Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/00603

 

 

 

 

 

 

2025 04 17 307/ШШ2025/00603

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/00442/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч *******.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* давхар ******* ******* ХК (РД:***********)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум ***************** тоотод оршин суух, *******ийн ******* (РД:************)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,429,814.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч О.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.******* нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагчтай эвлэрсэн тул байцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь О.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу 17,429,814.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд хянагдаж байгаа билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, байгаа болно. Үүнд:

Нэхэмжлэгчийн шаардлага болох нийт 17,423,814.16 төгрөгийг 18 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025.05.10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 967,990 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна.

*******өн зохигчид хэлэлцэн тохиролцож, эвлэрч байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн 18 сарын хугацаатай сар бүр 968,089 төгрөгөөр нийт 17,423,814.16 төгрөг төлөхөөр эвлэрсэн... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох 17,429,814.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 17,423,814.16 төгрөгийг 18 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 967,990 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хариуцагч О.******* хүлээн зөвшөөрсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эвлэрэх хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч тохиролцсон байх тул зохигчид эвлэрсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,069.07 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 245,069.07 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох 17,423,814.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 17,423,814.16 төгрөгийг 18 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 967,990 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,069.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 245,069.07 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******.ОЮУНЦЭЦЭГ