Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 307/ШШ2025/00719

 

2025 05 06 307/ШШ2025/00719

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/00603/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:*******)-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* (РД:**********)-т холбогдох,

2025 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ээс татгалзаж, орон сууц худалдаж авахад зориулж төлсөн төлбөрийн үлдэгдэл 11,500,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...2025 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ээс татгалзаж, орон сууц худалдаж авахад зориулж төлсөн төлбөрийн үлдэгдэл 11,500,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Д.*******гийн нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.   Нэхэмжлэгч нь нийт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, нийт 11,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

2.   Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага 11,500,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.

3.   Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд тус бүр нэг хувийг авах болно.

4.   Д.*******гийн 2024 оны 07 сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчингүйд тооцуулах,

Иймд талууд эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******т холбогдох Орон сууц захиалгаар барих гэрээ-ээс татгалзаж, орон сууц худалдаж авахад зориулж төлсөн төлбөрийн үлдэгдэл 11,500,000 төгрөг, ажлын хөлс 2,500,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 14,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгөөр багасгаж, 2025 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-нээс татгалзаж, 11,500,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага болох 11,500,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 198,950 төгрөгийн тал хувь болох 99,475 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 99,475 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар 2025 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-ээс татгалзаж, 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгөөс татгалзаж, 11,500,000 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 сарын 05-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээ-нээс татгалзаж, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 99,475 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 99,475 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ