| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00621/И |
| Дугаар | 307/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 307/ШШ2025/00642
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00621/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ********** багт байрлах, ******* *******ны Дархан Зээлийн төвд байрлах, ******* ******* ХК (РД:**************)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, ***************** тоотод оршин суух, ******* овогт*******ын ******* (РД:***************)-д холбогдох,
2,353,797.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2,353,797.66 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,353,797.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч бид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:
1.Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2,353,797.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
2.Дээрх төлбөрийг төлөхдөө доорх хугацаанд хэсэгчлэн төлнө.
2025 оны 05 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг,
2025 оны 06 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг,
2025 оны 07 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг,
2025 оны 08 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг,
2025 09 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг,
2025 оны 10 сарын 22-ны өдөр 393,797.66 төгрөгийг ******* *******ны ******* тоот данс руу нэр, регистрийн дугаар бичээд хийж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох 2,353,797.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,353,797.66 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 06 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 07 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 08 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 09 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 10 сарын 22-ны өдөр 393,797.66 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,611 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,305.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 26,305.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох 2,353,797.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,353,797.66 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 06 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 07 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 08 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 09 сарын 22-ны өдөр 392,000 төгрөг, 2025 оны 10 сарын 22-ны өдөр 393,797.66 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,611 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,305.5 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 26,305.5 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ