Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00109

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00109

 

Говьсүмбэр аймаг

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал Тауэр 15 дугаар давхарт байрлах М

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, 21-р зөрлөг, тоотод оршин суух, Гн Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 32,465,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Г.Ц нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 6000241740 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээл авсан. Гэрээний хугацаа 2027.01.27-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, үндсэн зээлийн төлбөрт 29,260,892 төгрөг, хүүний төлбөрт 3,134,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,175 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 32,465,762 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Г. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие М  ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 32,465,762 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Г.Цо нь М Банк ХК-тай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 6000241740 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Гэрээний хугацаа 2027.01.27-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээлийн төлбөрт 29,260,892 төгрөг, хүүний төлбөрт 3,134,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,175 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 32,465,762 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,248.81 төгрөгийн тавин хувь болох 160,124.45 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 160,124.45 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160,124.45 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөрт 29,260,892 төгрөг, хүүний төлбөрт 3,134,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,175 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 32,465,762 төгрөгийг хариуцагч Г.Цогтгэрэл төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,248.81 төгрөгийн тавин хувь болох 160,124.45 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.Ц-эс улсын тэмдэгтийн хураамжид 160,124.45 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА