Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 310/ШШ2025/00261

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 310/ШШ2025/00261

Дундговь аймаг

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Боржигон овогт Ц*********элгэрийн О*************э /РД:***********************/ нь 15822932.33 төгрөг /арван таван сая найман зуун хорин хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК-д 2025 оны 05 сарын 25-ны өдөр 850000 /найман зуун тавин мянга / төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 850000 /найман зуун тавин мянга / төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 850000 /найман зуун тавин мянга / төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 850000 /найман зуун тавин мянга / төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 850000/найман зуун тавин мянга/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 11572932.33 /арван нэгэн сая таван зуун далан хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237064.66 /хоёр зуун гучин долоон мянга жаран дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгөөс 118532.33 /нэг зуун арван найман мянга таван зуун гучин хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 118532.33 /нэг зуун арван найман мянга таван зуун гучин хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ц.О********************с 118532.33 /нэг зуун арван найман мянга таван зуун гучин хоёр төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ