Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 114/ШШ2025/0023

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би, *******ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдох хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр магадлалын дагуу шүүгчийн туслахаар үргэлжлүүлэн ажиллаж байсан ба тус магадлалыг үндэслэн шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “2022, 2024 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус хугацааны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохыг хариуцагчид даалгах, “Дэс түшмэл”-ийн “Дэд” зэрэг ахиулан олгох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг ахиулан олгох санал холбогдох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахыг даалгах, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу 2023 оны 04 дүгээр сараас хойш хугацааны нэмэгдлийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Дэс түшмэлийн дэд зэрэг ахиулан олгох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн.

Улсын Дээд шүүхийн захиргааны тахимын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны ******* дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2022, 2024 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус хугацааны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохыг хариуцагчид даалгах, “Дэс түшмэл”-ийн “Дэд” зэрэг ахиулан олгох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг ахиулан олгох санал холбогдох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахыг даалгах, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу 2023 оны 04 дүгээр сараас хойш хугацааны нэмэгдлийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр гарган шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа нэхэмжлэгч илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан *******ийн Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2022, 2024 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус хугацааны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлж, урамшуулал олгохыг хариуцагчид даалгах, “Дэс түшмэл”-ийн “Дэд” зэрэг ахиулан олгох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг ахиулан олгох санал холбогдох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахыг даалгах, уг хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол буюу 2023 оны 04 дүгээр сараас хойш хугацааны нэмэгдлийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                  Ө.МӨНХ-ЭРДЭНЭ