| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00077/И |
| Дугаар | 306/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 306/ШШ2025/00090
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 306/ШШ2025/00090 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал Тауэр 15 дугаар давхарт байрлах М
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1-р баг, 10 дугаар байрны тоотод оршин суух, П Үү
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 27,203,080.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. П нь М ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6000197538 тоот хэрэглээний зээлийн эрхийн цахим зээлийн гэрээг байгуулж 25,520,000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчтэй байгуулсан 6000197538 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 163 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000197538 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 28-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцлаж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000197538 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 24,216,660.80 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,911,754.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,665.89 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 27,203,080.99 төгрөгийг зээлдэгч Пү гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П.Ү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Миний бие М ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 27,203,080.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч П.Ү нь М ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6000197538 тоот хэрэглээний зээлийн эрхийн цахим зээлийн гэрээг байгуулж, 25,520,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй 163 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 27,203,080.99 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,935.40 төгрөгийн тавин хувь болох 146,967.70 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 146,967 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 146,967 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 27,203,080.99 төгрөгийг хариуцагч П.Ү төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,935.40 төгрөгийн тавин хувь болох 146,967 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 146,967 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч П.Ү-гоос улсын тэмдэгтийн хураамжид 146,967 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА