| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00462/И |
| Дугаар | 307/ШШ2025/00590 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/00590
2025 04 16 307/ШШ2025/00590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/00462/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, өргөө баг, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******од холбогдох,
"2,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*******ын хариуцагч С.*******од холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд автомашины 2 ширхэг мотор худалдсан үнийн үлдэгдэл 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч С.******* нь мотор доголдолтой байсан гэх үндэслэлээр 1,000,000 төгрөгийг төлнө гэж маргадаг болно.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ автомашины 2 ширхэг моторыг нийт 4,200,000 төгрөгөөр худалдахаар амаар тохирч, 1,200,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэсэн атлаа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад 2 ширхэг моторыг нийт 4,000,000 төгрөгөөр тохирч, 2,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 2,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...автомашины 2 ширхэг моторыг нийт 4,000,000 төгрөгөөр худалдан авч, 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Харин тухайн моторууд эвдрэлтэй байсан 1,000,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарладаг болно.
5. Шүүх хуралдаан дээр талуудаас үйл баримтын талаар тодруулахад нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч С.*******од Toyota vesta маркийн автомашины 1 мотор, Гранд старекс маркын автомашины 1 моторыг тус тус 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, моторуудыг 2024 оны 06 дугаар сард хариуцагч С.******* хүлээн авсан, моторны үнэд нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, 2024 оны 09 дүгээр сард хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ч.*******ад мотор эвдрэлтэй байсан талаар мэдэгдэж, төлөгдөөгүй 2,000,000 төгрөгийн үнийн дүнг бууруулж, 1,500,000 төгрөг болгож, 2024 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид хариуцагч С.******* төлөхөөр зохигчид амаар тохирсон зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаан дээр 1,500,000 төгрөгөө хугацаандаа өгөөгүй өдийг хүртэл удсан тул үлдэгдэл 2,000,000 төгрөгөөр бүтнээр нь авна гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч С.******* нь мотор нь эвдэрсэн байсан тул 1,000,000 төгрөгийг төлнө, эсхүл эвдэрхий мотороо буцаан авч болно гэж маргаж байна.
6. Зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байгаа бөгөөд тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын тайлбараар гэрээний зүйл болох автомашины 2 ширхэг моторыг хариуцагч С.*******ын өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь тохирсон үнээс 2,000,000 төгрөгийг төлсөн байдал тогтоогдож байна.
Мөн хариуцагч С.******* нь моторыг хүлээн авсанаас хойш эд хөрөнгө доголдлын талаар нэхэмжлэгч Ч.*******ад мэдэгдэж, талууд төлөгдөөгүй үлдэгдэл үнийг 500,000 төгрөгөөр бууруулж 1,500,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 10-ны өдөр төлөхөөр тохирсон боловч энэхүү үүргээ хариуцагч С.******* биелүүлээгүй байна.
7. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, мөн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан.
Өөрөөр хэлбэл талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар хариуцагч С.******* нь автомашины засварын ажил эрхэлдэг бөгөөд моторыг хүлээн авах үедээ шалгах бүрэн боломжтой байхад шалгаж авах үүргээ биелүүлээгүй болох нь түүний ... өөр машинд тавьж шалгаж болох байсан боловч итгэлцлийн үндсэн дээр авсан ... гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн үнэ төлөхөөс татгалзсан тайлбар үндэслэлгүй юм.
Нөгөө талаас эд хөрөнгийн доголдлын талаар хожим хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ч.*******ад мэдэгдэж, төлөгдөөгүй үнийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 1,500,000 төгрөг болгож бууруулж талууд харилцан тохирсон байх тул талуудын тохиролцоог үндэслэн төлөгдөөгүй үлдэгдэл үүргийг 1,500,000 төгрөгөөр тооцож, хариуцагч С.*******оос гаргуулах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.*******оос 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримт хавсарган ирүүлсэн байх бөгөөд 16,950 төгрөг төлсөн баримт нь тус шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийн данс мөн байх бөгөөд харин 30,000 төгрөг төлсөн баримт нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд тэмдэгтийн хураамж төлсөн баримт байх тул 30,000 төгрөгийн баримтыг нэхэмжлэл гаргахдаа төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс төлсөн 16,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч С.*******оос 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч С.*******оос 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс төлсөн 16,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ