| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00722/И |
| Дугаар | 307/ШШ2025/00671 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 307/ШШ2025/00671
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00671/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ************* давхарт байрлах, ******* ББСБ ХХК (РД:**********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:**********),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******************* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:**********)-д холбогдох,
8,911,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...8,911,683 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.******* (РД:***), Ж.******* (РД:******) нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,911,883 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад хариуцагч талаас төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрснөөр О.*******, Ж.******* доорх нөхцөлөөр эвлэрч байна.
Үүнд: 1. Нэхэмжлэлийн шаардлага болох 8,911,883 төгрөгийг хариуцагч О.*******, Ж.******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 4 сарын хугацаанд хуваан, хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, хүлээн зөвшөөрөв.
2. Хариуцагч О.*******, Ж.******* нар нь 2025.05.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,562,883 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар харилцан тохиролцов.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Ж.******* нарт холбогдох 8,911,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч О.*******, Ж.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,911,683 төгрөгийг төлөхдөө 2025.05.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,562,883 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,540 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78,770 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 78,770 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******, Ж.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,911,683 төгрөгийг төлөхдөө 2025.05.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.06.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,783,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 3,562,883 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,540 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78,770 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 78,770 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ