| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00119/И |
| Дугаар | 306/шш2025/00140 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 306/шш2025/00140
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 306/ШШ2025/00140 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1 тоотод байрлах, Т
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар баг, Зүлэгтийн тоотод оршин суух, Д
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Хорихынтоотод оршин суух, С
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 15,338,441.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн Говьсүмбэр салбарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэжавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч С.Д, хамтран зээлдэгч Д.С нар нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр MN260034300001868718 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 14,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээл авсан. Зээлдэгч хагас жилд нэг удаа зээл, зээлийн хүү төлөхөөр тохиролцож гэрээг байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу хугацаандаа эргэн төлөлтөө төлөөгүй. Зээлдэгч С.Д-тай удаа дараа утсаар холбогдож зээл, зээлийн хүүг төлөх шаардлага тавьсан боловч үүргээ зөрчиж, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийт 678 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,800,000 төгрөг, хүүний өр 2,521,941.54 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 15,338,441.54 төгрөгийг зээлдэгч С.Д, хамтран зээлдэгч Д.С нараас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би Тк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 15,335,441.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Д.С миний бие Тк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 15,335,441.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч С.Д, хамтран зээлдэгч Д.Снар нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр MN260034300001868718 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 14,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээл авсан боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 678 хоног хугацаа хэтрүүлсэн тул хариуцагч С.Да, Д.Снараас үндсэн зээл 12,800,000 төгрөг, хүүний өр 2,521,941.54 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 15,338,441.54 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч С.Дан, Д.С нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,560 төгрөгийн тавин хувь болох 117,280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 117.280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,280 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн Говьсүмбэр салбарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ш-нгийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 15,338,441.54 төгрөгийг хариуцагч С.Дн, Д.Саа нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,560 төгрөгийн тавин хувь болох 117,280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 117.280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч С.Д Д.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 117,280 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА