Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 307/ШШ2025/00678

 

 

 

 

 

 

2025 04 28 307/ШШ2025/00678

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/00695/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ий ******* (РД:*****)-д холбогдох,

1,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1,890,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай ярилцан нэхэмжлэлийн шаардлага болох 1,890,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр ярилцсан. 2025 оны 05 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2027 оны 07 сарын 05-ны өдөр 630,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* ******* ББСБ ХХК нь *******гийн ******* (РД:*****)-аас 373891 тоот худалдан авалтын үнийн дүн нийт 1,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,890,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар 3 хуваан төлөхөө илэрхийлсэн байна.

Үүнд: 2025 оны 05 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 630,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хуваарийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох 1,890,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,890,000 төгрөгийг төлөхдөө 2025 оны 5 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 630,000 төгрөгийг тус тус төлөхөөр тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн нь талууд эвлэрэн хэлэлцсэн гэж үзэхээр байна.

Иймд талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,595 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 22,595 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,890,000 төгрөгийг төлөхдөө 2025 оны 05 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 630,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,595 төгрөгийг хариуцагчаас, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,595 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХКолгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ