Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2025/00258

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2025/00258

Дундговь аймаг

 

 

 

   

 

Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Тэрмийн шавь овогт Т*********ийн Б**********н /РД:ЗП****************8/ нь нэхэмжлэгч Дундговь аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1701000 төгрөгийг 2025 оны 06 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 11 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2025 оны 12 сарын 15-ны өдөр 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, 2026 оны 01 сарын 15-ны өдөр 301000 /гурван зуун нэг мянга/ төгрөгөөр тус тус хувааж Эрүүл мэндийн даатгалын санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ