Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 306/шш2025/00121

 

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 306/ШШ2025/00121

Говьсүмбэр аймаг

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах И ч ББСБ ХХК /РД:6428916, УБД:9015005115/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Сүмбэрийн тоотод оршин суух, Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10,675,253.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Э овогтой Т нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр L100002717 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж,, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 7817278178 зээлийн дансны дугаартай 318,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946563304 банкны тоот дансанд,

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7900772113 зээлийн дансны дугаартай, 1,300,000 төгрөгийн покетзеро зээлийг 9 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3,5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгээр зээлдэгчийн 4202812583 дансанд,

2024 оны 06 дугаар сарын 01-ний 7100577564 зээлийн дансны дугаартай, 6,940,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.6 хувийн хүүтэй зээлдэгчийн 5946563304 банкны тоот дансанд олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.

Үүнд: 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 318,000 төгрөг, шимтгэл 6,360 төгрөг, үндсэн хүү 100,366.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,564.06 төгрөг, нийт 442,290.09 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 19ий өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,300,000 төгрөг, үндсэн хүү 293,194.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,421.46 төгрөг, нийт 1,640,615.98 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 01ий өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 6,575,652.44 төгрөг, үндсэн хүү 1,945,672.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,522.76 төгрөг, нийт 8,583,847.70 төгрөг.

Иймд, зээлдэгч Э.Тогтохбаяраас үндсэн зээлийн төлбөрт 8,193,652.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,339,233.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,508.28 төгрөг, шимтгэл 6,360 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,675,253.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Миний бие И х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 10,675,253.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргий хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Э овогтой Т нь манай компанитай 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 318,000 төгрөг, шимтгэл 6,360 төгрөг, үндсэн хүү 100,366.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,564.06 төгрөг, нийт 442,290.09 төгрөг,

2024 оны 07 дугаар сарын 19ий өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 1,300,000 төгрөг, үндсэн хүү 293,194.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,421.46 төгрөг, нийт 1,640,615.98 төгрөг,

2024 оны 06 дугаар сарын 01ий өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн зээл 6,575,652.44 төгрөг, үндсэн хүү 1,945,672.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,522.76 төгрөг, нийт 8,583,847.70 төгрөг болсон тул зээлдэгч Э.Тогтохбаяраас үндсэн зээлийн төлбөрт 8,193,652.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,339,233.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,508.28 төгрөг, шимтгэл 6,360 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,675,253.77 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,754.06 төгрөгийн тавин хувь болох 92,877.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 92,877.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 92,877.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 10,675,253.77 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Э.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,754.06 төгрөгийн тавин хувь болох 92,877.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 92,877.03 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 92,877.03 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА