Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 306/шш2025/00082

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2025/00082

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 39 дүгээр хороо,  тоотод оршин суух, Н

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, О

 

Нэхэмжлэлийн шаардлага: 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эт оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Н.От нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Турк бэлэн хувцас 2023 оны 10 дугаар сарын 29-нийг дуустал бэлэн хувцас бараа зарж өгөхөөр тохиролцсон. Бүгд бараа 821,500 төгрөгөөр зарагдсан. Түүнээс 2024 оны 01 дүгээр сард 200,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл бараа мөнгөө харилцан тооцож үлдэгдэл 500,000 төгрөгийг өгөхөөр тохирсон боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Иймд учраас Н.О-ээс 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч Н.Н-ийн 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэрийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Н.О-ээс 500,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Н.О нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. 106.5-т ....106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн 50 хувь болох 7,825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 7,825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Н.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг хариуцагч Н.О төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн 50 хувь болох 7,825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 7,825 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-лд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА