| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00204/И |
| Дугаар | 305/ШШ2025/00302 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ************** тоотод оршин суух Т овогт С-н С-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.С, гэрч Ц.О, С.М нарыг оролцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хүнсний үйлдвэрт талх нарийн боовчноор, 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ************** ХХК-д талх нарийн боовчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 1986 оноос Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн Талхан цехэд ажиллаж байгаад 1994, 1995, 1996 онуудад жирэмсний амралттай байх хугацааны нийгмийн даатгалын дэвтэр бөглөөгүй. Хүнсний үйлдвэр нь 1992 онд ****** ХК болж өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн тухайн жилүүдийн нийгмийн даатгал байхгүй. 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт дутуу, гарсан тушаал байхгүй байгаа тул тухайн ажилласан жилүүдийг шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1994, 1995, 1996 онуудын нярайн амралт, мөн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн 172867 дугаартай дэвтэр/С.С/
- Нийгмийн даатгалын 259553 дугаартай дэвтэр /С.С/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 188 дугаартай тодорхойлолт
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/Д.С/
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/Д.М/
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа/Д.С/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /С.С/
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37, 68 дугаартай лавлагаанууд
- Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн ****** компанийн харьяа ****** үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/б дугаартай тушаалын хуулбар
- Говь-Алтай аймгийн ***** компанийн харьяа ***** үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбар
-Говь-Алтай аймгийн хүнсний ****** компанийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 44/а дугаартай тушаалын хуулбар
-Говь-Алтай аймгийн хүнсний ********* компанийн захирлын 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 186 дугаартай лавлагаа
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 251 дугаартай тодорхойлолт
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
5.Шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг:
- Гэрч Ц.О "... Бид хоёр 1986 оноос хойш хамт ажилласан. Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан юм. Шинэ үйлдвэр 1989 онд ороход тосны цехэд ажиллаж байгаад 1998 он хүртэл Б-г хүнсний үйлдвэрийг авах хүртэл хамт ажилласан..." гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч С.М ".. Би 1982 онд хүнсний үйлдвэрт ажилд орсон. С.С 1986 онд сургууль төгсөж ирж байсан. Тэгээд 10 гаруй жил хамт ажилласан. Би тухайн үед ээлжийн ажилчид зөөдөг жолооч хийдэг байсан ... Би 1991 онд гарсан байх гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.С нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2.Нэхэмжлэгч С.С нь 1986 оны 07 дугаар сарын 19-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд үйлдвэрлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******** компанийн харьяа ******* үйлдвэрт талх, нарийн боовчноор, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ************ компанид талх нарийн боовчноор тус тус ажиллаж байсан болох нь:
2.1.Хүнсний техникийн мэргэжлийн сургуулиас 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С-н С-д олгосон 172867 дугаартай "...1986 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Талхны цехэд нормчноор авч ажиллуулав үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар тушаал ... 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 259553 тоот нийгмийн даатгалын дэвтэр хөтлүүлж хуучин дэвтрийг баталгаажуулан дуусгавар болгов Есөнбулаг сумын нийгмийн даатгалын байцаагч ..." гэсэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.2.Нийгмийн даатгалын 259553 дугаартай "... 1995 оны 01, 03, 04 дүгээр сарууд, 1997 оны 11, 12 дугаар сарууд, 1998 оны 02, 03, 04, 05 дугаар сарууд, 2002 оны 05, 06, 07, 08, 09 дүгээр сарууд нийгмийн даатгал төлсөн бичилт хийгдсэн... болон Говь-Алтай аймгийн ********** ХК 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон, 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаас гарсан" гэх бичилт бүхий дэвтэр.
2.3.Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 бүртгэлийн дугаартай "... *********** регистрийн дугаартай С-н С-н ажиллаж байсан Хүнсний үйлдвэр нь 1991 онд бүтэн төлсөн, 1992 онд 1, 2 дугаар улиралд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн ажиллаж байсан ********** ХК нь 1993 онд бүтэн төлсөн, 1994 онд бүтэн төлсөн болно..." гэсэн агуулга бүхий лавлагаа.
2.4.Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 68 бүртгэлийн дугаартай "... ******** регистрийн дугаартай С-н С ********** ХК 1995 оны 03, 04 дүгээр сарууд, 1997 оны 11, 12 дугаар сарууд, 1998 оны 04, 05, 06 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн ..." гэсэн агуулга бүхий лавлагаа.
2.5.Гэрч Ц.О-н "... Бид хоёр 1986 оноос хойш хамт ажилласан. Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан юм. Шинэ үйлдвэр 1989 онд ороход тосны цехэд ажиллаж байгаад 1998 он хүртэл Б-г хүнсний үйлдвэрийг авах хүртэл хамт ажилласан..." гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2.6.Гэрч С.М-н "... Би 1982 онд хүнсний үйлдвэрт ажилд орсон. С.С 1986 онд сургууль төгсөж ирж байсан. Тэгээд 10 гаруй жил хамт ажилласан. Би тухайн үед ээлжийн ажилчид зөөдөг жолооч хийдэг байсан ..." гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.7.Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаартай Тусгай мэргэжлийн дунд, ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай "... С-н С-г талхны цехэд ... үйлдвэрлэгчээ тус тус томилсугай ... ТМС төгссөн С, Н.Ө, Э.И нарт тус бүр 300 төгрөгийн тэтгэмж, замын зардлыг машины тарифаар бодож олгохыг ахлан нябод зөвшөөрсүгэй..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.8.Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай мэргэжлийн зэргээр цалинжуулах тухай "... С.С-г 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн талхны 4 дүгээр зэрэглэлээр цалинжуулсугай ... С ажилдаа өндөр хариуцлага, санаачилгатай ажиллахыг даалгасугай..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.9.Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дугаартай тэтгэмж олгох тухай "... Талхны цехийн ажилчин С.С-д 500 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгосугай..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.10.Говь-Алтай аймгийн ****** компанийн харьяа ****** үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/б дугаартай хүүхдээ асрах чөлөө олгох тухай ... С.С-д 1993 оны 04 дүгээр сарын 14-нээс 1995 оны 01 дүгээр сарын 15 хүртэл 2 жилийн чөлөөг олгосугай..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.11.Говь-Алтай аймгийн ******* компанийн харьяа ****** үйлдвэрийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай 1992 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай "... 1992 оны амралтын хуваарийг хавсралтаар баталсугай... гэх агуулга бүхий тушаал, ...С.Сайнзаяа амрах хугацаа 07 дугаар сарын 01" гэсэн тэмдэглэгээ бүхий ажилтнуудын амралтын хуваарь бүхий хавсралтын хуулбар
2.12.Говь-Алтай аймгийн хүнсний ********* компанийн захирлын 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 44/а дугаартай нярайн тэтгэмжтэй чөлөө олгох тухай "... С.С-д 1995 оны 07 дугаар сарын 22-ноос 1997 оны 07 дугаар сарын 22 хүртэл хоёр жилийн нярайн тэтгэмжтэй чөлөө олгосугай ..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.13.Говь-Алтай аймгийн хүнсний ********** компанийн захирлын 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дугаартай буцалтгүй тэтгэмж олгох тухай "... С.С-д хадам эхээ оршуулахад нь зориулан арван мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай..." гэх агуулга бүхий тушаалын хуулбар
2.14.Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 186 дугаартай "... ********* хувьцаат компанид талх нарийн боовны цехэд нормчиноор ажиллаж байсан С-н С нь 1997 оны 11, 12 дугаар саруудад цалин авч байсан байсан ..." гэх агуулга бүхий лавлагаа
2.15.Д-н С 1995 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн гэх төрсний бүртгэлийн лавлагаа
2.16.Д-н С 1994 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэх төрсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын лавлагаа, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Т овогт С-н С-н 1986 оны 07 дугаар сарын 19-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд үйлдвэрлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* компанийн харьяа ***********үйлдвэрт талх, нарийн боовчноор, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ********** компанид талх нарийн боовчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэгч С.С-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
С-н С-н ажлаас гарсан тушаал, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авч байсан цалингийн цэс болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтэст байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дутуу буюу нэхэмжлэгч С.С-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажлаас чөлөөлсөн шийдвэр, цалингийн баримтууд дутуугийн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт С-н С-г 1986 оны 07 дугаар сарын 19-ний 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хүнсний үйлдвэрийн талхны цехэд үйлдвэрлэгчээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ****** компанийн харьяа ***** үйлдвэрт талх, нарийн боовчноор, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ******** компанид талх нарийн боовчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА