| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/04283/И |
| Дугаар | 192/ШШ2025/04017 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/04017
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** дугаар байр, **** тоот хаягт оршин суух ****** овогт *******дын ********** /РД: ***************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-уул дүүрэг, *** дүгээр хороо, Төгс орчин **** хотхон, ****** өөрийн байр хаягт байрлах ********** ХХК /РД:***********/-нд холбогдох,
2-р байр /блок/-ны 9 давхарын **** тоот, 78 м.кв гурван өрөө орон сууц болон хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр, цаашид ГЗБГЗЗГ гэж товчлох/ нь өөрийн албан хаагчдынхаа орон сууцны нөхцөл, хангамж сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших өөрийн эзэмшлийн 3000 м.кв газар дээрээ ********** ХХК-тай хамтран орон сууцны барилга барихаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/253 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр нийт 209-н айлын орон сууцны барилгыг ********** ХХК барьж, үүнээс 84 айлын орон сууцыг манай агентлагийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр захиалга аван орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, 2020/253 дугаар гэрээний 2.2-т 84 албан хаагчийн сонгосон орон сууцыг 1 м.кв талбайг 1.000.000 /Нэг сая/ төгрөгөөр орон сууц захиалан бариулах, 40 автомашины дулаан зогсоолыг 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулна гэж заасан. Үүнийг үндэслэн нэхэмжлэгч нар нь ГЗБГЗЗГ-ын ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч ********** ХХК-тай байгуулсан.
Гэрээнд заасны дагуу төлбөрөө төлсөн хэдий ч орон сууцаа хүлээн авах эсэх нь мэдэгдэхгүй, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд Орон сууц захиалан бариулах гэрээний дугаар зүйлийн 6.1.1-д Гүйцэтгэгч нь Гүйцэтгэгч барилгын ажлыг батлагдсан зурс төсөв, барилгын норм, дүрмийн дагуу энэхүү гэрээний 1.6-д заасан материалаар эрхи болон биет байдлын доголдолгүй орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтг улсын комисст хүлээлгэх өгөх, 6.1.5-т Орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, өмчл эрхтэй холбогдсон бичиг баримтыг түүнд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг үндэслэн 2-р байр /блок/-ны 9 давхарын **** тоот, 78 м.кв гурван өрөө орон сууц болон хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ********** ХХК тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц захиалах гэрээний 2.4, 6.1.10 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болно гэв.
Нэхэмжлэгч Г.**********гаас: ...Ганболд овогтой ********** миний бие Хан-Уул дүүргийн 21-р хороо, Төгс орчин 2 хотхоны, А блокны 2-р орцны 9 давхар, **** тоотын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сард гаргасан. Шүүхийн процесс удааширч, орон сууцны хэрэгцээ шаардлага тулгарсан тул ********** ХХК-тай тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.********** нь хариуцагч ********** ХХК-нд холбогдуулан 2-р байр /блок/-ны 9 давхарын **** тоот, 78 м.кв гурван өрөө орон сууц болон хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч тал тухайн шаардлагыг эс зөвшөөрч хэлцэл хүчин төгөлдөр бус гэж сөрөг шаардлага гарган маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд Г.**********гийн нэхэмжлэлтэй, ********** ХХК-нд холбогдох 2-р байр /блок/-ны 9 давхарын **** тоот, 78 м.кв гурван өрөө орон сууц болон хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Харин хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хувьд хариуцагч тал үр дагаврыг шаардаагүй ба хүчин төгөлдөр эсэх асуудал үндсэн маргааны хувьд хянагдах тул сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Г.**********гийн нэхэмжлэлтэй, ********** ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 687,950 төгрөгөөс 343,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.**********д, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч ********** ХХК тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ