2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04063

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 09

191/ШШ2025/04063

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: , тоотод оршин суух, Сээрэнгийнхэн овогт гийн ******* (рд:)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, давхарт оршин байрлах, Жи юу скай групп ХХК (рд:)-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Т., гэрч Х. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* болон №02/02/АГГ тоот Ажил гүйцэтгэх гэрээг тус тус ******* ХХК-тай байгуулсан.

******* тоот гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 11 хороо Флоренс орон сууцны С блокны 3 давхараас 16 давхар хүртэл, теникийн давхар, шат, довжоо, пандусыг барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг023 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн023 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр болж хариуцагч ажлын хөлсөнд 500,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

№02/02/АГГ тоот гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 11 хороо******* блокийн бэлтгэл бетон нил хавтан суур, В1 давхраас 13 давхар хүртэл барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг023 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн023 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж тус харилцан тохиролцсон. гүйцэтгэхээр болж хариуцагч нь ажлын хөлсөнд 630,750,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

Захиалагч тал барилгын материалыг нийлүүлэхгүй байсан учир барилгын материал нийлүүлэх шаардлага тавихад ажлаа зогсооё гэж хэлээд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалхаар болж гэрээг дугнэж, тооцоо нийлж гэрээг

Талууд ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхэд нэхэмжлэгч нь ******* тоот гэрээгээр Флоренс орон сууцны С блокын 3 давхараас 9 давхар, №02/02/АГГ тоот гэрээгээр******* блокын суурь угсралт, зоорийн давхараас 3 давхарын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлсөнд захиалагч 402,9600,000 төгрөг төлөхөөс 174,152,000 төгрөг болон бартерт 156,520,000 төгрөгийн орон сууц буюу нийт 330,672,000 төгрөгийг төлсөн. Ажлын хөлс 72,288,000 төгрөгийн үлдэлдэлтэй талаар тооцоо нийлсэн. Гэтэл хариуцагч нь дээрх 72,288,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул хариуцагч буюу "Жи Юу Скай групп ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,288,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тооцоо нийлсэн баримт үйлдэх үед Гурван бухат ХХК-иас шилжүүлсэн төлбөр нь энэ ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлөгдсөн байсныг мэдээгүй байсан байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагаа 32,254,000 төгрөгөөр багасгаж, 40,034,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй "Жи Юу Скай групп" ХХК-д холбогдох "Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,288,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний

хэрэг хянагдаж байна.

Иргэн Д.*******ийн нэхэмжлэлтэй Жи Юу Скай групп ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,288,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс тухайн ажлын хүрээнд авах авлагатай байгаа болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Маргалдагч талууд болох Д.*******, Жи Юу Скай групп ХХКомпани нарын хооронд023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс023 оны 12 дугаар сарын2-ны өдрийг дуустал хугацаагаар тооцоо нийлсэн баримтыг нягтлан үзэхэд ******* тоот гэрээгээр Флоренс орон сууцны с блокын 3 давхараас 9 давхар, №02/02/АГГ тоот гэрээгээр******* блокын суурь угсралт, зоорийн давхараас 3 давхарын угсралтын ажлын гүйцэтгэлд 402,960,000 төгрөгөөс24,330,000 төгрөгийг доорх хүснэгтэд зааснаар хавсралтад тусгагдсан баримтын хүрээнд төлсөн байдаг. Түүнчлэн Д.*******д023 оны 8 дугаар сарын8-ний өдрийн Lux/20232075/ дугаартай "Орон сууц захиалгын гэрээ-р бартераар 156,520,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлсэн байдаг. Мөн Талуудын хооронд байгуулсан гэрээний.5 дахь заалтын хүрээнд нэхэмжлэгч байгууллагад төлбөр шилжүүлэхдээ НӨАТ сутгаагүй шилжүүлсэн буюу нэхэмжлэгчээс авах ёстой 5,003,090 төгрөгийг хасч тооцуулна.

Нэхэмжлэгч Д.*******д ажлын хөлсөд манай талаас нийтдээ 385,853,090 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Доорх хүснэгтээр Д.*******д шилжүүлсэн мөнгөн баримтын дэлгэрэнгүйг оруулав.

Мөнгө шилжүүлсэн хуулийн этгээд

Мөнгө хүлээн авсан этгээд /дансны дугаар/

Шилжүүлсэн огноо

Шилжүүлсэн мөнгөн гүйлгээний дүн

тайлбар

1

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.05.27

15,000,000

 

2

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.05.31

16,644,000

 

3

******* ХХК

Д.******* (*******)

2023.06.09

8,322,000

 

4

******* ХХК

Д.******* (*******)

2023.06.16

16,644,000

 

5

******* ХХК

Д.******* (*******)

2023.07.07

33,288,000

 

6

******* ХХК

Д.******* (*******)

2023.08.30

16,644,000

 

7

******* ХХК

Д.******* (*******)

2023.08.31

16,644,000

 

8

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.09.01

16,644,000

 

9

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.09.13

16,644,000

 

10

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.1109

16,644,000

 

11

******* ХХК

Д.******* (*******)

2023.06.28

16,644,000

Энэ шилжүүлэг023 онгы 12 дугаар сарын2-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад ороогүй байв.

12

Жи Юу Скай групп ХХК

Д.******* (*******)

2023.10.16

16,644,000

Энэ шилжүүлэг023 онгы 12 дугаар сарын2-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад ороогүй байв.

13

******* ХХК

Д.******* (*******)

2023.11.15

17,924,000

Энэ шилжүүлэг023 онгы 12 дугаар сарын2-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад ороогүй байв.

14

Талуудын хооронд байгуулсан гэрээний.5 дахь заалтын хүрээнд нэхэмжлэгч байгууллагад төлбөр шилжүүлэхэддээ НӨАТ сутгаагүй шилжүүлсэн. НӨАТ авлага

5,003,090

15

Нийт

229,333,090

Иргэн Д.*******ийн нэхэмжлэлийн ******* ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн хувьд манай ******* ХХК-тай хамаарал бүхий компани бөгөөд тус ******* тоот гэрээгээр******* блокийн суурь угсралт, зоорийн давхраас 3 давхарын угсралтын ажлаас ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсөнд 402,960,000 төгрөг төлөхөөөс манай компаниас тус гэрээний дагуу ажлын хөлсөнд нийт 108,186,000 төгрөгийг Д.*******д шилжүүлсэн. Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад 11,639,000 төгрөгийн пум сапудын актыг АСГ-д үлдээв гэж бичсэн байдаг. Энэ нь Д.******* нь манай 11,639,000 төгрөгийн үнэ бүхий сапуыг өөртөө авч үлдсэн тул уг мөнгийг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцуулна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл,023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ,023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ болон тусгай нөхцөл,023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэх акт, барилга угсралтын ажлын хүснэгт,

3.2 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, Голомт банкны дансны хуулга, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, мөнгөн зарлагын гүйлгээний хүснэгтүүд, цахим төлбөрийн баримтын НӨАТ-ын тооцоо зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХКхолбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 72,288,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 32,254,000 төгрөгөөр багасгаж, 40,034,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Жи юу скай групп ХХК-тай023 оны 05 сарын 01-ний өдөр ******* болон ******* тоот ажил гэрээнүүд байгуулж, *******, Флоренс орон сууцны С блокны 3-16 давхар болон техникийн давхарын шат, довжоо, пандус барилгын төмөр бетон каркас угсралтын ажил, D блокны бетон нил хавтан суурь, В1 давхраас 13 хүртэл барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг тус тус гүйцэтгэхээр тохиролцсон. Нийт хоёр гэрээний үүрэгт 1,138,750,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс тооцоо нийлэхэд 72,288,000 төгрөгийг дутуу төлсөн болохыг талууд тогтоосон. Үүнээс хойш төлбөр төлсөн баримтуудыг шүүж үзэхэд 32,254,000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэх 40,034,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ ...Д.******* ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтад маргахгүй. Харин төлбөрийн үлдэгдлээс НӨАТ-ын төлбөр 5,003,090 төгрөг болон 11,639,000 төгрөгийн үнэ бүхий сапудны төлбөрийг тус тус хасч тооцуулна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

 

4.1 Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Жи юу скай групп ХХК-тай023 оны 05 сарын 01-ний өдөр ******* тоот ажил гүйцэтгэх гэрээ болон023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тусгай нөхцөл ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх гэрээгээр Д.******* нь *******, Флоренс орон сууцны С блокны 3-16 давхар болон техникийн давхарын шат, довжоо, пандус барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, Жи юу скай групп ХХК нь 508,080,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-9/

Мөн талууд Жи юу скай групп ХХК-тай023 оны 05 сарын 01-ний өдөр ******* тоот ажил гэрээ болон023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тусгай нөхцөл ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх гэрээгээр Д.******* нь *******, Флоренс орон сууцны D блокны бетон нил хавтан суурь, В1 давхраас 13 хүртэл барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, Жи юу скай групп ХХК нь 630,750,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-10-14/

4.2 Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу гүйцэтгэгч Д.******* нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг захиалагч Жи юу скай групп ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

 

4.3 Гэрээний талууд023 оны 12 дугаар сарын2-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдэж, гэрээний зүйл болох Флоренс барилгын С, D блокийн ажлын хөлсний үлдэгдэл нийт 72,288,000 төгрөгийг захиалагч Жи юу скай групп ХХК нь гүйцэтгэгч Д.*******д төлөх өглөгтэй болохыг баталгаажуулсан байна. /хх-17/

 

4.4 Хариуцагч Жи юу скай групп ХХК-иас023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХХК нэрээр 17,924,000 төгрөгийг Д.*******д төлсөн нь талуудын маргааны зүйл болох ******* тоот болон ******* тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн төлбөр гэж тайлбарлаж, маргасан. /хх-69/

Нэхэмжлэгч Д.*******өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан дээрх тайлбар болон төлбөрийн баримтыг үндэслэн ...тооцоо нийлсэн акт үйлдэх үед зарим төлбөрийг ******* ХХК нэрээр төлснийг төлбөрөөс хасч тооцоогүй байна. Уг төлбөр нь ******* тоот болон ******* тоот ажил гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр болно тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 40,034,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй. Хариуцагч Жи юу скай групп ХХК нь төлбөрийн үлдэгдэл 40,034,000 төгрөгөөс НӨАТ-ын төлбөр 5,003,090 төгрөг болон 11,639,000 төгрөгийн үнэ бүхий сапудны төлбөрийг тус тус хасч тооцуулна, гэрээний үнийн дүнгээс хамаарч4,404,000 төгрөг болон 31,537,500 төгрөгийг нэг хугацаанд байршуулна гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

5.1а Нэхэмжлэгч Д.*******өөс ...ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул НӨАТ-ын баримтыг шивэх боломжгүй, хэсэгчлэн төлсөн ажлын хөлсөнд татварын баримт гаргах боломжгүй, НӨАТ-ын баримтыг нэг удаа шивж гаргадаг гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна.

Талуудын хооронд байгуулагдсан ******* тоот тусгай нөхцөл гэрээний.5 болон ******* тоот тусгай нөхцөл гэрээний.12-т Хэрэв гүйцэтгэгч тал НӨАТ төлөгч бол НӨАТ-ын баримтыг төлбөр төлөх бүрт авна. НӨАТ-ын баримтыг ирүүлээгүй нөхцөлд НӨАТ-ыг суутган шилжүүлнэ. Гүйцэтгэгч тал гүйцэтгэлийн төлбөр авах бүртээ тухайн ажилд зарцуулсан материалын тооцооллыг захиалагч талд гаргаж өгнө гэж тус тус заасан байна.

Хариуцагч Жи юу скай групп ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлсийг бүрэн төлөөгүй атлаа төлвөл зохих нийт төлбөрийн үнийн дүнгээс НӨАТ-ын дүнг тооцон хасч тооцуулна гэж маргасан нь үндэслэлгүй. Нөгөө талаар, НӨАТ-тай холбоотой асуудлыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага шийдвэрлэхээр байна.

 

5.2б Талуудын хооронд023 оны 12 дугаар сарын2-ны өдөр үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад ...11639000 төгрөгийн пум сапудын актыг АСГ-д үлдээв гэж тэмдэглэгдсэн байна. Үүнийг хариуцагч Жи юу скай групп ХХК-иас ...манай өмчлөлийн 11,639,000 төгрөгийн үнэ бүхий пум болон сапудыг Д.******* авч үлдсэн. Уг пум, сапудны үнийг төлбөрөөс хас тооцуулна гэж маргасан. Нэхэмжлэгчээс 11,639,000 төгрөгийн үнэ бүхий пум болон сапудыг аваагүй гэж тайлбарлаж, маргасан.

Тооцооны үлдэгдлийн баримтын доод хэсэгт тусгагдсан дээрх бичилтээс үзэхэд хэний өмчлөлийн, хэдэн ширхэг пум болон сапудыг хэнээс хэнд, ямар зорилгоор хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд хариуцагч Жи юу скай групп ХХК нь өөрийн өмчлөлийн 11,639,000 төгрөгийн үнэ бүхий пум болон сапудыг Д.*******д хүлээлгэн өгсөн болохоо өөр бусад баримтаар хөдөлбөргүй нотлох үүрэгтэй.

Иймд хариуцагчаас гаргасан 11,639,000 төгрөгийн үнэ бүхий пум болон сапудыг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцуулна гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.2в Талуудын хооронд байгуулагдсан ******* тоот тусгай нөхцөл гэрээний.4-т ...гэрээний үнийн4,404,000 төгрөгийг тал аждын гүйцэтгэлийг актаар хүлээлцсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаатай байршуулна гэж, ******* тоот тусгай нөхцөл гэрээний.11-т ...гэрээний үнийн 31,537,500 төгрөгийг тал ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлцсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаатай байршуулна гэж тус тус заасан байна.

Хариуцагч Жи юу скай групп ХХК нь ажлын үр дүнг023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Уг өдрөөс хойш нэг жилийн хугацааг тоолвол024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр төлбөрийн тодорхой хэсгийг захиалагчид байршуулах хугацаа дуусгавар болсон байна. Иймд хариуцагчаас гаргасан ажлын хөлсний төлбөрийг байршуулахаар гэрээгээр тохирсон тул үлдэх төлбөрийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Жи юу скай групп ХХК-иас 40,034,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хангагдсан хэмжээ болох 40,034,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 40,034,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нь 32,254,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 519,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ