Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 306/шш2025/00118

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00118

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолбор, Мо

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10-5-74 тоотод оршин суух Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,005,735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Т.Х нь М ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1400000928120 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Т.Х нь уг гэрээний үндсэн дээр 2023.07.15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нийт 6 удаагийн хүсэлтээр 1,900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, зээлээр авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй. Хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар:

 

Зээлийн огноо

Авсан зээл

Зээлийн хүү /сар/

Ашигласан хоног

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

нийт

2023/07/20

120,000

3.1

520

73.834

13.520

207.354

2023/07/20

290,000

3.4

520

173.014

32.240

495.254

2023/07/23

50,000

3.3

517

30.140

5,687

85,827

2023/07/28

80,000

3.4

512

48,327

8,704

137,031

2023/08/08

900,000

3.4

501

361,760

66,066

1,327,326

2023/07/15

460,000

2.3

525

245,943

46,500

752,443

 

1,900,000

 

 

933,018

172,717

3,005,735

 

Иймд, Т.Хонгорзулаас зээлийн гэрээний үүрэгт 3,005,735 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. Миний бие М ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 3,005,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Т.Х нь М ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1400000928120 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн ба уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар 15-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нийт 6 удаагийн хүсэлтээр 1,900,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 3,005,735 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,042 төгрөгийн тавин хувь болох 31,521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 31,521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,521 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,005,735 төгрөгийг хариуцагч Т.х төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,042 төгрөгийн тавин хувь болох 31,521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 31,521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Т.Х лаас улсын тэмдэгтийн хураамжид 31,521 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА