2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03711

 

2025 05 05 1*******2/ШШ2025/03711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, уул ******* тоот хаягт оршин суух, Харчин овогт *******гийн ******* /рд:УЗ650*******0816/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.*******, гэрч Д.Бямбахүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Золжаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1*******87.06.01-ний өдрөөс 1**************4.10.01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын хүүхдийн цэцэрлэг зусланд манаачаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1*******87 онд хүүхдийн цэцэрлэг зусланд манаачаар томилсон тушаал, 1**************4 онд Амралт зуслангийн манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй шалтгаанаар манаачаар ажилласан 7 жил 4 сар хасагдах байдалд хүрээд байна. Иймд намайг 1*******87.06.01-ний өдрөөс 1**************4.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Цэцэрлэг байгууламж хүүхдийн зусланд манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Д.*******д олгосон №136813 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Завхан аймгийн архивын тасгийн тодорхойлолт, Д.Бямбахүүгийн бичгээр гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь 1*******87.06.01-ний өдрөөс 1**************4.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн хүүхдийн цэцэрлэг зусланд манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/

4. Д.******* нь 1*******87.06.01-ний өдрөөс 1**************4.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн хүүхдийн цэцэрлэг зусланд манаачаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Д.*******д олгосон №136813 дугаар хөдөлмөрийн дэвтэрт Зуслангийн захирлын 1*******87.06.01-ний өдрийн тушаалаар Аймгийн ХНХ-ийн хэлтсийн мэдэгдэл, ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн хүүхдийн цэцэрлэг зуслангийн манаачаар авч ажиллуулав, Амралт, Зуслангийн захирлын 1**************4.10.01-ний өдрийн 21-р тушаалаар өөрийн хүсэлтээр манаачийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт, Д.Бямбахүүгийн бичгээр гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 4, 7-10 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч Д.*******ы гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт *******гийн ******* /рд:УЗ650*******0816/-ыг 1*******87.06.01-ний өдрөөс 1**************4.10.01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн хүүхдийн цэцэрлэг зусланд манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН