Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00102

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00102

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

       

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж- 28, Ай Си тауэрын  давхарт байрлах, И

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Ирээдүйн замчид хотхон 1 тоотод оршин суух Боржигин овогт Чу

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,738,175.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч Ч.Нэ нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр L29500320 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг апплекейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7815208628 зээлийн дансны дугаартай, 1,185,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 300001878882 банкны тоот дансанд,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7100512380 зээлийн дансны дугаартай 1,900,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 300001878882 банкны тоот дансанд,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7100512366 зээлийн дансны дугаартай 7,290,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 300001878882 банкны тоот дансанд

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэл:

Үндсэн зээл 947,998.94 төгрөг, шимтгэл 18,960.00 төгрөг, үндсэн хүү 213,806.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,216.16 төгрөг, нийт 1,216,981.32 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэл:

Үндсэн зээл 1,823,942.46 төгрөг, үндсэн хүү 421,096.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,745.72 төгрөг, нийт 2,249,785 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэл:

Үндсэн зээл 6,831,458.79 төгрөг, үндсэн хүү 1,408,504.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,946.32 төгрөг, нийт 8,262,909.43 төгрөг

Иймд, зээлдэгч Ч.Н-нээс үндсэн зээлийн төлбөрт 9,603,400.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,043,407.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,908.2 төгрөг, шимтгэл 18,960 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 11,738,175.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ч.Н нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,738,175.75 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Ч.Н 7815208628, 7100512380, 7100512366 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 11,738,175.55 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Н нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,738,175.75 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөгийг нэхэмжлэгч ИнБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,760.81 төгрөгийн тавин хувь болох 101,380.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,380.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,380.40 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Ч.Н нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,738,175.75 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,304,241 төгрөгийг нэхэмжлэгч Ин ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,760.81 төгрөгийн тавин хувь болох 101,380.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,380.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,380.40 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА