Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/шш2025/00123

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00123

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

  

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал Тауэр 8-р давхарт байрлах Т

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Тагтын  тоотод оршин суух, Г.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,279,082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч Г.Т нь ТББСБ ХХК-тай дараах зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үүрэг зөрчигдсэн байна.

1. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т ББСБ ХХК-тай ЗГ2024081531841 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж, I phone 13_128GB, Samsung A53 Headphone маркийн гар утсыг нийт 2,938,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 145,602 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцсон.

2. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Токи ББСБ ХХК-тай ЗГ2024081531812 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung_A25_5G_128GB, Samsung watch fit маркийн гар утсыг нийт 1,328,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.08.15-2027.01.28-ныг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 65,814 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

3. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж, 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

4. Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, ЗГ2024081531841 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,305,020 төгрөг, ЗГ2024081531812 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,421,195 төгрөг, Токи кредит 2160572 тоот гэрээний төлбөрт 552,867 төгрөг, нийт 5,279,082 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие Т ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 5,279,082 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, ЗГ2024081531841 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,305,020 төгрөг, ЗГ2024081531812 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,421,195 төгрөг, Токи кредит 2160572 тоот гэрээний төлбөрт 552,867 төгрөг, нийт 5,279,082 төгрөгийг хариуцагч Г.Т-ээс гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,415 төгрөгийн тавин хувь болох 49,707.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 49,707.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49,707.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 5,279,082 төгрөгийг хариуцагч Г.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,415 төгрөгийн тавин хувь болох 49,707.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 49,707.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 49,707.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ТББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА