Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00634

 

 

 

 

 

 

 

2025 04 21 307/ШШ2025/00634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00586/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.нцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ************* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, **************** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******т холбогдох,

"Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь Б.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...2013 оны сүүлээр 2014 оны эхээр танилцсан. Өмнө нь аавтай нь нийх уулзуулж байгаагүй. Тусдаа байснаас хойш ааваас нь авсан зүйл байхгүй. 2017 оноос хойш тусдаа амьдарсан. ХХК-д ил уурхайд хүнд машин механизмын өгөгдлийн шинжээч ажил хийдэг. 14/14 хоногийн ээлжээр ажилладаг. Намайг ажилдаа явахаар миний хүүг манай ээж хардаг. Хүүгийнхээ эцгээс хүүхдийг хүүхдийн тэтгэлэг гаргуулъя. ... гэв.

2. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оноос хойш хамт амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 15-нд хүү төрсөн. Төрөөд удаагүй эмнэлэгт удаан хугацаагаар хэвтээд хоёр тийшээ болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. . гэв.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүү У.ын эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, ****** өдөр төрсөн хүү У.ын төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******гийн Б.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г.******* нь 2014 оны эхээр танилцаж, 2016 оны 01 сарын 15-ны өдөр хүү ын төрсөн. Бид 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүү маань миний асрамжид байдаг тул эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

3. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаагүй болно.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 онд танилцаж, 2014 оноос хойш хамт амьдарсан бидний дундаас 2016 онд хүү У. төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2016 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн хүү У.ын төрсөн эцэг ******* овогт *******ын ******* болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаангүй, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар захиргааны журмаар тогтоогдсон болно.

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д: гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн, төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу У.ын төрсөн эцэг хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

7. Хүү У. нь эх Г.*******гийн асрамжид байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжид маргаагүй. Нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй болно.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагч мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн хүү ыг 11 нас хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 61,318 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ