Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 05

 

 

2*******4      01       16                                             2*******4/ДШМ/05

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2*******3 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 2*******3/ШЗ/516 ******* шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 223600000*******62 *******тай хэргийг 2*******3 оны 12 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Мон******* Улсын иргэн, Баатар ургийн овогт *******ын Бат-Эрдэнэ, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бул дөрөв, эх, хоёр дүүгийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* *******т оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны ******* ******* сарын 20-ны өдрийн 22 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлсөн, мөн тус шүүхийн 2018 оны 05 ******* сарын 03-ны өдрийн 69 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн *******: пж90112414.

 

2. Яллагдагч ******* нь 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт *******ийн 1-80 тоотод хохирогч тэй “өөр хүнтэй суухаар болсон" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хатуу мохоо зүйлээр болон гараараа цохих, өшиглөх зэргээр түүний биед баруун нүдний доод зовхи, хүзүүний баруун хэсэгт, баруун дал, зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, хэвлийн баруун хэсэгт, баруун зүүн шилбэний урд болон хажуу хэсэгт цус хуралт, хэвлийн урд баруун шилбэний урд, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйханд шарх, ус халзралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн "яллагдагч ******* хохирогч г 2*******3 оны 07 ******* сарын 29-ний өдрийн 18 цагаас 2*******3 оны 07 ******* сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, гэрээс гаргахгүй, утсыг нь хураан авч бусдаас тусламж авах боломж нөхцөлийг хаах, цохиж зодох зэргээр хүч хэрэглэж өөрийнхөн орон байранд хорьсон.

"Яллагдагч ******* нь 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт *******ийн 1-80 тоотод хохирогч гийн гэрийн цонхыг хагалж, улмаар хохирогч буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хуний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

- "Яллагдагч ******* нь 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч гийн Самсунг эс-8 загварын гар утсыг "цагдаа дуудна гэж хэлсэн" гэх шалтгаанаар булаан авч шидэж хууль бусаар устган 330'000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3.  Ховд аймгийн Прокурорын газраас Д.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 ******* зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 ******* зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Баатар ургийн овогт *******ын Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 233600000*******62 *******тай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,

4.2 Яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлсүгэй.

4.3 Хохирогчийн хохирол төлсөн талаарх тодорхойлолт, яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт хэргээс алга болсныг гэмт хэргийн талаарх мэдээллээр шалгуулж, шийдвэрлэлтийн талаар хариу ирүүлэхийг Ховд Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгт даалгаж,

4.4 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн модон сандлын хагархайг хэргийн хамт буцааж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.5 Энэ захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 (таван) өдөрт *******таан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болон хохирогчийн гомдол саналгүй гэсэн бичгийг хэрэгт хавсаргаагүй,  хохирогч г зодох явцад эвдсэн сандлын үнэлгээг гаргуулаагүй гэсэн үндэслэлээр хэргийн нэмэлт ажиллагаанд буцааж, яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хохирогчийн гомдолгүй гэсэн бичгийг хэрэгт хавсаргаагүйг гэмт хэргийн талаарх бүртгэлд авч шалгахыг даалгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнд:

5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг шүүх хуралдаанаас буцаах, эсхүл ердийн журмаар шийдвэрлэх хоёрхон зохицуулалттай.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг хангагдаагүй гэж шүүх үзвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа шүүх хуралдаанаас хэргийг буцаах эсхүл ердийн журмаар шийдвэрлэхээр заасан ба урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр зохицуулаагүй болно. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаахаар бол хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг буцаах бөгөөд ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр бол урьдчилан хэлэлцүүлэг явуулах боломжгүй, энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүгч нь 2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 481 *******тай захирамжаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр захирамж гаргасан ба захирамжийн удирдлага болгосон хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ердийн журмаар шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан тусдаа ойл*******т юм.

5.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан ба шүүгч хэргийг ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой/Ердийн журмаар шийдвэрлэхээр захирамж гаргасны дараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэргийг буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар заасан модон сандал нь ямар хэмжээний, хэрэгт ямар ач холбогдолтой гэдэгт дүгнэлт хийгээгүй байна. Уг жижиг модон сандлыг эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хүргүүлсэн ба хэрэв үнэлгээ гаргуулахаар бол шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөрөнгийн үнэлгээ тогтоохоор..." шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд мөн хуулийн 33.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй.

5.3 Яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон хохирогчийн гомдолгүй гэсэн саналыг хэрэгт хавсаргаагүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд оруулан шалгуулахаар даалгасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

2. Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Бат-Эрдэнийг 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт *******ийн 1-80 тоотод хохирогч тэй “өөр хүнтэй суухаар болсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хатуу мохоо зүйлээр болон гараараа цохих, өшиглөх зэргээр түүний биед баруун нүдний доод зовхи, хүзүүний баруун хэсэгт, баруун дал, зүүн мөр, баруун зүүн бугалга, шуу, хэвлийн баруун хэсэгт, баруун зүүн шилбэний урд болон хажуу хэсэгт цус хуралт, хэвлийн урд баруун шилбэний урд, зүүн өвдөгт зулгаралт, зулайн хуйханд шарх, ус халзралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар;

- Мөн “яллагдагч ******* хохирогч г 2*******3 оны 07 ******* сарын 29-ний өдрийн 18 цагаас 2*******3 оны 07 ******* сарын 30-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, гэрээс гаргахгүй, гар утсыг нь хураан авч бусдаас тусламж авах боломж нөхцөлийг хаах, цохиж зодох зэргээр хүч хэрэглэж өөрийнхөн орон байранд хорьсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

- “Яллагдагч ******* нь 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант ******* Бичигт *******ийн 1-80 тоотод хохирогч гийн гэрийн цонхыг хагалж, улмаар хохирогч буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 13.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

- “Яллагдагч ******* нь 2*******3 оны 07 ******* сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч гийн Самсунг эс-8 загварын гар утсыг “цагдаа дуудна гэж хэлсэн” гэх шалтгаанаар булаан авч шидэж хууль бусаар устган 330’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 ******* зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

3. Шүүх хэргийг хянан хэлэлцээд яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт, хохирогчийн хохирол төлбөр төлөгдсөн  гэх баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хохирогчийн сандлын үнэлгээг тогтоогоогүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хохирлын хэр хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар   хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:”... Ердийн журмаар шийдвэрлэхээр захирамж гаргасны дараа урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн (1), хэргийг буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд эд хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар заасан модон сандал нь ямар хэмжээний, хэрэгт ямар ач холбогдолтой гэдэгт дүгнэлт хийгээгүй, уг жижиг модон сандлыг эд мөрийн баримтаар тооцож шүүхэд хүргүүлсэн ба хэрэв үнэлгээ гаргуулахаар бол шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөрөнгийн үнэлгээ тогтоохоор...” шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд мөн хуулийн 33.3 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй.(2), яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон хохирогчийн гомдолгүй гэсэн саналыг хэрэгт хавсаргаагүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд оруулан шалгуулахаар даалгасан нь үндэслэлгүй (3),” гэжээ.

5.Анхан шатны шүүх прокуророос яллагдагч *******д холбогдох хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  2*******3 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шүүгчийн захирамж гаргасан байх ба 2*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг  хийхээр товлон зарлаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллагдагч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно гэж хуульчилжээ. Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт яллагдагч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргах ба хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргасан байхаар хуульчилсан.

7.Прокурорын 2*******3 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолоор яллагдагч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэрэгт дээрх хуульд заасан шаардлага хангасан яллагдагч, хохирогч нарын гаргаж өгсөн бичгийн баримтууд авагдаагүй байна.

Тодруулбал яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэзээ хаана хэнд гаргасан нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг прокуророос шүүхэд хэрэг шилжүүлэхдээ хавсаргаж  ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, яллагдагчийн гаргаж өгсөн эд зүйл,баримт бичиг, мэдээлэл,бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргах ажиллагаа хийгдээгүй байна.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн нягтлан шалгах шаардлагатай. Гэтэл энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хохирогчийн сандлын үнэлгээг тогтоож ирүүлээгүй байна.

9.   Прокуророос  2*******3 оны 08 ******* сарын 14-ний өдөр яллагдагч Д.Бат-Эрдэнийг хохирогч гийн Самсунг эс-8 загварын гар утсыг эвдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татсан  байна.Харин  яллах дүгнэлтэд түүний  үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   зүйлчилж ирүүлсэн нь  техникийн шинжтэй алдаа  гэж тайлбарлаж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.10  ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлтийг яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч ,өмгөөлөгчид нь мэдэгдэх тул уг алдааг шүүхээс залруулах боломжгүй юм.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар прокуророос яллагдагч *******д хэдэн сарын хэдний өдөр яллах дүгнэлт гардуулж өгсөн нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Прокурорын туслах ажилтанг хохирогчийн хохирол төлсөн гэх тодорхойлолт, яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг устгасан байж болзошгүй гэж түүнийг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээр шалгах  хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн хохирол төлсөн гэх тодорхойлолт, яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт нь тухайн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт биш бөгөөд уг баримтууд хэрэгт авагдаагүй байдлыг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээр хэн нэгнийг шалгах үндэслэл болохгүй.

Харин хэргийн оролцогчдын дээрх хүсэлтүүдийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй туслах  ажилтанд ямар хариуцлага хэрхэн тооцох нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал юм.

11. Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2*******3/ШЗ/516 *******тай шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                        Н.ТУЯА