Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 244

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан

Иргэдийн төлөөлөгч Б.Бат-Амгалан, Ц.Төмөрсайхан,

Өсвөр насны шүүгдэгч Э.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Чулуунцэцэг, өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/

Өсвөр насны шүүгдэгч П.П, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Пүрэвбаяр, өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,

Өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч П.Энхбат, өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/,

Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /ҮД:0234/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Эрдэнэчимэгийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Содгэрэлийн Т, Боржигон овогт Дашаагийн Ц, Монгол овогт Пүрэвбаярын П нарт холбогдох 1708010420180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар  сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн 3-р курсын оюутан, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Содгэрэлийн Т /РД:../,

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар  сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 70-р сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ү/тойруу ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Пүрэвбаярын П /РД:../,

 

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ү/тойруу ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Эрдэнэчимэгийн Г, /РД:УУ00311116/,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр  сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Горькийн 1-8 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дашаагийн Ц /РД:../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:

           

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Т.Бийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хөрс төв хүрэх гээд алхаж байхад нэг танихгүй залуу миний араас цохиод намайг дэгээдэж унагах гэж үзсэн, тэгээд би унаагүй. Чи яаж байна бацаан минь гээд өөрөөсөө тавиулахад нөгөө залуу Сүлжмэлийн автобусны буудлын чиглэл рүү зугатаасан. Байж байтал араас нэг залуу тэврээд авсан. Би тэр залууг тонгороод унагаасан. Нөгөө залуу босоод урд гүйсэн залуугийнхаа араас гүйгээд явсан. Араас чулуу шидэх шиг болсон эргээд харсан чинь шорлогны мөнгө задалж байсан залуу чулуу шидээд зогсож байсан. Автобусны буудал хүрэх гээд 3 л алхсан байх, араас таг гээд толгой руу нэг юм цохиход ухаан алдаад унаад сэрээд халаасаа уудлаад үзэхэд шорлогны хариулт 19,000, самсунг эс-2 гар утас, Марло боорой тамхи байхгүй байсан. ...Эмчилгээнд гарсан бүх зардлаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой, намайг гэмтээсэн хүмүүсийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү. ...Би эмчилгээндээ зарцуулсан болон нааш цааш явсан мөнгөө эдгээр хүүхдүүдээс гаргаад авчих юм бол гомдол санал байхгүй. Би эмчилгээнд 2,600,000 төгрөг зарцуулсан, гэхдээ нааш, цааш явсан, ажилгүй байсан хугацааны мөнгөн дүнгээ оруулаад нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19, 20-21, 22-23 х/

 

1.2.Хохирогч Т.Бын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо Вест баарны ойролцоо Б.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ нарын хамт хүнд мөнгө өгөх гээд зогсож байтал Вест баарны гадаа хэсэг залуучууд хоорондоо маргалдаад муудалцаад байхаар нь бид 3 машинаас буугаад та нар одоо нэг нэгийгээ алах нь уу гэтэл хоорондоо нөгөө хэсэг залуучууд зодолдоод урагшаа явсан. Тэгээд нэг зүс үл таних 17 орчим насны залуу гэнэт гүйж ирснээ миний ар луу цохих шиг болоод хажуугаар гүйгээд явчих шиг болсон, гэтэл баруун талын ар ташааны дээд тал бөөрний ойролцоо чимчигнэхээр нь гараараа тэмтэрч үзтэл гар яваад орчих шиг болохоор нь цамцаа сөхөөд үзтэл нил цус болчихоор нь өөрийгөө хутгалуулснаа мэдсэн. Тэгээд тэр дариудаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...тэр хүүхэд миний хохирлыг нөхөн төлөхгүй бол би шүүх хуралдаанд сууна. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 205-207, 209-210 х/

 

1.3.Хохирогч Г.Пийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 19 цагийн үед хамтааны ах Мэнд-Насангийн хамт Хархорин захын лангуугаа хаагаад 19 цаг 30 минутын үед 1-р хорооллын 8-р байрны өргөтгөлд байрлах Оранж нэртэй пабад орж 0,75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи, ус ундаа аваад хувааж уугаад пабад 50,000 төгрөгний тооцоо хийгээд, яг хэдэн цагт гарснаа санахгүй байна. Бид 2 нэлээн согтсон байсан. Тэгээд би ахыгаа замын урд талд байдаг Номин дэлгүүртэй өнөр хорооллын хамгийн хойд талын байранд байдаг гэрт нь хүргэж өгөөд буцаж замын хойд талд гараад Рич баарны баруун талаар хойшоогоо алхаад 81-р сургуулийн урд талд явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь хэдэн залуу араас ирээд намайг үсдэж газар унагаагаад хэдэн талаас өшиглөж байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан 1,300,000 орчим төгрөг, зүүн талын халаасанд байсан самсунг эс-7 маркын гар утсыг дээрэмдсэн. Тэгээд би хойноос нь харахад нэг мухар газар байх шиг байсан, тухайн үед намайг дээрэмдсэн хүмүүсийн царай, хувцсыг харж чадаагүй нэлээн согтсон байсан. Би Самсунг эс-7 маркын бор шаргал өнгийн гар утсаа Тэди төвөөс 2017 оны 4-р сарын 21-ний өдөр 630,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Одоо гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Миний халаасанд байсан 1,300,000 төгрөг бол 2017 оны 1-р сарын 9-ний өдрийн орлого байсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...Би тухайн хэрэг болдог өдөр 23 гутал зарсан, түүний мөнгийг тоолоход 1,600,000 төгрөг болж байсан, сүүлд нь бодоход би бааранд идсэн, уусан тооцоо бусад зардлаа хасахад 1,300,000 орчим төгрөг болж байсан учир бас тэр байдлаар нь мэдүүлэг өгсөн, гэхдээ би бааранд худалдаж авсан архи бусад тооцоо зардлаа хасахаар тухайн үед миний халаасанд 1,380,000 орчим төгрөг байсан нь тодорхой байна. ...Намайг хэрхэн яаж дээрэмдсэнийг санахгүй байна, ямар ч байсан хажуугаар 3 залуу өнгөрсөн, эргэж ирээд газар унагаад үсдэж байхыг санаж байна, өөр зүйл санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 50-52, 111-113 х/

 

1.4.Өсвөр насны шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр ахтай барьцалдаад зогсож байтал араас Т, Мандах, П нар хүрч ирсэн байсан. Хохирогч ах надаас тавиад Москва хороолол тал руу зугатаасан, араас нь Мандах, Т, П бид 4 хөөсөн. Тэр ах 32-ын гүүр гараад Москва хорооллын “Хөрс” төвийн урд очоод газраас чулуу аваад над руу шидсэн. Би зөрүүлээд чулуу шидсэн. Надтай хамт явж байсан найзууд маань хүртэл тэр ах руу чулуу шидсэн. Миний шидсэн чулуу эхлээд тэр ахыг оноогүй, тэр ах үүрч явсан цүнхээ гартаа бариад бид нарыг хөөж байгаад больсон. Тэр ахыг болингуут бид хэд дахиад тэр ахыг хөөсөн. Тэр ах газраас чулуу аваад намайг цохих гээд тулаад ирэхээр нь би доошоо тонгойж бултахад нөгөө ах эрчиндээ миний хажуугаар зөрөөд өнгөрсөн, энэ үед би гартаа барьсан чулуугаа тэр ахын толгой руу шидэхэд тэр ах оногдоод газар унасан. Тэр ахын газар унасан цүнхийг нь уудлаад дотор нь байсан саарал бэлтгэлийн өмдний халаасанд байсан хар өнгийн самсунг маркын гар утсыг нь аваад өмдийг нь хаясан. ...2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байж байгаад гэрийнхээ хажууд П, Ц нартай тааралдаад РС тоглохоор явсан. Тэгээд Хархорин захын ард байрлах Вест баарны гадаа ирээд дэмий тэнэж явж байгаад Цамбагаравын хажууд хүнтэй маргалдаад бид 3 зугатаасан. Тэгээд Цамбагаравын ард байх Соник РС тоглоомын газрын үүдээр гараад байрны дундуур яваад сургуулийн хашааны хажуугаар гүйж явтал нэг согтуу ах утсаараа яриад явж байхыг хараад П бид 2 өдөж байгаад гар утсыг нь авъя гэж ярилцсан. Тэр үед Ц гүйгээд явж байсан, тэгээд П бид 2 нөгөө ах дээр очоод араас нь цохих гэтэл эргэж хараад бултахаар нь  куртикных нь малгайнаас доош нүүрийг нь дарж татаж унагаад гэдэс рүү нь 1-2 удаа гараараа цохьсон. Тэгтэл П нөгөө ахыг зуураад авахаар нь би энгэрийн халаасанд хийсэн байсан гар утсыг нь авсан. Тэгтэл Ц цаанаас гүйж ирээд өмдний халаасыг нь ухаад бэлэн мөнгийг нь авсан. Тэгээд бид 3 зугатаагаад Хархорин захын замын ард байрлах байрны хажуу талаас такси аваад 3, 4-р хороолол орж Өргөөгийн хойшоо машин замаар өгсөөд караоке орж мөнгөө хувааж авсан. Бид тус бүр 460,000 төгрөг авсан. Тэгээд караокеноос гараад РС тоглоомын газар 2 цаг гаран тоглоод гэр гэртээ харьцгаасан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67, 1 хх 88-90, 91-93 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.5.Өсвөр насны шүүгдэгч П.Пын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Газраас чулуу аваад бид нар руу шидсэн. Шидсэн чулуунаас нэг нь Гын хөлийг оносон. Г чулуу аваад тэр ах руу шидсэн оноогүй, тэр ах чулуу аваад Гын өөдөөс шидэх гэтэл Г газраас чулуу аваад тэр ахын толгой руу шидээд оносон. Тэр ах газар унасан. Мандах бид нарт хүний 3000 билүү 4000 төгрөг өгсөн. ... 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би гэртээ байж байгаад гэрийнхээ гадаа Гтой таарсан, тэгээд Цтай утсаар яриад РС тоглохоор болоод Хархорин захын ард байрлах Вест баарны гадаа ирээд дэмий тэнэж явж байгаад Цамбагаравын хажууд хүнтэй маргалдаад бид 3 зугатаасан. Тэгээд Цамбагаравын ард байх Соник РС тоглоомын газрын үүдээр гараад байрны дундуур яваад сургуулийн хашааны хажуугаар гүйж явтал нэг согтуу ах утсаараа яриад явж байхыг хараад араас нь Г бид 2 дагаж явж байгаад араас нь очоод Г цохиж авах гэтэл эргээд харчихаар нь куртикных нь малгайнаас татаж унагаад 2 удаа гэдэс рүү нь гараараа цохьсон. Тэр үед би хажууд нь зогсож байгаад очоод гар утсыг нь энгэрийн халааснаас нь авах гэтэл өгөхгүй зууралдаад байсан. Тэр үед Ц урд явж байснаа эргэж ирээд бид өмднийх нь халаасанд байсан мөнгийг нь авсан. Гар утсыг нь Г энгэрийн халааснаас нь авч байсан. Тэгээд бид 3 зугатаагаад Хархорин захын замын ард байрлах байрны хажуу талаас такси аваад 3, 4-р хороолол орж Өргөөгийн хойшоо машин замаар өгсөөд караоке орж /дулаан газар бараадсан/ мөнгөө хувааж авсан. Бид тус бүр 460,000 төгрөг авсан. Тэгээд караокеноос гараад РС тоглоомын газар 2 цаг гаран тоглоод гэр гэртээ харьцгаасан” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 75-76, 2 хх 78-80, 81-83 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

                

1.6.Өсвөр насны шүүгдэгч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шорлог авсан ах Г руу газраас чулуу аваад шидэж харагдсан. Г зөрүүлээд чулуу шидэхэд оноогүй. Тэгээд хараад байж байсан чинь Г тэр ахын толгой руу чулуу шидэж оноод, тэр ах газар унасан. Би наанаас нь яваад очиход шорлог авсан ах ухаан алдаад газар уначихсан байсан. Толгойноос нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Намайг очиход нөгөө 3 явъя гэсэн, тэгээд 5-аас 10 алхамын зайд хар цүнх байсан, хажууд нь саарал өнгийн биеин тамирын өмд, хар өнгийн самсунг гар утас байсан. Би гар утсыг нь авсан. ...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 83-84 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.7.Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Г, П нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р байрны баруун буланд байрлах Соник нэртэй РС тоглоомын газрын гадна зогсож байхад нэг согтуу залуу гартаа гар утсаа барьчихсан явж байсан. Тэгээд бид 3 араас нь дагаад 81-р сургуулийн урд талын явган хүний зам дагуу явж байгаад Г П 2 нөгөө согтуу залууг барьж аваад ноцолдож байх үед би өмднийх нь баруун талын халааснаас нь бэлэн мөнгө аваад баруун тийшээ зугатаасан. Тэгээд бид 3 Солонго рестораны орчмоос такси бариад явж байхад П би гар утсыг нь авчихсан гээд надад Самсунг эс-7 маркын гар утас үзүүлсэн. Тэгээд бид нар хорооллын хойд талын Энхбаярын зам дагуу таксинаас буугаад ойролцоо караокед ороод хүний 1, 1 пиво уугаад, бид 3 авсан мөнгөө тоолж үзэхэд нийт 1,330,000 төгрөг байсан. Бид 3 уг мөнгийг нэг хүний 460,000 төгрөгөөр хувааж авсан. Тэндээсээ гараад өргөө кино театрын ард байдаг РС тоглоомын газар тоглож байгаад 03 цагийн үед гараад гэр гэр рүүгээ харьцгаасан. Тэгээд маргааш нь Пын хоносон саппоро төвийн арын зочид буудал дээр очиж Паас самсунг эс-7 маркын гар утсыг аваад Өргөө кино театрын замын хойд талын Good нэртэй ломбарданд найз Даваадоржийн хамт явж байсан Бямба-Очир гэдэг хүнээр 280,000 төгрөгөнд тавиад найз Даваадоржид 40,000 төгрөг, Бямба-очирт 10,000 төгрөг, Год 100,000 төгрөг, Пд 80,000 төгрөг тус тус өгөөд би өөрөө 30,000 төгрөгтэй үлдсэн. Тэгээд П, Г 2 Сонгинохайрхан дүүргийн 3-р хэлтсийн Баянжаргал гэдэг байцаагчтай уулзана гэж хэлээд явцгаасан. Би РС тоглоомын газар тоглоод үлдсэн. ...” гэх мэдүүлэг  /2 хх-ийн 63-64, 98-101, 102-104 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.8.Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны ойролцоо би Б, Бат-Эрдэнэ нарын хамт хүнд мөнгө өгөх гээд зогсож байтал тус баарны гадаа хэсэг залуучууд хороондоо маргаалдаад байхаар нь бид 3 машинаас буугаад та нар больцгоо гэтэл больсноо 1 зүс үл таних залуу та нарын үе дууссан шүү гээд орилоод байхаар нь бид нар та нар жоохон хүүхдүүд байж давраад гэж загнатал гэнэт зүс үл таних 15-17 насны 2 банди араас гүйж ирснээ манай найз Т.Бын баруун талын ташааны дээд талд бөөр хэсэг рүү нь 1 удаа хутгалаад зугатаасан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212, 213 х/

 

1.9.Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид 3 цаашаа машиндаа суух гэж байсан чинь бид нарын араас 1 банди нь гүйж ирээд Бын ар нуруу руу 1 юмаар хатгаад цаашаа КFC-ийн тийшээ зугатаагаад явчихсан. Б намайг хутгалчихлаа нуруу руу нойтон оргиод явчихлаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-215 х/

 

1.10.Гэрч Ц.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 9-р сарын дундуур санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Намайг өглөө гэртээ байж байтал манай бага хүү болох Т.Б гэртээ орж ирсэн. Өмссөн хувцас хунар нь бүгд цус нөж болчихсон байхаар нь миний хүү яасан, юу болсон юм бэ гэж асуухад би урьд шөнө ажлаа тараад Хархорин захын арын ТҮЦ-ний орчим 1 залууд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад харсан чинь баруун бөөр тус газар нь оёдол тавьсан байсан. Миний хүүг хутгалсан хүүхэд олдсон гэсэн хүү маань 1 сар хэвтэрийн дэглэмд байсан. Хүү маань хөдөө Жанчивланд хувиараа барилгын ажил хийдэг. Эмчилгээний зардал баримтаар 70,000 орчим төгрөг гарсан, цаашид нэхэмжлэх мөнгөнийхөө талаар Б өөрөө мэдүүлэг өгөх байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 216 х/

 

1.11.Гэрч Л.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхээс 7-лаа, айлын ууган хүүхэд, дороо 1-15 насны 6 дүүтэй. Дүү нар нь зарим нь сургуульд, зарим нь цэцэрлэгт явдаг. Г бага насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн. Ер нь эрх талдаа өссөн. Гантохын төрсөн аав нь бага байхад нь салаад явчихсан. Аавынхаа талаар тодорхой сайн мэдэхгүй. Одоо ээж Эрдэнэчимэгээр овоглодог. Эрдэнэчимэг миний 3 дахь охин байгаа юм. ...Г түргэн ууртай, хүнд тусархаг, гэрийн ажилд сайн, дүү нарыгаа гэртээ сайн хардаг, ээжийгээ байхгүй хойгуур гэрийнхээ бүх зүйлийг хийдэг, хүнд итгэмтгий, дуу цөөтэй, хүний хэлснээр хүний үгээр байх гээд байдаг, гэнэн томоогүй зантай, хүнд уруу татагдах талтай байдаг. Миний хэлсэн үгнээс гардаггүй байсан, сүүлийн үед бага зэрэг гадуур дэмий тэнэх гээд байдаг болчихсон. Нийлдэг залуучуудаас нь болоод байгаа байх, хар бор ажилд маш сайн, гарын ур дүйтэй, сийлбэрээр янз бүрийн зүйлийг бие даагаад хийчихдэг юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 217 х/

 

1.12.Шинжээчийн 10614 тоот дүгнэлт

1.Т.Батгэрэлийн биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл илэрлээ.

2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтилийн зэрэг тогтоох жрумын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /1 хх 57  х/

1.13.Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байсан. Миний бие дүгнэлтийн хэсэг дээр үзүүртэй зүйл гэж андуурч бичсэн байна, ир үзүүртэй зүйлд хутга хайч зэрэг ир үзүүртэй бүхий л зүйл хамаарагдана. Ямар нэгэн худлаа дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Ир үзүүртэй зүйл гээд компьютер дээр шивэхдээ ир үзүүртэй зүйл гэдгийг засахаа мартаад гаргасан байна, энэ гэмтэл нь ир үзүүртэй зүйл биш хатуу мохоо зүйлээр үүсгэсэн гэмтэл. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. гэх мэдүүлэг /1 хх 58-59, 61-62/

 

1.14.Шинжээчийн 11857 тоот дүгнэлт

1.Т.Бын биед бүсэлхийнд нь шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 228  х/

 

1.15.Шинжээчийн 14207 тоот дүгнэлт

1.Г.Пийн биед хэвлийн цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /2 хх 66  х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.П.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 94, 245, 2 хх 137 х/

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 95 х/

2.3.П.Пын нас тоолсон тэмдэглэл / 1 хх 97 х/

2.4.П.Пын хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 98, 101, 103-114 х/

2.5.Э.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 118, 246 х/

2.6.Д.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 148, 154 х/

2.7.Д.Цын төрсний гэрчилгээний лавлагаа /2 хх 152 х/

2.8.С.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 87 х/

2.9.С.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 88 х/

2.10.С.Тийн хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 89-91 х/

2.11.Шүүх сэтгэц эмгэг судлалын 1104 тоот дүгнэлт

1.П.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.П.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.П.П нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.П.П нь хэрэг хариуцах чадвартай байна.

5.П.П нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. гэх дүгнэлт /1 хх 189-191  х/

2.12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1103 тоот дүгнэлт

1.Э.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.Э.Г сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.Э.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Э.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.

5.Э.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.  гэх дүгнэлт  /хх 182-184 х/

2.13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 1105 тоот дүгнэлт

1.С.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.С.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.С.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.С.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.

5.С.Т нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна.  гэх дүгнэлт  /хх 185-187 х/

 

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирогч Т.Бын “... Миний бие Гын ээж Т.Эрдэнэчимэгээс  2017 оны 12 дугаар сарын 28-нд хохирлын мөнгө болох 200,000 төгрөг хүлээн авлаа, одоо гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /2 хх 160 х/,

3.2.Хохирогч Г.Пийн “...Пын аав Пүрэвбаяраас хохиролд 610,000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээн авлаа, гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /2 хх 234 х/

3.3.Хохирогч Т.Бийн “хохиролд 52,800 төгрөг, 53,000 төгрөг, 660,770 төгрөгийг Т болон эцэг Энхбатаас, 660,770 төгрөгийг Э.Гоос, 53,000 төгрөг 660,770 төгрөгийг П.П, түүний эцэг Пүрэвбаяр нараас тус тус хүлээн авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /2 хх 202, 235, 236, 237, 238 х/

3.4.Хохирогч Г.Пийн “... хохиролд нийт 1,830,000 төгрөгийг Г, П, Ц нараас хүлээн авсан өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /2 хх 201, 209, 217 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Э.Год холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох талаарх шүүхийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Э.Гын бусадтай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Хөрс” худалдааны төвийн орчимд Т.Быг чулуугаар шидэн толгойн тус газар нь онож бие мах бодид нь хүнд хохирол санаатай учруулан, эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор/, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлттэй буюу хүний эд хөрөнгийг авах зорилготой үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор/-д заасан гэмт хэрэг нь мөн шунахай буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор үйлдсэн байх шинжийг агуулсан байдаг тул Э.Гын дээрх үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тогтоож, Э.Год холбогдох дээрмийн гэмт хэргийг бие даасан гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болж байгаа гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Гэм буруугийн талаар.

Өсвөр насны шүүгдэгч Э.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо “Вест” баарны гадна Т.Бын бүсэлхий тус газар нь хутгалж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч Э.Г 2017 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Хөрс” худалдааны төвийн орчимд Т.Бийн толгойн тус газар чулуугаар шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Өсвөр насны шүүгдэгч Э.Г, П.П, С.Т нар нь О.Мандахтай 2017 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо “Хөрс” худалдааны төвийн орчимд Т.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж, бэлэн 39,000 төгрөг, гар утас, тамхи, өмд зэргийг нь дээрэмдэж 93,700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Бийн “...”Хөрс” төв хүрэх гээд алхаж байхад нэг танихгүй залуу миний араас цохиод намайг дэгээдэж унагаах гэж үзсэн, тэгээд би унаагүй. Чи яаж байна бацаан минь гээд өөрөөсөө тавиулахад нөгөө залуу Сүлжмэлийн автобусны буудлын чиглэл рүү зугатаасан. Байж байтал араас нэг залуу тэврээд авсан. Би тэр залууг тонгороод унагаасан. Нөгөө залуу босоод урд гүйсэн залуугийнхаа араас гүйгээд явсан. Араас чулуу шидэх шиг болсон эргээд харсан чинь шорлогны мөнгө задалж байсан залуу чулуу шидээд зогсож байсан. Автобусны буудал хүрэх гээд 3 л алхсан байх, араас таг гээд толгой руу нэг юм цохиход ухаан алдаад унаад сэрээд халаасаа уудлаад үзэхэд шорлогны хариулт 19,000, самсунг эс-2 гар утас, Марло боорой тамхи байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-19, 20-21, 22-23 х/,

Хохирогч Т.Бын  “...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо Вест баарны ойролцоо Б.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ нарын хамт хүнд мөнгө өгөх гээд зогсож байтал Вест баарны гадаа хэсэг залуучууд хоорондоо маргалдаад муудалцаад байхаар нь бид 3 машинаас буугаад та нар одоо нэг нэгийгээ алах нь уу гэтэл хоорондоо нөгөө хэсэг залуучууд зодолдоод урагшаа явсан. Тэгээд нэг зүс үл таних 17 орчим насны залуу гэнэт гүйж ирснээ миний ар луу цохих шиг болоод хажуугаар гүйгээд явчих шиг болсон, гэтэл баруун талын ар ташааны дээд тал бөөрний ойролцоо чимчигнэхээр нь гараараа тэмтэрч үзтэл гар яваад орчих шиг болохоор нь цамцаа сөхөөд үзтэл нил цус болчихоор нь өөрийгөө хутгалуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 205-207, 209-210 х/,

Өсвөр насны шүүгдэгч С.Тийн “...Шорлог авсан ах Г руу газраас чулуу аваад шидэж харагдсан. Г зөрүүлээд чулуу шидэхэд оноогүй. Тэгээд хараад байж байсан чинь Г тэр ахын толгой руу чулуу шидэж оноод, тэр ах газар унасан. Би наанаас нь яваад очиход шорлог авсан ах ухаан алдаад газар уначихсан байсан. Толгойноос нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Намайг очиход нөгөө 3 явъя гэсэн, тэгээд 5-аас 10 алхамын зайд хар цүнх байсан, хажууд нь саарал өнгийн биеин тамирын өмд, хар өнгийн самсунг гар утас байсан. Би гар утсыг нь авсан. ...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 83-84 х/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Гын “... Тэр ах газраас чулуу аваад намайг цохих гээд тулаад ирэхээр нь би доошоо тонгойж бултахад нөгөө ах эрчиндээ миний хажуугаар зөрөөд өнгөрсөн, энэ үед би гартаа барьсан чулуугаа тэр ахын толгой руу шидэхэд тэр ах оногдоод газар унасан. Тэр ахын газар унасан цүнхийг нь уудлаад дотор нь байсан саарал бэлтгэлийн өмдний халаасанд байсан хар өнгийн самсунг маркын гар утсыг нь аваад өмдийг нь хаясан. ...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 66-67, 2 хх 88-90, 91-93 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Өсвөр насны шүүгдэгч П.Пын “... тэр ах чулуу аваад Гын өөдөөс шидэх гэтэл Г газраас чулуу аваад тэр ахын толгой руу шидээд оносон. Тэр ах газар унасан. Мандах бид нарт хүний 3000 билүү 4000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 75-76, 2 хх 78-80, 81-83 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Б.Алтангэрэлийн “... 2017 оны 9-р сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны ойролцоо би Б, Бат-Эрдэнэ нарын хамт хүнд мөнгө өгөх гээд зогсож байтал тус баарны гадаа хэсэг залуучууд хороондоо маргаалдаад байхаар нь бид 3 машинаас буугаад та нар больцгоо гэтэл больсноо 1 зүс үл таних залуу та нарын үе дууссан шүү гээд орилоод байхаар нь бид нар та нар жоохон хүүхдүүд байж давраад гэж загнатал гэнэт зүс үл таних 15-17 насны 2 банди араас гүйж ирснээ манай найз Т.Бын баруун талын ташааны дээд талд бөөр хэсэг рүү нь 1 удаа хутгалаад зугатсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 211-212, 213 х/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Бид 3 цаашаа машиндаа суух гэж байсан чинь бид нарын араас 1 банди нь гүйж ирээд Бын ар нуруу руу 1 юмаар хатгаад цаашаа КFC-ийн тийшээ зугатаагаад явчихсан. Б намайг хутгалчихлаа нуруу руу нойтон оргиод явчихлаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-215 х/,

Гэрч Ц.Ариунаагийн “...2017 оны 9-р сарын дундуур санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой санахгүй байна. Намайг өглөө гэртээ байж байтал манай бага хүү болох Т.Б гэртээ орж ирсэн. Өмссөн хувцас хунар нь бүгд цус нөж болчихсон байхаар нь миний хүү яасан, юу болсон юм бэ гэж асуухад би урьд шөнө ажлаа тараад Хархорин захын арын ТҮЦ-ний орчим 1 залууд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь тайлаад харсан чинь баруун бөөр тус газар нь оёдол тавьсан байсан. Миний хүүг хутгалсан хүүхэд олдсон гэсэн хүү маань 1 сар хэвтэрийн дэглэмд байсан. Хүү маань хөдөө Жанчивланд хувиараа барилгын ажил хийдэг. Эмчилгээний зардал баримтаар 70,000 орчим төгрөг гарсан, цаашид нэхэмжлэх мөнгөнийхөө талаар Б өөрөө мэдүүлэг өгөх байх. ...” гэх мэдүүлэг /1 хх 216 х/,

Шинжээчийн 10614 тоот дүгнэлт

1.Т.Бийн биед зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа гэмтэл илэрлээ.

2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтилийн зэрэг тогтоох жрумын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /1 хх 57  х/,

Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл байсан. Миний бие дүгнэлтийн хэсэг дээр үзүүртэй зүйл гэж андуурч бичсэн байна, ир үзүүртэй зүйлд хутга хайч зэрэг ир үзүүртэй бүхий л зүйл хамаарагдана. Ямар нэгэн худлаа дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Ир үзүүртэй зүйл гээд компьютер дээр шивэхдээ ир үзүүртэй зүйл гэдгийг засахаа мартаад гаргасан байна, энэ гэмтэл нь ир үзүүртэй зүйл биш хатуу мохоо зүйлээр үүсгэсэн гэмтэл. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. гэх мэдүүлэг /1 хх 58-59, 61-62/,

Шинжээчийн 11857 тоот дүгнэлт

1.Т.Бын биед бүсэлхийнд нь шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 228  х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Өсвөр насны шүүгдэгч П.П, Э.Г, шүүгдэгч Д.Ц нар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 81-р сургуулийн урд Г.Пийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж Самсунг эс-7 маркын гар утас, бэлэн 1,380,000 төгрөгийг дээрэмдэж бусдад 1,812,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Пийн  “... Рич баарны баруун талаар хойшоогоо алхаад 81-р сургуулийн урд талд явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь хэдэн залуу араас ирээд намайг үсдэж газар унагаагаад хэдэн талаас өшиглөж байгаад миний өмдний баруун талын халаасанд байсан 1,300,000 орчим төгрөг, зүүн талын халаасанд байсан самсунг эс-7 маркын гар утсыг дээрэмдсэн. ... Намайг хэрхэн яаж дээрэмдсэнийг санахгүй байна, ямар ч байсан хажуугаар 3 залуу өнгөрсөн, эргэж ирээд газар унагаад үсдэж байхыг санаж байна, өөр зүйл санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 50-52, 111-113 х/,

Шүүгдэгч Д.Цын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Г, П нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 14-р байрны баруун буланд байрлах Соник нэртэй РС тоглоомын газрын гадна зогсож байхад нэг согтуу залуу гартаа гар утсаа барьчихсан явж байсан. Тэгээд бид 3 араас нь дагаад 81-р сургуулийн урд талын явган хүний зам дагуу явж байгаад Г П 2 нөгөө согтуу залууг барьж аваад ноцолдож байх үед би өмднийх нь баруун талын халааснаас нь бэлэн мөнгө аваад баруун тийшээ зугатаасан. Тэгээд бид 3 Солонго рестораны орчмоос такси бариад явж байхад П би гар утсыг нь авчихсан гээд надад Самсунг эс-7 маркын гар утас үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг  /2 хх-ийн 63-64, 98-101, 102-104 х/,

Шинжээчийн 14207 тоот дүгнэлт

1.Г.Пийн биед хэвлийн цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /2 хх 66  х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирлын талаар.

Хохирогч Т.Бын “... Миний бие Гын ээж Т.Эрдэнэчимэгээс 2017 оны 12 дугаар сарын 28-нд хохирлын мөнгө болох 200,000 төгрөг хүлээн авлаа, одоо гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /2 хх 160 х/,

Хохирогч Г.Пийн “...Пын аав Пүрэвбаяраас хохиролд 610,000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээн авлаа, гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /2 хх 234 х/

Хохирогч Т.Бийн “хохиролд 52,800 төгрөг, 53,000 төгрөг, 660,770 төгрөгийг Т болон эцэг Энхбатаас, 660,770 төгрөгийг Э.Гоос, 53,000 төгрөг 660,770 төгрөгийг П.П, түүний эцэг Пүрэвбаяр нараас тус тус хүлээн авлаа, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /2 хх 202, 235, 236, 237, 238 х/

Хохирогч Г.Пийн “... хохиролд нийт 1,830,000 төгрөгийг Г, П, Ц нараас хүлээн авсан өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /2 хх 201, 209, 217 х/ зэргээр шүүгдэгч нар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар.

            Д.Цын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдож байгаа.          Д.Цын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

 Э.Г, П.П, С.Т нарын хувьд өөрсдийн сайн дураар хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдож байгаа, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар өсвөр насны шүүгдэгч болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Пыг 02 жилийн хорих ял, С.Тийг 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Год оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар, С.Т, П.П нарт оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг мөн 2 дахин багасгаж тус бүрийг 1 /нэг/ жил болгон эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Э.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 160 цаг /шүүхээс оногдуулсан ял/ : 8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 20 /хорь/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Г, С.Т, П.П нарт оногдуулсан хорих ялуудыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Цт оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

            Цагдан хоригдсон хугацааны талаар.

            П.Пын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг, Д.Цыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

                        Бусад асуудлын талаар:

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч Э.Г, Д.Цолмонбаартар, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, П.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Э.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Тайж овогт Эрдэнэчимэгийн Гыг, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөртөө болон бусдад эдийн, ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Монгол овогт Содгэрэлийн Т, Монгол овогт Пүрэвбаярын П, Боржигон овогт Дашаагийн Ц нарыг Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Гыг 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Пыг 02 жилийн хорих ялаар, С.Тийг 02 жилийн хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цыг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Год оногдуулсан 5 жилийн хорих ялыг 02 жил 06 сар, П.Пд оногдуулсан 02 жилийн хорих ялыг 01 жил,  С.Тд оногдуулсан 02 жилийн хорих ялыг 01 жил болгон тус тус хоёр дахин багасган тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 160 цаг /шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял/ : 8 /нэг хоногтой дүйцэх цаг/ = 20 /хорь/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Г, С.Т, П.П нарт оногдуулсан хорих ялуудыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

7.Э.Г, П.П, Д.Ц, С.Т нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, С.Т, Э.Г нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Цын цагдан хоригдсон 02 хоног, П.Пын цагдан хоригдсон 10 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Г, Д.Цолмонбаартар, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, П.Пд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

      ШҮҮГЧИД                                Б.БАТАА

                   

                                                               Т.АЛТАНТУЯА