Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/00673

 

 

 

 

 

 

2025 04 25 307/ШШ2025/00673

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/00622/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, **** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК (РД:*************)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт *******гийн******* (РД:**************)-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,969,626.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,969,626.60 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Д.Мөнгөншижир нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой******* нь ******* ******* ББСБ ХХК-д 12,969,626.6 төгрөгийн зээлтэй болох нь үнэн. Үүнийг тухайн банк бустай ярилцан тохиролцож, 8 сарын хугацаанд хуваан төлөх шийдэлд хүрлээ. 5 сарын 20-ноос тус мөнгөн дүнг 8 хувааж төлнө. 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,769,626.60 төгрөгийг тус тус барагдуулна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мөнгөншижирт холбогдох 12,969,626.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,969,626.6 төгрөгийн зээлтэй болох нь үнэн. Үүнийг тухайн банк бустай ярилцан тохиролцож, 8 сарын хугацаанд хуваан төлөх шийдэлд хүрлээ. 5 сарын 20-ноос тус мөнгөн дүнг 8 хувааж төлнө. 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,769,626.60 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,464.03 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 111,232.015 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 111,232.015 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мөнгөншижирт холбогдох 12,969,626.6 төгрөгийн зээлтэй болох нь үнэн. Үүнийг тухайн банк бустай ярилцан тохиролцож, 8 сарын хугацаанд хуваан төлөх шийдэлд хүрлээ. 5 сарын 20-ноос тус мөнгөн дүнг 8 хувааж төлнө. 2025 оны 05 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 06 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 07 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 08 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 09 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,769,626.60 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,464.03 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 111,232.015 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 111.232.015 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКолгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ