Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Д /РД:/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.З /Үнэмлэхийн дугаар:/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар /хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Т.Зын эрх залгамжлагч/

Гуравдагч этгээд: Б.Бэ /РД:/

Маргааны төрөл: Эд хөрөнгийн улсын бүртгэлийн маргаан

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.З, хариуцагч Ц.О, гуравдагч этгээд Б.Бэ /цахим/, иргэдийн төлөөлөгч П.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах тухай гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дүгнэлтийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах хэмээн ихэсгэжээ.

2.Хэргийн процесс, үйл баримтын тухайд:

2.1.Улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж байр, тоотод байрлах 90.8 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Бэ болон Б.Д нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн.

2.2.Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв дэх Улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мээс 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ...иргэн Бэ, Д нар нь улсын бүртгэлд худал мэдүүлэг шилжүүлэн бүртгүүлсэн байж болзошгүй байх тул уг асуудлыг шалган шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргажээ.

2.3.Тус хүсэлтийн дагуу Хяналтын улсын байцаагч Т.З бүртгэлд хяналт хийн маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Улсын байцаагчийн 1974 дүгэр дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, 326 байрны тоот хаягт байрлах орон сууцны бүртгэлийг хяналт шалгалт хийж эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.4.Улмаар маргаан бүхий Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.5.Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, түүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/7851 дүгээр Хариу өгөх тухай албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж байр тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, Б.Бийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 180/01 дүгээр хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлийн нотлох баримтад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Б.*******ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг хүссэн П.С*******, Т.З, Ш.Ч нарын гарын үсэг бүхий өргөдөл, Ш.Чгийн гарын үсэг бүхий мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн бүртгэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно" гэж, мөн зүйлийн 20.1.10 дахь заалтад "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;" гэж заасан тул Таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Хэрэв Та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. гэх хариуг өгсөн.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...миний бие танил Б.Бийн мөнгө хэрэгтэй байна зээлүүлээч гэх гуйлтаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Х.Сгийн данснаас 100,000,000 /нэг зуун/ сая төгрг зээлүүлж зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны байрны тоот хаягтай, Ү-, гэрчилгээний дугаартай 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Б.Бэ нь зээлсэн мөнгөө төлж чадахгүй нь ээ байрыг та 170,000,000 /нэг зуун дал/-н саяд худалдаад аваач гэж гуйхад нь зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг Нэг цэгийн үйлчилгээний төв-д байрлах Нотариатад байгуулсан бөгөөд, худалдагч талын төлөх 2 хувийн татвар болох 2,000,000 /хоёр/ сая төгрг Б.Бэ мөнгөгүй байсан тул миний бие мөн төлсөн бөгөөд үлдэх 70,000,000 төгрг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа шилжүүлэхээр тохиролцсон ба Б.Бэ нь мөнгө хэрэгтэй байна та 10,000,000 төгрөг түр өгөөч үл хөдлөхийн гэрчилгээ гарахад нь үлдэгдэл 60,000,000 төгрөгөө өгчихөд болно гэх гуйлтаар нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрг найз Х.Сгийн данснаас шилжүүлж, мөн өдөр бэлнээр 5,000,000 төгрөг өгсөн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан тул 60,000,000 төгрг Б.Бэ руу шилжүүлж бүрэн тооцоо дууссан. Дээрх үйл явдал болсноос хойш хэд хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас над руу ахлах Т.З гэж хүн " хотхоны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотойгоор ирж уулзана уу" гэж утсаар ярьсны дагуу очиж уулзсан. Т.З " хотхоны байр битүүмжтэй байсныг хууль бусаар шилжүүлсэн байна. Гэрчилгээг буцааж Б.Бэ рүү шилжүүлнэ" гэсэн. Хариуд нь би "тэгэх боломжгүй, би уг байрыг Б.Бээс худалдаж авсан. Улсын бүртгэлээс шилжүүлж өгсөн болохоор би мөнгөө өгсөн, хэрэв танайхаас шилжүүлээгүй бол би мөнгөө өгөхгүй байсан" гэж хэлсэн. Сар орчмын дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.З над руу залгаж сонсох ажиллагаанд суу, гэрчилгээ шилжүүлэхэд гарсан алдаа аль талынх нь алдаа вэ гэдгийг тодруулж, хэрэв манай зүгээс алдаа гарсан бол танай худалдаж авсан байрны гэрчилгээг өгнө" гэж хэлсний дагуу уг сонсох ажиллагаанд сууж өөрийн байр сууриа илэрхийлэн бүх зүйл хуулийн дагуу явагдаж худалдах, худалдан авах гэрээ хийж улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүртгэгч нар нь уг орон сууцтай холбоотой ямар ч асуудал байхгүй байсан тул гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн гэхэд Т.З болон улсын бүртгэгч Г.М миний өмнөөс юу ч хэлж чадахгүй байсан тул асуудлыг миний талд шийдэгдсэн гэж ойлгосон. 10 хоногийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас "" хотхоны байрны гэрчилгээг хүчингүй болгосон тухай утсаар мэдэгдсэн ба өөрийн биеэр очиж асуухад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй бөгөөд бүх зүйл хуулийн дагуу явагдаж байрны төлбөрийг төлж, нотариатаар худалдах, худалдан авах гэрээг хийлгүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан байтал ямар үндэслэлээр миний байрны гэрчилгээг хүчингүй болгосныг огт ойлгохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй тул 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Аод хандаж үл хөдлөх хөрөнгө Б.Д миний нэр дээр гаргаж өгөх тухай гомдол гаргахад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6/7851 тоот хариу мэдэгдэх хуудсаар огт ойлгомжгүй, үндэслэлгүй гэх хариуг өгсөн. Иймд иргэн Б.Д миний бие өнөөдрийн байдлаар мөнгө ч үгүй, байр ч үгүй хохирч үлдсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн байх энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай Бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлтээр дээрх бүртгэлийг түдгэлзүүлсэн нь хууль бус юм. Учир нь дээрх дүгнэлтийг гаргахаасаа өмнө хуульд заасны дагуу надад урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагаа явуулах чиг үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй нэг үгээр хэлбэл аль эрт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр улсын байцаагч 1974 тоот дүгнэлтийг гаргасан атлаа 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэж үзнэ. Улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт нь мөн адил хууль зөрчсөн бөгөөд энэ дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, сонсох ажиллагаа явуулах зэрэг чиг үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй бөгөөд Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/12432 хариу болон хавсаргасан баримт бичигт ирүүлснээр миний бие анх удаа харлаа. гэжээ.

3.1.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд болох Б.Бэ надаас 100 сая төгрөг зээлж, өөрийн байрыг барьцаалах хүсэлт гаргасны дагуу би мөнгө зээлсэн. Нотариатад очиж гуравдагч этгээдтэй барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл удалгүй Б.Бэ зээлээ төлж чадахгүй байна, та мөнгө нэмээд миний байрыг худалдаад авчих гэдэг санал тавьсан. Үүний дагуу би Б.Бэд бэлнээр 5 сая төгрөг хоёр удаа, нэмж 70 сая төгрөг өгсөн. Тухайн үед Б.Бэ яаралтай асуудал гарсан учраас та надад байраа сарын 1 сая төгрөгөөр түрээслүүлээч гэх санал тавьсан. Хавтаст хэрэгт Б.Бэ бид хоёр хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр болох 1 сая төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Б.Бэ бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлэхээр очиход өглөөний 08 цаг 30 минут болж, анхны үйлчлүүлэгчээр би очиж байсан. Тэгэхэд улсын бүртгэгч Б.М байсан. Улсын бүртгэлд бичиг баримтуудыг бүрдүүлж, хоёр хувийг төлөөд долоо хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Д миний нэр дээр гарсан учраас би Б.Бэд үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн. Гэтэл улсын бүртгэлийн газраас Т.З гэх хүн залгаж шүүхийн шийдвэртэй байрыг таны нэр дээр шилжүүлсэн байна, та ирж уулзана уу гэж ярьсан. Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд очиж улсын бүртгэгчтэй уулзахад улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг түдгэлзүүллээ, та гомдол гаргах эрхтэй гэж хэлсэн. Сарын дараа улсын бүртгэлийн газраас холбогдоод таны асуудлыг зөвөөр шийдвэрлэж, эрхийг нь сэргээж өгнө гэх агуулгаар сонсох ажиллагаанд суухыг мэдэгдсэн. Гэтэл сонсох ажиллагаанд сууснаар би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа мэтээр харагддаг юм байсан. Сонсох ажиллагааны үйл явцыг би аудио хэлбэрээр бичиж авсан. Хариуцагч Б.М ядарч сульдсан, олон хүнтэй байсан гэх тайлбар өгдөг ч тухайн өдөр би өглөөний 08 цаг 30 минутад хамгийн анхны үйлчлүүлэгчээр орсон бөгөөд надтай хамт нэг хүн, мөн дахиад нэг хүн үйлчилгээ авахаар орж байсан. Үүний 14 хоногийн дараа улсын бүртгэлийн газраас Т.З утсаар ярьж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дарга Б.Аод гомдол гаргахад ойлгомжгүй хариу өгсөн. Би гомдолтой байна. Улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болоод байргүй, мөнгөгүй болж хохирсон. гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох Б.Бэд 100 сая төгрөг зээлж, байрыг нь барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан. Үүнийг улсын бүртгэгч Б.М бүртгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоогдоно. Гуравдагч этгээд болох Б.Бэ зээлээ төлж чадахгүй байна, та мөнгө нэмээд худалдаад аваач гэх хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хоёр хувийг нь төлөхөд улсын бүртгэлийн газар худалдах, худалдан авах гэрээг баталгаажуулж, улсын бүртгэлийн тэмдгээ дараад бүртгэлийг хүлээгээд авсан. Тэгэхээр эхлээд байр барьцаалсныг бүртгээд, дараа нь өмчлөх эрхийн бүртгэлийг бүртгэсэн. Гэтэл дараа нь холбогдож сонсох ажиллагаанд суулгаж, бүртгэлийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дарга Б.Аод гомдол гаргахад үндэслэл бүхий хариу өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэг. Үйл баримтын тухай. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Баянгол дүүрэг дэх нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төвөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Х.С, Б.Д нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот орон сууцыг Б.Бээс худалдан авсан талаарх нотариатаар батлуулсан гэрээ болон холбогдох бусад материалыг ирүүлсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг шалгаж үзэхэд нотариатаар баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн бөгөөд тухайн бүртгэлийг хянан үзэхэд 180-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.чимэг энэ байрны эзэн Б.Бэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх тогтоол 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдэж өгсөн, программ дээр хориггүй, ногоорч харагдаж байсан. Гэтэл байрны гэрчилгээ Б.Бээс Б.Дд шилжсэний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар энэ байр нь давхар хоригтой байсан нь хожим илэрсэн. Үүний дагуу манай байгууллагын дотоод хяналтаас дүгнэлт гарган энэ байрны өмчлөгчийн шилжих хөдөлгөөн дээр хориг тавьсан. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаар "Бүртгэл түдгэлзүүлэх тухай", 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр тус тус Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 326 байр, тоот орон сууцны бүртгэл хийлгэх явцад иргэн Б.Бэ, Б.Д нар нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй, худал мэдүүлсэн болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр давхар хоригтой байхад нэг шийдвэр гүйцэтгэгч нь хоригийг чөлөөлөх тогтоол үйлддэггүй ба Б.Бэ, Б.Д гэх хүмүүс нь хуурамч бичиг баримт үйлдэн, зориуд зохиомол байдлыг бий болгон улсын бүртгэлийн албыг хууран мэхэлж шүүхээс захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байрыг бусдад дамжуулан шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоёр.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй тухайд. Нэхэмжлэгч зүгээс "Хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийж, гэрчилгээг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Харамсалтай нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд биелэгдэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлдөө шилжүүлж бүртгэхийг даалгуулахаар маргаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, хотхоны 32Б байрны тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-, гэрчилгээний дугаартай 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр эрхийн улсын бүртгэл нь түдгэлзсэн. Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4/21125 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/Ш32019/10989 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөрдөн байцаах газрын 2020 оны 12/4-5979 дүгээр албан бичиг, Нийслэлийн С******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 652 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. Харин зөвхөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-180/4713 дугаар албан бичиг 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын Хөрөнгийг сэргээх тухай тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 04-180/4713 дугаар бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн байсан. Товчхондоо нэхэмжлэгчийн бүртгэл хийлгэхээр маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/Ш32019/10989 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захирах зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Мөрдөн байцаах газрын 2020 оны 12/4-5979 дүгээр албан бичиг, Нийслэлийн С******* дүүргийн прокурорын газрын 2020 оны 652 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн учир өөрчлөлт оруулах буюу нэхэмжлэлийн шаардлагын дагуу бүртгэх боломжгүй юм. Гурав. Бусад хууль зөрчсөн нөхцөл байдлын тухай. Нэхэмжлэгчээс "зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ... орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан" гэж тайлбарласан. Гэтэл энэхүү барьцааны гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ." гэж заасны дагуу бүртгүүлээгүй бөгөөд хуулийн шаардлага хангаагүй байна. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 0147 дугаартай иргэн Б.Бээс иргэн Х.Сд олгосон итгэмжлэл ажлын цаг дууссаны дараа хийгдсэн буюу 20 цаг 47 минутад хийгдсэн, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дагуу бүртгэл нь түдгэлзсэн байхад Нийслэлийн тойргийн нотариатч Б. хууль зөрчиж итгэмжлэл олгосныг анхаарч үзэх шаардлагатай байна. Зүй нь нотариатч Б. бүртгэл нь түдгэлзсэн үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлэх итгэмжлэл үйлдэхгүй байх үүрэгтэй буюу Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Нотариатч дараах үүрэг хүлээнэ; мөн зүйлийн 21.2.9-д "нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авхуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх" үүргээ биелүүлээгүй буюу мөн л хууль зөрчжээ. Цаашилбал, иргэн Б.Бэ өмнө нь иргэн М.А гэх иргэнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бүртгүүлэхээр хандаж байсан, гэрчилгээ үрэгдүүлсэн шалтгаанаар дахин авах хүсэлт, мэдүүлэг гаргаж байсан зэргээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзэгдсэн бүртгэлийг хууль бусаар өөрчлөх оролдлого хэд хэдэн удаа гаргаж байжээ. Дээрхээс үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот орон сууцыг иргэн Б.Бэ бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгүүлэх үйлдэл гаргаж байсан, Б.Бэ, Б.Д нар бүртгэлийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж байгаа бүртгэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бодит байдалд гүйцэтгэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв дэх Улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мээс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 326 байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Зын хамт хяналт шалгалт хийсэн. Энэхүү хяналт шалгалтаар улсын бүртгэгч Б.М Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д тус тус заасныг зөрчиж, иргэн Б.Дгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11-2 дугаартай худалдах, худалдан авах гэрээний мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн, иргэн Б.Бэ, Б.Д нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй буюу худал мэдүүлж бүртгүүлсэн, мөн иргэн Б.Бэ нь хуурамч баримт бичиг үйлдэж, бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "үнэн зөв, бодитой... байх", 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалтад "улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.", мөн зүйлийн 18.2 дахь хэсэгт "Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч... хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 18.7.1 "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ." гэж, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 11.5-д "Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тохиолдолд уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ" гэж тус тус заасан. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3196 дугаар дүгнэлтээр Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, 326 байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлийг хүчингүй болгож, Улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлсэн, хуурамч баримт бичиг үйлдэж бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах, мөн хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол төв дэх Улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мт Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох саналыг Тамгын газарт хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3196 дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль болон улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт тул иргэн Б.Дгийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2.Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэсгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийг хянахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчид шилжүүлсэн нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлтээр холбогдох бүртгэлийг хянаж, хяналт шалгалтын ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тухайн ажиллагаанд хяналтын улсын байцаагч Т.З, Ц.О миний бие хамтарч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх шалгалтын хүрээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцын бүртгэл холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, эд хөрөнгийн ерөнхий улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан архив болон бусад мэдээллийн санд авагдсан нотлох баримтыг хянасан. Хяналт шалгалтын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 606 тоот хурлын өрөөнд хийсэн сонсох ажиллагаанд иргэн Б.Д, Х.С, улсын бүртгэгч Б.М нар оролцсон бөгөөд Б.Бэд сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн боловч сонсох ажиллагаанд оролцоогүй. Сонсох ажиллагааны тэмдэглэлээс дурдвал улсын бүртгэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Бээс итгэмжлэлтэй Б.Дгийн худалдах, худалдан авах гэрээний мэдүүлэг орж ирсэн. Тухайн мэдүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянахад сэргээсэн гэдэг бичигтэй төлөв ногоорсон байсан. Эрх түдгэлзүүлсэн бол улаан төлөвтэй байх ёстой гэтэл төлөв нь ногоорсон байсан учраас бүртгэлээ хийсэн. Ачаалал их байсан учраас гэрчилгээний хуулбарыг нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сканердаж оруулах явцдаа эрх түдгэлзүүлсэн албан бичиг дутуу байгааг мэдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж уулзаж, мэдсэн даруйдаа хяналтын улсын байцаагч Т.Зт хүсэлт гаргаж, тухайн хувийн хэргийн гэрчилгээ нь өөр этгээдэд шилжихээс урьдчилан сэргийлэх үүднээс хяналтын улсын байцаагч Т.З нь хяналт шалгалтын ажиллагаа хийж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн гэж сонсох ажиллагааны явцад мэдэгдсэн. Иргэн Б.Д сонсох ажиллагааны явцад энэ хүн худлаа намайг гүжирдэж байна. Яагаад гэхээр өглөө 08 цаг 30 минутад ямар ч ачаалал байхгүй, хүнгүй байхад би ганцаараа орж бичиг баримтаа өгсөн. Улсын бүртгэгч амраад ирсэн, сэргэг байх ёстой. Төрийн албан хаагч төрөөс цалин авч ажиллаж байгаагийн хувьд хяналт шалгалт хийж бүртгэх ёстой. Би тухайн байрыг 180 сая төгрөгөөр худалдаж авсан. Байрны гэрчилгээ гарсан учраас үлдэгдэл төлбөртөө шилжүүлсэн. Би 180 сая төгрөгөөр хохирч байна. Ямар нэгэн байдлаар бүртгэл буцах, өөрчлөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна гэж тус сонсох ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. Улсын бүртгэгчийн бичгээр гаргасан тайлбар, сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлийг материалд хавсаргасан. Мөн хяналт шалгалтын явцад өмгөөлөгч Д.Бгаас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн АБ/30 дугаартай хүсэлтэд миний үйлчлүүлэгч 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Бэтэй ЗГ/21/010 дугаарын зээлийн гэрээ 21/003/15 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцаа гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч Б.Бийн өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах 90.8 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсны үндсэн дээр 110 сая төгрн зээлийг олгосон. Мишээл экспогийн нэг цэгийн үйлчилгээнд бүртгүүлж, улсын бүртгэгч хувийн дугаар бүхий тэмдэг болон Ү дугаартай тамгын тус тус дарж, баталгаажуулсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тус үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг аваад шалгатал талуудын байгуулсан барьцааны гэрээний мэдээлэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан гэх мэдээллийг өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/21125 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 183/ШЗ/2019/10099 дугаартай шүүгчийн захирамжаар мөн С******* дүүргийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 652 дугаар прокурорын зөвшөөрлийг үндэслэн дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байхад улсын бүртгэгч Б.М нь иргэн Б.Дгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаартай худалдах, худалдан авах гэрээний мэдүүлэг хүлээн авч бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1 дэх заалт, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Бүртгэл хөтлөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.8 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь эрх бүхий байгууллагын дөрвөн хоригтой байхад тухайн бүртгэлийн хөрөнгийг шилжүүлсэн байдаг.

Иргэн Б.Бэ нь өмнө нь М.Атэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээ үрэгдүүлсэн шалтгаанаар гэрчилгээ дахин авахаар улсын бүртгэлд хоёр удаа хандсан байдаг. Гэтэл эрх бүхий байгууллагаас хориг тавигдсан гэдэг шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байдаг. Бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хоёр удаа хүлээн авсан хэрнээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Дтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөн дээрх иргэдийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 100 сая гэж тусгагдсан боловч Б.Д сонсох ажиллагааны явцад Б.Бээс авах өр төлбөрт тооцож дээрх үл хөдлөх хөрөнгийг 180 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн талаар удаа дараа хэлж байснаас дүгнэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах харилцаа бодитой үүссэн эсэх нь эргэлзээтэй. Иргэн Б.Д, Б.Бэ нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй, худал мэдээлсэн гэж үзсэн.

Хяналт шалгалтын хүрээнд З ББСБ-ын итгэмжилсэн төлөөлөгч н.Бгээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллага болон Б.Бэ нарын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 21/******* дугаартай барьцааны гэрээг хураан авч шалгахад дээрх барьцааны гэрээнд авагдсан улсын бүртгэгчийн 6/223 дугаартай тэмдэг нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэл дэх улсын бүртгэлийн газарт хураагдсан. Мөн уг барьцааны гэрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй. Иргэн Б.Бэ хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг залилсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.М нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчлөлд шилжүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина, 18.7.1 дэх хэсэгт хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тохиолдолд уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ гэж заасныг тус тус баримтлан хяналтын улсын байцаагч миний бие, хяналтын улсын байцаагч Т.З нар хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлуудыг үнэлээд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон. Дүгнэлт хэсгийн хоёр дох заалтад улсын бүртгэлд худал мэдүүлж бүртгүүлсэн, хуурамч баримт бичиг үйлдэж бусдыг залилан мэхэлсэн байж болзошгүй эсэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, гурав дахь заалтаар цагдаагийн байгууллагаар дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хяналтын улсын байцаагчийн 2022 оны 1974 дүгээр бүртгэл түдгэлзүүлсэн дүгнэлтийг хэвээр үлдээх, дөрөв дэх заалтаар энэхүү гаргасан шийдвэрийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу Б.Бэ, Б.Д болон З ББСБ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус мэдэгдэх, тав дах заалтаар хуулиар хүлээсэн албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэл хөтөлсөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болох Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Б.Мт Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох саналыг тамгын газарт хүргүүлж шийдвэрлэсэн. Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сонсох ажиллагааны явцад иргэн Б.Д, Х.С нар оролцсон бөгөөд гарын үсгээ зурсан. Сонсох ажиллагааг Б.Бэд мэдэгдсэн боловч шалтгаан хэлэхгүйгээр ирээгүй ба энэхүү сонсох ажиллагааны тэмдэглэл хувийн хэрэгт авагдсан. Бүртгэл хүчингүй болгосон захиргааны актыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 10 минутад Б.Дгийн 99******* дугаарт, Б.Бэд 11 цаг 15 минутад 88 дугаарт тус тус мэдэгдсэн. гэв.

5.Гуравдагч этгээд Б.Бэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Бэ миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б.Дтэй зээлийн гэрээ хийж өөрийн нэр дээрх хотхоны 32Б байр тоотыг барьцаанд тавьж 100,000,000 төгрөг зээлсэн нь үнэн болно. Тухайн зээлийн дүнг төлж чадаагүйн улмаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 70,000,000 төгрөг аван байраа зарсан нь үнэн болно. Уг бүх процесс ажиллагаа хуулийн дагуу явсан гэж итгэж байгаа. Тухайн байр 2019 оны 10 дугаар сард иргэний шүүхийн иргэн н.Б гэх хүний нэхэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байгаа бөгөөд 2022 онд тухайн тухайн нэхэмжлэлийн төлбөрийг төлснөөр шийдвэр гүйцэтгэх, иргэний шүүхийн битүүмж арилсан гэж бодсон учраас зарсан болно. Тухайн үед Э-Монголиагаас улсын бүртгэлийн дугаараар тухайн байрыг шалгахад битүүмжилсэн үйл ажиллагаа байхгүй гэсэн тул улсын бүртгэгч тухайн байрыг хууль ёсны дагуу шилжүүлж бүртгэсэн гэж итгэж байна. Битүүмжлэлийн хувьд цагдаагийн байгууллагаас эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрүүд байгаа. Тэдгээрийг надад танилцуулж байгаагүй. н.Бын хэрэг дээр ийм асуудлууд байна. Үүнийг төлбөл эрх чинь сэргэнэ гэж дүүргийн байцаагч хэлсэн. н.Боос хойш тухайн байраа би худалдан борлуулах гэж үзсэн. Гэтэл уг бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Тухайн үед байцаагчтай очоод уулзахад н.Бын 15,000,000 төгрн төлбөр байна. Үүнийг төлснөөр эрх сэргэнэ гэсэн тайлбарыг өгөөд хэсэг хугацааны дараа н.Бын хохирлыг төлсөн түүний дагуу эрх сэргэсэн гэж ойлгож байсан. Иймд тухайн байрны жинхэнэ эзэмшигч, худалдан авагч болох Б.Дгийн нэр дээр тухайн байрыг шилжүүлж өгнө үү. гэжээ.

5.1.Гуравдагч этгээд Б.Бэ шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч тал прокуророос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжлэх тогтоолтой байхад хуурамч бичиг баримт үйлдэж, худал мэдүүлэг өгч шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 461 дүгээр хориг ангид хоригдож байсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ял шийтгэлээ эдэлж одоог хүртэл хоригдож байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад эсвэл түүнээс хойш хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, залилсан талаар эрүүгийн байцаагч болон цагдаагаас мэдүүлэг авч, хэрэг бүртгэл нээж байгаагүй. 2019 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, зайсангийн тойруу гудамж, 32 б байрны тоот хаягт байрлах орон сууцыг н.Б гэх иргэний хохирол төлбөртэй холбоотойгоор битүүмжилсэн байдаг. Тухайн үед байцаагч нь н.Б гэх иргэний хохирлыг барагдуулснаар байрны битүүмж тавигдана гэж хэлж байсан. И-монголиа системээр Ү дугаараар шалгахад битүүмжтэй эсэх нь харагддаг. 2022 оны 01 дүгээр сард н.Б гэх иргэний хохирлыг барагдуулж дууссанаар байрны битүүмж тавигдсан нь и-монголиад харагдсан учраас барьцаалах гэрээ, худалдах, худалдан авах гэрээг байгуулж байрыг зарсан. Байрыг битүүмжтэй байхад хуурамч бичиг баримт үйлдэж, Б.Дд худалдсан зүйл байхгүй. Энэ талаар цагдаагаас хэрэг үүсгэж, байцаалт авсан зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас и-монголиад байрны битүүмж тавигдсан нь харагддаг эсэхэд шийдэл олоогүй гэж үзэж байна. И-монголиад Ү дугаараар шалгахад байрны битүүмж тавигдсан нь харагдсан учраас Б.Дд байраа зарсан. гэв.

6.Иргэдийн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж байр зарсан этгээд энэхүү алдааг ашигласан байна. Төрийн байгууллагын буруутай үйлдэл гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон иргэдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үзээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.Д нь тус шүүхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах тухай гэх шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж байна.

3.Маргаан бүхий захиргааны актууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1974 дугаар дүгнэлтээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хяналт шалгалтын хугацаанд түдгэлзүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг Б.Дгийн өмчлөлд шилжүүлж бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлийг түдгэлзүүлсэн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээд болох Б.Бэ надаас 100 сая төгрөг зээлж, өөрийн байрыг барьцаалах хүсэлт гаргасны дагуу би мөнгө зээлсэн, нотариатад очиж гуравдагч этгээдтэй барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, удалгүй Б.Бэ зээлээ төлж чадахгүй байна, та мөнгө нэмээд миний байрыг худалдаад авчих гэдэг санал тавьсны дагуу би Б.Бэд бэлнээр 5 сая төгрөг хоёр удаа, нэмж 70 сая төгрөг өгсөн, Б.Бэ бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулаад улсын бүртгэлд бүртгүүлэхээр очиход өглөөний 08 цаг 30 минут болж, анхны үйлчлүүлэгчээр би очиж байсан, тэгэхэд улсын бүртгэгч Б.М байсан. Улсын бүртгэлд бичиг баримтуудыг бүрдүүлж, хоёр хувийг төлөөд долоо хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ Б.Д миний нэр дээр гарсан учраас би Б.Бэд үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн, Улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болоод байргүй, мөнгөгүй болж хохирсон. гэж,

харин хариуцагчаас улсын бүртгэгч Б.Мээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу бүртгэлийг хянахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Дгийн өмчид шилжүүлсэн нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлтээр холбогдох бүртгэлийг хянаж, хяналт шалгалтын ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, хяналт шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллагын дөрвөн хоригтой байхад тухайн бүртгэлийн хөрөнгийг шилжүүлсэн, иргэн Б.Д, Б.Бэ нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг зөрчиж улсын бүртгэлд үнэн зөв мэдүүлээгүй, худал мэдээлсэн гэж үзсэн, З ББСБ-ын итгэмжилсэн төлөөлөгч н.Бгээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллага болон Б.Бэ нарын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 21/******* дугаартай барьцааны гэрээг хураан авч шалгахад дээрх барьцааны гэрээнд авагдсан улсын бүртгэгчийн 6/223 дугаартай тэмдэг нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэл дэх улсын бүртгэлийн газарт хураагдсан, барьцааны гэрээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, иргэн Б.Бэ хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг залилсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон нөхцөл байдлуудыг үнэлээд үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлийг хүчингүй болгосон. гэж,

гуравдагч этгээдээс 2022 оны 01 дүгээр сард н.Б гэх иргэний хохирлыг барагдуулж дууссанаар байрны битүүмж тавигдсан нь и-монголиад харагдсан учраас барьцаалах гэрээ, худалдах, худалдан авах гэрээг байгуулж байрыг зарсан, байрыг битүүмжтэй байхад хуурамч бичиг баримт үйлдэж, Б.Дд худалдсан зүйл байхгүй, энэ талаар цагдаагаас хэрэг үүсгэж, байцаалт авсан зүйл байхгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж байр, тоотод байрлах 90.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууц эрхийн улсын бүртгэлд Ү- дугаараар энэ хэргийн гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлд 2017 онд бүртгэгдсэн,

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10999 дугаар захирамжаар Э.*******ын нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57,846,418.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, Б.Бэ, Б******* ХХК-ийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, уг захирамж болон түүний дагуух Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/21125 тоот Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,

5.2.Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 652 дугаар зөвшөөрлөөр Б.Бэ нь Б ХХК-аар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж нэр бүхий 43 иргэнийг залилан мэхэлж 2,849,274,108.45 төгрн хохирол учруулсан гэх эрүүгийн 1909 дугаартай хэрэгт Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах-ыг зөвшөөрч, Мөрдөн байцаах албаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/4-5979 тоот албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,

5.3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10989 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,

5.4.Харин эрх түдгэлзүүлсэн эдгээр эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэрээс Ч.Бын нэхэмжлэлтэй Б.Бээс 15,099,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар эрх түдгэлзсэн бүртгэлийг сэргээсэн байна.

5.5.Харин үл хөдлөх хөрөнгийг эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэл болсон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 35 минутад байгуулагдсан байна.

6.Үүнээс үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрүүд нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хийж бүртгэхээс өмнө хугацаанд гарч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

7.Улмаар улсын бүртгэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хяналтын улсын байцаагч тус бүртгэлд хяналт шалгалтын ажиллагаа явуулан улсын бүртгэгчийн алдааг залруулж маргаан бүхий захиран зарцуулсан түдгэлзүүлж, хожим нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн бүртгэснийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно. гэж заасантай тус тус нийцсэн байна.

8.Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, заавал биелэгдэх шинжтэй, ийм ч учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Б.Бээс нэхэмжлэгч Б.Дтэй 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Худалдах худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:, 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;, 19 дүгээр зүйлийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох; гэж 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:20.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1-д Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:29.1.1-д бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа; гэж тус тус заасныг зөрчсөн байна.

9.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах, 18 дугаар зүйлийн 18.1-д хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина, 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ: 30.1.3-т тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан; 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан; гэж тус тус хуульчилсан тул бүрэн эрхээ хэрэгжүүлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргасан хариуцагч нарын шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

10.Иймд нэхэмжлэгчийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Хариуцагчийн ... өмнө нь М.Атэй Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээ үрэгдүүлсэн шалтгаанаар гэрчилгээ дахин авахаар улсын бүртгэлд хоёр удаа хандсан байдаг. Гэтэл эрх бүхий байгууллагаас хориг тавигдсан гэдэг шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байдаг. Бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хоёр удаа хүлээн авсан хэрнээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Б.Дтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан... гэх тайлбар болон Б.Бийн үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс барагдуулахаар шийдвэрлэсэн хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу энэ хэргийн гуравдагч этгээд Б.Бэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан болохыг мэдэж байсан боловч бусдад худалдан, шилжүүлсэн үйлдэлдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. гэж заасны дагуу хариуцлага хүлээх төдийгүй, гэрээний зүйл эрхийн доголдолтой талаарх гомдлын шаардлагыг гэрээний худалдан авагч тал болох Б.Д иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлүүлэх эсвэл энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрх нь нээлттэй.

12.Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй дүгнэлтүүдийг хариуцагч захиргааны байгууллага гаргахаас өмнөх үйл баримтын тухайд, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4/21125 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 183/ШЗ2019/10999 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Мөрдөн байцаах газрын 2020 оны 12/4-5979 дүгээр албан бичиг, Нийслэлийн С******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 652 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-180/4713 дугаар албан бичиг, 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолоор 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1-180/13769 дугаар албан бичиг, 180 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-180/4713 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээсэн бүртгэлтэй байх ба эндээс үзвэл хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нэг л шийдвэрийн үр дагаврыг арилгаж сэргээсэн, харин бусад түдгэлзүүлсэн шийдвэрийн үйлчлэл хэвээр, тэдгээрийн үндэслэл болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна.

12.1.Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин шийдвэр гаргахгүй, энэ шалтгааны улмаас холбогдох иргэний болон эрүүгийн шүүхийн шийдвэрээр асуудлаа шийдвэрлүүлсэн хүн, хуулийн этгээдийг Б.Дгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

12.2.Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд С******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар ...Б.Бийн өмчлөлийн Ү-******* дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны 32/Б байрны тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж, хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 994 дүгээр магадлалын 3 дахь заалтаар Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаас ...Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй УБМ улсын дугаартай Porsche загварын WPA арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол ... хэвээр үлдээж, хохирол төлбөр нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцох ... гэснийг ... Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэлтэй УБМ улсын дугаартай, Porsche загварын WPA арлын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай ... гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээсүгэй. гэж шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гармагц хүчин төгөлдөр болсон байх тул эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр заавал биелэгдэхээр хуульд заасан учир захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэх үед хохирогч нарын хохирлыг барагдуулсан эсэхээс үл хамаарч шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

13. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж байр зарсан этгээд энэхүү алдааг ашигласан байна. Төрийн байгууллагын буруутай үйлдэл гэж үзэж байна. гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Дгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Ц.О, Т.Зын эрх залгамжлагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, байр, тоот хаягт байрлах 90.8 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлсэн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1974 дугаартай дүгнэлт, Б.Дгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3196 дүгнэлтийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, эрхийн улсын Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Дгийн өмчлөлд сэргээн бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРАНГУА

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ