Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 306/ШШ2025/00094

 

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 306/ШШ2025/00094

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

       

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн  тоотод оршин суух, Н

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,  тоотод оршин суух, Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Төр овогтой Ду гэх иргэнээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг өгч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Бурхант 9 гудамж, 9Б тоотод байрлах, улсын бүртгэлийн 1902001231 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, дараагийн төлөлтүүдийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 950,000 төгрөг, 13-ны өдөр 800,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, үлдэгдэл 50,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснээр төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан нь үнэн болно.

Иймд, эвлэрүүлэн зуучлагчид хандаж, уулзсан боловч тохиролцоогүй. Гэрээний дагуу 1 хоног хэтэрсэн тохиолдолд мөнгөн дүнгийн 0.5 хувиар тооцож авна гэсэн учраас түүнд төлсөн 6,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Миний зүгээс 0.5 хувь тооцож хоногийг бүрэн барагдуулж өгнө. Т.Д-с 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгч Э.Н хариуцагч Т.Д нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Н нь алданги 250,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.Д-нд төлөх, хариуцагч Т.Д нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Бурхант 9 гудамж  тоотод байрлах, улсын бүртгэлийн 1902001231 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Э.Нямцэнгэлийн нэр дээр шилжүүлж өгөхөөр талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Т.Д-гээс 6,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Э.Н хариуцагч Т.Д нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Н нь алданги 250,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.Ду-д төлөх, хариуцагч Т.Д нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Бурхант 9 гудамж  тоотод байрлах, улсын бүртгэлийн 1902001231 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Э.Нямцэнгэлийн нэр дээр шилжүүлж өгөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тавин хувь болох 55,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 55,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 55,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Э.Н хариуцагч Т.Д нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Н нь алданги 250,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т.Д-д төлөх, хариуцагч Т.Д нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Бурхант  гудамж 9Б тоотод байрлах УБД:1902001231 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Э.Ня-лийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тавин хувь болох 55,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 55,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 55,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Ду-гээс улсын тэмдэгтийн хураамжийн 55,475 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.ЦОГЗОЛМАА