| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/00224/И |
| Дугаар | 192/ШШ2025/02574 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02574
| 2025 оны өдөр | 04сар 02 р 192/ШШ2025/02574 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: ***
40,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч***, хариуцагч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч ** нь манай хүргэн ахын үеэл бөгөөд бага байхаас эхлэн таньдаг болсон юм.*** хүсэлтийн дагуу 25,300,000 төгрөгийг зээлдүүлсэн. Бидний хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Анх Ж.******* нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор цалингийн зээлийн үлдэгдлээ бүрэн төлж дуусаад мөнгийг буцааж өгнө гэж хэлээд дээрх мөнгийг зээлсэн. Гэтэл Ж.******* нь зээлсэн мөнгөө хугацаандаа бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд мөнгө төлөхийг удаа дараа шаардахад банканд өр орлогын харьцаа хэтэрсэн орон сууцны зээлтэй байгаа учир цалингийн зээл олгогдохгүй байна гэж хэлээд хойшлуулсаар байсан ба тэр болтол сарын 10 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар зээлж байна гэх агуулга бүхий гар бичмэл бичиж гарын үсэг зурцгаасан. Үүнийг нотариатаар батлуулаагүй. Би орон сууц авах гэж мөнгө хуримтлуулж байсан юм. Мөн түүнчлэн Ж.******* нь зээлийн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс миний бие орон сууцны захиалгын мөнгөө хугацаандаа хийж чадаагүй бөгөөд үүний улмаас орон сууцны үнэнд нэмж 14,000,000 төгрөг гүйцэтгэгч талд төлөх ёстой болсон. Мөн ХААН банк ХК-ийн зээлийн хүүд 2,760,000 төгрөгийг төлж хохирсон. Тухайн зээлийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн бөгөөд Ж.******* нь түрээсийн байранд амьдарч өрх толгойлсон эмэгтэй учраас амьдралыг нь бодолцож үзээд мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед мөнгийг зээлэх үед сарын 2 хувийн хүүтэй байхаар тохиролцож байсан. Би хүүний төлбөрийг 2 хувиар тооцож тооцооллоо гаргасан. Нийт 64,650,000 төгрөгийг хариуцагч Ж.*******ын данс руу шилжүүлсэн. Буцаан хариуцагч нь надад 50,000,000 төгрөгийг төлсөн. Нийт 8,387,000 төгрөгийн хүүг бодож тооцсон. Хүүг амаар тохиролцож тохиролцооны гэрээ хийсэн. Би хүүнээс хүү тооцоогүй. Холбогдох тооцооллыг хэргийн материалд гаргаж өгсөн. Иймд хариуцагч Ж.*******аас зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 23,300,000 төгрөг, зээлийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: **** сарын 01-ний өдрийн дотор хуваан төлөх хүсэлттэй байна. Зээлийн үлдэгдэл 10,250,000 төгрөг гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгчийн тооцоолсон үлдэгдэл төлбөр 14,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, миний тооцоолол зөрүүтэй байж болно, энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжтой, 7,000,000 төгрөгийг лхүүтэй зээлсэн, бусад зээлийн хувьд хүү тохироогүй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны депозит дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний хуулбар, гар бичмэл,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б***д холбогдуулан 40,060,000 төгрөг гаруулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ хүү тохироогүй гэж тус тус тайлбарлана.
Хариуцагч *** нийт 66,650,000 төгрөг зээлдэн авч 52,000,000 төгрөгийг нь буцаан төлсөн болох нь зохигчийн Хаан банк дахь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.
Талууд авсан зээлийн хэмжээ, зээлийг буцаан төлсөн хэмжээний тухайд маргаагүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр үйлдэж, хугацааг 5 сар, сарын 10 хувийн хүүтэй байх, мөн зээлдэгч нь зээлийн хугцаа дуусахад 20,000,000 төгрөгийн зээл авч өгвөл хүү тооцохгүй байхаар тохиролцсон байна. /хх-ийн 38/
Бусад зээлийн хувьд бичгээр хийгээгүй, хүү тохиролцоогүй, ба нэхэмжлэгч шаардлагаа зээлийн үлдэгдэл 23,300,000 төгрөг, учирсан хохирол 16,760,000 төгрөг, нийт 40,060,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл муутай, хуульд нийцэхгүй юм.
Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо зээлдэгч**** тохиролцсон хугацаандаа зээлийг төлөөгүйгээс захиалсан орон сууцны үнийг бүрэн төлж чадаагүй, хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлосон баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн *** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс үзэхэд хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй болно. /хх-ийн 7/
Хариуцагч ****шилжүүлэн өгсөн, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө авсан зээлийг төлөхийн тулд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 25,300,000 төгрөгийг зээлдүүлсэн тухайд болон зээлийн үндсэн төлбөр 14, 650,000 төгрөг болсон тухайд талууд маргадаггүй. /хх-ийн 4, 34/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулжээ.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх, ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч зээлийг буцаан төлөхийг удаа дараа шаардаж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зээлийн гэрээгээр хүлээх үүргийг бичгээр байгуулсан, хүү, хугацааг тохиролцсон 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн хүү 3,500,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 14, 650,000 төгрөг дээр нэмж тооцон 18,150,000 төгрөг байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч *** 18,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэлэээс 22,450,000 төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
115 115.2.2, 116, 118 :
1. 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд хариуцагч**** олгож, нэхэмжлэлэээс 22,450,000 /хорин хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан 358,250 төгрөгийг ж, хариуцагчаас 248,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн .
د .ҮХ