| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00478/И |
| Дугаар | 307/ШШ2025/00581 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 307/ШШ2025/00581
2025 04 15 307/ШШ2025/00581
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00478/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ************* тоотод оршин суух,, ******* овогт *******ын *******ид холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Нэргүй,
Хариуцагч Э.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
...Миний бие Б.Нэргүй нь гэр бүлээ цуцлуулахаар Э.*******ид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ удаагийн шүүх хурлаар нөхөр болох Э.*******ид боломж олгоод цаашдаа энэ хүнийг өөрчлөгдөж, үр хүүхэд хань ижлийнхээ төлөө амьдралаа үнэн зөвөөр авч явна гэдэгт итгэл хүлээлгэхээр болсон .
Миний бие Э.******* нь цаашид хичээн, алдаагаа ухаарч амьдран Э.*******... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3-д тус тус зааснаар Б.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******ид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ