурагтыг нь 100.000 төгрөгөөр авахаар болоод 50.000 төгрөгийг нь ахаас авч өгсөн. Үлдэгдэл 50.000 төгрөгийг нь ахаас авсан байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…О гэдэг залуу манай найз Мөнхлхагвад том хар саарал өнгийн зурагтыг авчих эхнэр хүүхдээсээ салсан гэж байсан. О зурагтынхаа станцыг П 20.000 төгрөгөөр зараад гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…О гэдэг залуу нэг туранхай залуутай хамт орж ирсэн. Ирэхдээ нэг том зурагт хүрэн өнгийн гитар, цагаан өнгийн ДДШ-ийн станц барьсан орж ирсэн. Би эхнэрээсээ салчихлаа гэж байсан. Мөнхлхагвад 100.000 төгрөгөөр зарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738004120155 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.О хохирол 10.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Пүрэв-Очирт, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Гантулгад, шүүгдэгч Б.Эаас хохирол 10.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.П-, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Г нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 онд өршөөлөөр суллагдсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /ХХ-ийн 59-70 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /ХХ-ийн 75, 77-83 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.От ял шийтгэл оногдуулахдаа өмнөх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О нь О.Э нь .. зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О, О.Э нарыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Эыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ сар / 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар / 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Эт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.О хохирол 10.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.П-т, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Г-д, шүүгдэгч Б.Эаас хохирол 10.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.П-т, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Гантулга нарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн 1738004120155 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР