Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/00672

 

 

2025 04 25 307/ШШ2025/0672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/02048/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ********* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн, Дархан сум, *********** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******,

Хариуцагч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.   Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Ж.*******д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ж.******* нь 2012 оноос хойш архи ууж, гар хүрэх болсон бөгөөд энэхүү байдлаас болж 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгоно гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ж.******* нь  шүүхэд анх тайлбар гаргахдаа гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид эвлэрч хамт амьдрах талаар тайлбар гаргаж байсан боловч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, том хүү А.Энх-Хүслэнг өөрийн асрамжид авч, охин А., охин А., хүү А.******* нарыг эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.

4. С.*******, Ж.******* нар нь оны 04 сарын 25-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсний бүртгэлийн 0474 дугаартай гэрчилгээ, оны 12 сарын 25-ны өдөр хүү А.Энх-Хүслэн, оны 08 сарын 19-ний өдөр охин А., оны 01 сарын 14-ний өдөр охин А., 2018 оны 09 сарын 19-ний өдөр хүү А.******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээн дээр хүүхдүүдийн эцэг ******* овогт *******ын ******* гэж бүртгэгдсэн байх бөгөөд зохигчид эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандан эцэг Ж.*******өөр овоглосныг захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзнэ.

5. Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 2024 оны 02 сараас хойш тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Ж.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 2024/ЗШ107 дугаартай шийтгэврээр ...Холбогдогч ******* овогт *******ын *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн 4.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар холбогдогч Ж.*******д 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан болно.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу хүү А.Энх-Хүслэн ...аав, ээж тусдаа амьдарч байгаа. Ээж дүү нарын хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Би цаашид аавтайгаа хамт амьдрах саналтай байна. Ээжтэйгээ энэ талаар ярилцсан ... гэж, охин А. ...ээж бидэнд илүү анхаарал хандуулдаг. Аавтайгаа уулзаагүй жил гаран болж байна. Аав Дарханд ах, эмээтэй хамт амьдардаг. Би ээж, 2 дүүгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Цаашид ээжтэйгээ хамт амьдрах саналтай байна... гэж

, охин А. ...бидэнд ээж л илүү анхаарал хандуулдаг. Аавтай уулзаагүй 1 жил болж байна. Цаашид ээжтэйгээ л хамт амьдрах саналтай байна... гэсэн саналуудыг өгсөн байна.

7. Нэхэмжлэгч С.******* шүүхэд анх гэрлэлт цуцлуулах, 4 хүүхдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү А.Энх-Хүслэнгийн саналыг үндэслээд хүү А.Энх-Хүслэнг эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байна.

8. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Энх-Хүслэн одоо эцгийн асрамжид байдаг, оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин А., оны 01 сарын 14-ний өдөр төрсөн охин А., 2018 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.******* нар нь эхийн асрамжид байдаг гэж зохигчид тайлбар гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Энх-Хүслэнг эцэг Ж.*******ийн асрамжид үлдээж, оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин А., оны 01 сарын 14-ний өдөр төрсөн охин А., 2018 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.******* нарыг эх С.*******гийн асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан ******* овогт *******ын *******, Харуулжин овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү А.Энх-Хүслэнг эцэг Ж.*******ийн асрамжид үлдээж, оны 08 сарын 19-ний өдөр төрсөн охин А., оны 01 сарын 14-ний өдөр төрсөн охин А., 2018 оны 09 сарын 19-ний өдөр төрсөн хүү А.******* нарыг эх С.*******гийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Баярсүрэнд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ