Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0344

 

  Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ө*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.О*******,

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******, О.*******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ******* дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, О.******* (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Энэхүү “Эвлэрлийн гэрээ” /цаашид “Гэрээ” гэх/-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг удирдлага болгон нэг талаас “Ө*******” ХХК РД:******* /цаашид “Нэхэмжлэгч” гэх/, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Р.*******, Нөгөө талаас Налайх дүүргийн Засаг дарга /цаашид “Хариуцагч” гэх/-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.*******, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч О.******* нар, /хамтад нь цаашид “Талууд” гэх/ бид харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний агуулга

1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ******* дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

1.2. Талууд энэхүү гэрээний 1.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр эвлэрч байна.

1.3. Гэрээний үүрэг бүрэн биелснээр гэрээ дуусгавар болно.

1.4. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар, эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд хариуцагч гэрээнд заасан нөхцөл хугацаанд багтаж газар олгоогүй тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгагдсан байршилд 2 га хэмжээ бүхий газрыг тухайн ондоо багтаан олгохоор харилцан тохиролцов.

2.2. Гэрээг байгуулахад талууд хүсэл зоригоо харилцан тэгш эрхтэй оролцож, гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд аливаа гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй болно.

Гурав. Талуудын үүрэг

3.1. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ үл маргах журмаар биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэн талууд тус бүр гарын үсэг зурж нэг хувийг хадгалж, нэг хувийг шүүхэд хүргүүлнэ.

4.2. Энэхүү гэрээ нь Шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.“Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.” гэж заасанд нийцжээ.
  2. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/17 дугаар албан бичгээр Г.*******д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг буюу эвлэрэх эрхийг олгосон байх тул гэрээг эрх бүхий этгээд байгуулсан гэж үзлээ.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.“Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4.“Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заажээ.

3.1. Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д зааснаар нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарын эвлэрлийг баталж, “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч “Ө*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН