Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00081

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00081

Говьсүмбэр аймаг

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулаг тоотод оршин суух, Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Г миний бие 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 он хүртэл Чойр хотын Сүмбэр ББХК-ын талхан цехед талхчинаар ажиллаж байсан. Тус компани нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цайдам Сүмбэр ХХК болж өөрчлөгдсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд ажиллаж байх үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байна. Тухайн хугацаанд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллагаас олдохгүй байгаа тул 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд ажилласан байдлыг минь шүүхэд тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ:

С.Г миний бие тус шүүхэд ажилласан жил тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Нийгмийн даатгалын газраас шүүж үзэхэд баримт нь олдсон гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Г.Г..нийгмийн даатгалын газраас баримт шүүж үзээд тэтгэвэр тогтоох боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 106.5-т ....106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.Г тататгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч С.Г-д олгосугай.

 

3. Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА