Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/шш2025/00124

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2025/00124

Говьсүмбэр аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын 5, Г

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 11-р байрны  тоотод оршин суух, Х.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9,775,599.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Х р овогтой Б нь Г ХК-тай цахимаар ЗГ-R000799352 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1105612004 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, авч ашигласан. Зээлдэгч Х.Б нь ЗГ-R000799352 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 101 хоногийн хугацаа хэтрүүлэн, нийт 9,775,599.51 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироосон байна.

Иймд, зээлдэгч Х.Б-өөс Г ХК-тай байгуулсан ЗГ-R000799352 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 9,775,599.51 төгрөгийг гаргуулж, Г ХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.Б х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1. Миний бие Г ХК-ийн нэхэмжилж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9,775,599.51 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

       ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Х.Б нь Г банк ХК-тай цахимаар ЗГ-R000799352 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1105612004 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн боловч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 101 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 9,085,013.33 төгрөг, үндсэн хүү 683,620.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,965.24 төгрөг, нийт 9,775,599.51 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,360 төгрөгийн тавин хувь болох 85,680 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 85,680 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,680 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 9,085,013.33 төгрөг, үндсэн хүү 683,620.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,965.24 төгрөг, нийт 9,775,599.51 төгрөгийг хариуцагч Х.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.., 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,360 төгрөгийн тавин хувь болох 85,680 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 85,680 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Х.Б-өөс улсын тэмдэгтийн хураамжид 85,680 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА