| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00063/И |
| Дугаар | 306/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2025/00110
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 306/ШШ2025/00110 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Баруун сэлбэ, 5/3, Т
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, тоотод оршин суух, Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,033,401.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Та ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Тт ББСБ ХК нь хариуцагч Т.Б-эй 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №202330125 тоот зээлийн гэрээ байгуулж, 19,600,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.7 хувийн, жилийн 32.4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцаж тохиролцож зээлийг олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд 4416 УЕМ улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн хар өнгийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, 2023 оны 05 дугаар сарын15-ны өдөр №202330125 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан.
Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн 6,220,000.00 төгрөгний төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 86110737 дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2023 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн хугацаа хэтэрсэн тухай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна.
Хариуцагч Т.Ба-с үндсэн зээл 17,241,354.56 төгрөг, зээлийн хүү 6,370,027.72 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 422,018.84 төгрөг, нийт 24,033,401.12 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Т.Бр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Тө овогтой Б миний бие Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлж буй 24,033,401.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ТХК нь хариуцагч Т.Бтэй 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №202330125 тоот зээлийн гэрээ байгуулж, 19,600,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.7 хувийн, жилийн 32.4 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцаж тохиролцож зээлсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 17,241,354.56 төгрөг, зээлийн хүү 6,370,027.72 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 422,018.84 төгрөг, нийт 24,033,401.12 төгрөг төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,033,401.12 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,117.01 төгрөгийн тавин хувь болох 139,058.55 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 139,058.55 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139,058.55 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Та ХК нь үндсэн зээл 17,241,354.56 төгрөг, зээлийн хүү 6,370,027.72 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 422,018.84 төгрөг, нийт 24,033,401.12 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,117.01 төгрөгийн тавин хувь болох 139,058.55 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 139,058.55 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Т.-Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 139,058.55 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА