Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00145

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 306/ШШ2025/00145

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

       

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Х

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-38 тоотод оршин суух, С.А

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 21-01 тоотод оршин суух, Ч

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,580,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн Говьсүмбэр салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Г.Ч, С.Анар нь Х банк ХК-ийн Говьсүмбэр салбараас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201743195940 дугаартай зээлийн гэрээ, 201743195940 дугаартай барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох угаалгын машин 1 ш, 5 ханатай гэр 1 ш, 4 ханатай гэр 1 ш, шкаф 1ш, үсчний сандал 1 ш, тавиур 1 ш, мөлхөө тавилга 1 ш, гал тогооны тумбочки 1 ш барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 2328 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 6.1.8, 6.4 дэх хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 3,555,773 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 3,580,773 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. С овогтой А миний бие нь Х банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,580,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Г.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Г овогтой Чи миний бие нь Х банк ХК-иас зээлийг авч хэрэглэсэн нь үнэн. Одоо нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,580,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Г.Ч С.А нар нь ХААН банк ХК-ийн Говьсүмбэр салбараас 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/201743195940 дугаартай зээлийн гэрээ, 201743195940 дугаартай барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн боловч төлбөрийг төлөлгүй 2328 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,580,773 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч С. А, Г.Ч нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,242 төгрөгийн тавин хувь болох 36,121 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,121 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 36,121 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн Говьсүмбэр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,580,773 төгрөгийг хариуцагч Г.Ч С.Анар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,242 төгрөгийн тавин хувь болох 36,121 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 36,121 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.Ч С.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 36,121 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА