| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00082/И |
| Дугаар | 306/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00108
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00108 | Говьсүмбэр аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 31/1 байр, Эн Эм оффис давхарт байрлах Т
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 16-р зөрлөг, 2 байрны тоотод оршин суух, Боржигин овогт Ан /РД:Е
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 487,204.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч А.Б нь Та ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаа илэрхийлж, 2022 оны 02 сарын 10-ны өдөр 1108387 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 18043 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,149,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 02 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч А.Ба нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 4,747,964.39 төгрөгийг, хүүний төлбөрт 2,509,777.79 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 108,257.82 төгрөгийг, нийт 7,366,000.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч А.Бр нь 2025 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар 360 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал, үндсэн зээлийн үлдэгдэл 401,035.61 төгрөг, зээлийн хүү 54,267.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,401.19 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 487,204.79 төгрөгийн зээлийг хариуцагч А.аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ТББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
2.1. Хариуцагч А.Бр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Зээлдэгч А.Б нь ТББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаа илэрхийлж, 2022 оны 02 сарын 10-ны өдөр 1108387 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 18043 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,149,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 02 сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан боловч 2025 оны 02 сарын 19-ний өдрийн байдлаар 360 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 401,035.61 төгрөг, зээлийн хүү 54,267.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,401.19 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 487,204.79 төгрөгийн зээлийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч А.Б нэхэмжлэлийн шаардлага болох 487,204.79 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,266.14 төгрөгийн тавин хувь болох 7,633.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,633.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,633.07 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Та ХХК-ийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 487,204.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,266.14 төгрөгийн тавин хувь болох 7,633.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 7,633.07 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б-раас улсын тэмдэгтийн хураамжид 7,633.07 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА