| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00065/И |
| Дугаар | 306/ШШ2025/00087 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 306/ШШ2025/00087
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 306/ШШ2025/00087 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Баянжаргалан сум, 2 дугаар баг, газар оршин суух,Д.М
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байр тоотод оршин суух, /Л.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зөөврийн орон сууц хийж өгнө гээд 14,000,000 төгрөг авсан боловч одоо хүртэл хийж өгөөгүй, хийж эхлээгүй байгаа. Мөн 2021 оны хавар малын төмөр хашаа хийж өгнө гэж 1,200,000 төгрөгийн үнэтэй төмөр авч явсан боловч одоо хүртэл хийж өгөөгүй. Иймд Л.Эгээс 15,200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
2.1. Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Л.Э нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.М нь 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөөврийн орон сууц хийлгэж хүлээн авах болгож, хариуцагч Л.Э нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тухайн зөөврийн орон сууцыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж, хүлээлгэн өгөхөөр талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
Л.Э-гээс зөөврийн орон сууц хийж өгөхөөр тохиролцсон төлбөр болох 15,200,000 төгрөг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Л.Э нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.М нь 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөөврийн орон сууц хийлгэж хүлээн авах болгож, хариуцагч Л.Эн нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тухайн зөөврийн орон сууцыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж, хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийн тавин хувь болох 116,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 116,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь 15,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зөөврийн орон сууц хийлгэж хүлээн авах болгож, хариуцагч Л.Э нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тухайн зөөврийн орон сууцыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийж, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийн тавин хувь болох 116,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 116,975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Л.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 116,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.